-
Трамп НАТО-г АНУ-д тусалсангүй гэж гомдолложээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк Руттег Цагаан ордонд хүлээн авч уулзах үеэрээ “Иранд явуулж буй дайнд АНУ-д НАТО тусалсангүй” гэж гомдолложээ. Тус уулзалтын дараа Трамп “Truth Social” платформ дээр “Бидэнд НАТО хэрэгтэй байх үед НАТО тэнд байгаагүй. Бидэнд дахин хэрэг болох үед ч НАТО бидэнд туслахгүй” гэж бичсэн байна. Харин НАТО-гийн…
-
Израилын арми Ливаныг 10 минутад 100 удаа бөмбөгдөж, 182 хүний аминд хүрчээ

Израилын арми өчигдөр Ливан улс даяар өргөн хэмжээний халдлага үйлдсэний улмаас 182 хүн амиа алджээ. Израилын арми Ливаныг 10 минутад 100 удаа бөмбөгдсөн гэж мэдэгдсэн байна. Үүний хариуд Ливаны “Хезболла” бүлэглэл Израил руу пуужин харважээ. Энэ нь АНУ-Ираны байгуулсан 14 хоног гал зогсоох хэлэлцээр хэр хэврэг болохыг харуулж байна. Өчигдөр АНУ болон Иран улс 14…
-
Их Британи реппер Kanye West-ийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосноор тоглолт нь цуцлагджээ

Их Британи улс АНУ-ын реппер Kanye West-ийг хилээрээ нэвтрүүлэхийг хоригложээ. Үүний дараа тус улсад 7-р сард болох байсан “Wireless” тоглолт цуцлагдсан байна. Kanye West уг тоглолтын гол оролцогч байв. “Wireless” хөгжмийн фестивалыг зохион байгуулагчид тоглолтоо цуцалж, тасалбар авсан хүмүүст мөнгийг нь буцаан олгохоо мэдэгдлээ. Kanye West сүүлийн жилүүдэд еврейчүүдийг үзэн ядсан, арьс өнгөөр ялгаварласан, нацистуудыг…
-
АНУ, Иран гал зогсоосон ч Ливаныг Израил бөмбөгдөх хэвээрээ

АНУ, Ираны талууд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор өчигдөр тохиролцож, Ормузын хоолойг нээхээр болжээ. Тэгвэл Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-Ираны хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч гэлээ “Энэ тохиролцоо Ливанд нөлөөлөхгүй” гэж мэдэгдэв. Энэ нь Израилын арми Ливаныг бөмбөгдөх хэвээрээ гэсэн үг юм. 2-р сарын 28-нд АНУ, Израилын арми Иран руу халдсан. Үүний дараа…
-
Дэлхийн Сарнаас харагдах шинэ бодит зургийг НАСА дэлгэж харууллаа

Сарыг тойроод Дэлхий рүү буцаж яваа “Artemis II” нислэгийн багийнхан Сарыг тойрон нисэх үеэрээ тэндээс Дэлхийн харагдах байдлыг камерт буулгаж, “Earthset” гэж нэрлэжээ. “Artemis II” багийн авсан уг зургийг өчигдөр НАСА олон нийтэд дэлгэж харууллаа. Анх 1968 онд “Аполло 8” хөлгийн нисгэгч William Anders анх Дэлхийн зургийг Сарнаас авч, “Earthrise” хэмээн нэрлэж байв. Тэгвэл 58…
-
Трамп Ирантай Ормузын хоолойг нээх тохиролцоонд хүрч, газрын тосны үнэ буурлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай Ормузын хоолойг нээх, Ирантай хоёр долоо хоног гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Энэ хугацаанд Трамп Ираныг бөмбөгдөхөө хойшлуулахыг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байна. Ираны Гадаад харилцааны сайд Аббас Аракчи “Хэрэв Иран руу хийх дайралтаа зогсоовол Ираны тал дайныг зогсоохоор зөвшөөрнө” гэж мэдэгджээ. Трамп өмнө нь Иранд хоёр долоо хоногийн хугацаа өгч, “Хэрэв…
-
Австралийн хамгийн их шагналтай цэрэг дайны гэмт хэргээр баривчлагджээ

Австралийн хамгийн их шагналтай цэрэг Афганистанд алба хааж байхдаа дайны гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Өдгөө 47 настай Бен Роберт Смитийг 2009-2012 онд Афганистанд алба хааж байх үедээ галт зэвсэггүй афганистанчуудыг олноор нь буудаж хөнөөсөн гэж 2023 онд Британийн Тусгай Агаарын Алба (SAS) буруутгаж байжээ. Өнөөдөр түүнийг Австралийн Сидней хотын нисэх онгоцны буудал дээр…
-
Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин гүүрэн доор дэлбэрч, 1 хүн амиа алджээ

Панама улсад “Америкийн гүүр” нэртэй гүүр бий. Уг гүүрэн доор шатахуун тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрлээ. Уг дэлбэрэлтийн улмаас 1 хүн амиа алдав. Тухайн үед гүүрэн дээр явж байсан олон зорчигч гэмтсэн байна. Аврах багийнхан хэргийн газар очиж, уг гүүрийг түр хаан, алга болсон 1 хүнийг олохоор ажиллаж байгаа гэнэ. Бүгд Найрамдах Панама улс бол…
-
Трамп “Ираныг ганцхан шөнийн дотор устгана” гэж анхаарууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп заасан хугацаанаас өмнө Ирантай хэлэлцээрт хүрэхгүй бол хатуу арга хэмжээ авч, “Ираныг ганцхан шөнийн дотор устгана” гэж анхаарууллаа. Түүний Иранд өгсөн хугацаа өнөө орой 20:00 цагт дуусна. Хэрэв уг хугацаанд багтаж Ираны арми Ормузын хоолойг нээхгүй бол АНУ-ын арми Ираны гүүр болон эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдөж, “Ираныг чулуун зэвсгийн үед нь…
-
“Artemis II” нислэгийн баг хүн төрөлхтний хүрч байгаагүй алсад хүрч рекорд тогтоолоо

НАСА-гийн Сар луу илгээсэн “Artemis II” нислэгийн баг сансарт өмнө нь хүн төрөлхтний хүрч байгаагүй хамгийн алс цэгт хүрлээ. Ингэснээр 56 жилийн турш хадгалагдсан “Аполло 13” нислэгийн дээд амжилтыг тэд эвдсэн байна. Сансрын нисэгчид Дэлхийгээс ойролцоогоор 252,760 милийн (406,771 км) зайд хүрчээ. Энэ нь өмнөх рекордоос 4,105 миль (6,606 км)-ээр илүү байна. “Артемис II” нислэгийн…