Category: Дэлхий

  • Санаэ Такаичи: Япон улс юу хийж чадах, чадахгүйг Трампад хэлнэ

    Санаэ Такаичи: Япон улс юу хийж чадах, чадахгүйг Трампад хэлнэ

    Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи Цагаан ордонд айлчилж, Трамптай уулзахаасаа өмнө “Ойрх Дорнодод өрнөж буй Ираны дайн, Ормузын хоолойтой холбоотой асуудлаар Япон улс юу хийж чадах болон чадахгүйг Трампад уламжилж хэлнэ” гэж мэдэгджээ. Санаэ Такаичи өнөөдөр АНУ-д айлчилж, Цагаан ордонд Трамптай уулзахаар төлөвлөж байна. Энэ долоо хоногийн эхээр Доналд Трамп холбоотон орнуудаасаа Ормузын хоолойг…

  • Трамп: Ираны арми Катарт ахин халдвал байгалийн хийн ордуудад нь маш хүчтэй цохилт өгөх болно

    Трамп: Ираны арми Катарт ахин халдвал байгалийн хийн ордуудад нь маш хүчтэй цохилт өгөх болно

    Доналд Трамп “Иран Катарт ахин халдвал Ираны байгалийн хийн ордуудад маш хүчтэй цохилт өгөх болно” гэж анхаарууллаа. Өчигдөр Израилын арми Иранд цохилт өгч, Ираны тагнуулын сайд Эсмаил Хатибыг хөнөөсөн билээ. Мөн Израилын арми Ираны байгалийн хийн асар том орд болох Өмнөд Парсын талбайд агаарын цохилт өгчээ. Персийн булангийн Парсын талбай бол Дэлхийн хамгийн том байгалийн…

  • Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб Израилын цохилтод өртөн амиа алджээ

    Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб Израилын цохилтод өртөн амиа алджээ

    Ираны Тагнуулын сайд Эсмаил Хатиб өчигдөр Израилын армийн цохилтод өртөн амиа алджээ. Үүнээс ганцханн хоногийн өмнө Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани мөн тус улсын цохилтод өртөж, амиа алдсан юм. Өчигдөр Эсмаил Хатиб амиа алдсанаар 2-р сарын 28-нд Ойрх Дорнодод эхэлсэн дайнаас хойш Израилын агаарын цохилтод амь үрэгдсэн Ираны гурав дахь өндөр албан тушаалтан болов.…

  • Швейцарын цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас нэг хүн амиа алджээ

    Швейцарын цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас нэг хүн амиа алджээ

    Өчигдөр Швейцарын Альпийн нуруунд оршдог Энгельбэрг цанын баазад дүүжин тээврийн бүхээг газарт унасны улмаас 61 настай эмэгтэй амиа алджээ. Тус бүхээг орон нутгийн цагаар 11:00 цагийн үед “тодорхойгүй шалтгааны улмаас тросноосоо салсан” гэж Нидвалден мужийн цагдаагийн газар мэдээлсэн байна. Mухайн үед уулын энгэрт хүчтэй салхи үлээж байсан гэж гэрчүүд мэдээлжээ. Титлис уулын уруу өнхөрч байгаа…

  • Украин дроны 201 мэргэжилтнээ Ойрх Дорнод руу явуулжээ

    Украин дроны 201 мэргэжилтнээ Ойрх Дорнод руу явуулжээ

    Дроны халдлагаас хамгаалахад нь Иранд туслах зорилгоор Украин улс дроны 201 мэргэжилтнээ Ойрх Дорнодын орнууд руу руу явуулсан гэж Зеленский мэдэгдлээ. Зеленский өчигдөр Лондон хотод Их Британийн парламентын гишүүдийн өмнө үг хэлэхдээ Украины дроны 201 мэргэжилтэн Ойрх Дорнодод очсоныг мэдээлээд, нэмж 34 мэргэжилтэн илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Зеленский Ойрх Дорнод руу илгээсэн дроны мэргэжилтнүүдийнхээ…

  • Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани Израилын бөмбөгдөлтөд өртөн амиа алджээ

    Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани Израилын бөмбөгдөлтөд өртөн амиа алджээ

    Израилаас мягмар гарагт хийсэн дайралтын улмаас Ираны аюулгүй байдлын тэргүүн Али Лариджани амиа алджээ. Мөн Ираны хагас цэргийн “Басиж” хүчний командлагч Голамреза Солеймани тус халдлагын үеэр нас барсан байна. Израилын батлан хамгаалах хүчин “Аятолла Али Хаменеиг устгасны дараа Али Лариджани Ираны дэглэмийн бодит удирдагч болж, Израил болон бүс нутгийн орнуудын эсрэг цэргийн ажиллагааг удирдаж байсан”…

  • АНУ-ын Терроризмтой тэмцэх төвийн тэргүүн Ираны дайн, Трампыг шүүмжлээд огцорлоо

    АНУ-ын Терроризмтой тэмцэх төвийн тэргүүн Ираны дайн, Трампыг шүүмжлээд огцорлоо

    АНУ-ын Терроризмтой тэмцэх үндэсний төвийн өндөр албан тушаалтан засаг захиргааныхаа Ираны эсрэг явуулж буй дайныг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэний дараа огцрох хүсэлтээ гаргажээ. Терроризмтой тэмцэх үндэсний төвийн захирал Жозеф Кент Ерөнхийлөгчид хаягласан захидалдаа “Иран улс манай үндэстэнд ямар ч аюул занал учруулаагүй байх үед АНУ энэ дайныг Израил болон түүний Америк дахь хүчирхэг лобби бүлгийн дарамт…

  • Трамп Ши Жиньпинтэй хийх уулзалтаа 1 сараар хойшлуулахаар төлөвлөж байна

    Трамп Ши Жиньпинтэй хийх уулзалтаа 1 сараар хойшлуулахаар төлөвлөж байна

    Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Иранд болж буй дайны улмаас Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзах айчлалаа 1 сараар хойшлуулахаар төлөвлөж байна гэж мэдэгджээ. Трамп Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Бид тус айлчлалыг 1 сараар хойшлуулах хүсэлт тавьсан” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Иранд болж буй дайныг хянах боломжтой байх нь чухал гэж мэдэгдсэн байна. Трамп, Ши…

  • Афганистаны эмнэлэг бөмбөгдүүлж, 400 хүн амь үрэгджээ

    Афганистаны эмнэлэг бөмбөгдүүлж, 400 хүн амь үрэгджээ

    Афганистаны нийслэл Кабул хотод орших эмнэлэг өчигдөр орой бөмбөгдүүлсний улмаас ойролцоогоор 400 орчим хүн амь үрэгдэж, 250 хүн гэмтжээ. Пуужингийн дайралтад өртөх үед тухайн эмнэлэгт 2000 орчим өвчтөн эмчлүүлж байсан гэж тус эмнэлгийн эрх баригчид мэдээллээ. Тэд амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн зууд хүрч болзошгүй гэж анхааруулав. Одоогоор 400 хүний цогцсыг уг эмнэлгийн нурангиас татаж…

  • Трамп: Би Кубыг авах болно. Би Куба улсаар юу хүссэнээ хийж чадна

    Трамп: Би Кубыг авах болно. Би Куба улсаар юу хүссэнээ хийж чадна

    Куба улс даяар цахилгаан тасарсан энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр “Куба улсыг авах болно” гэж мэдэгдлээ. Тэрбээр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “АНУ хэзээ Кубыг нэгтгэх вэ?” гэдэг асуултыг би насаараа сонсож байна. Би Куба улсыг авах нэр хүндтэй ажлыг хийх болно гэж бодож байна. Би Кубыг чөлөөлөх юм уу, АНУ-д нэгтгэсэн ч чадна.…