-
Канадын реппер Tory Lanez Калифорнийн шоронд 14 удаа хутгалуулжээ

АНУ-ын Калифорни мужийн шоронд хоригдож байсан Канадын реппер Tory Lanez 14 удаа хутгалуулснаар яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний эсрэг халдлага орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 07:20 цагт болсон ба түүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэхээс өмнө шоронгийн харгалзагч нар анхан шатны тусламж үзүүлсэн талаар тус шоронгийн зүгээс мэдээлэв. Тэрээр Лос Анжелес хотоос хойд зүгт 120…
-
Олон улсын иргэний нисэхийн байгууллага Малайзын онгоцны осолд ОХУ-г буруутай гэж үзэв

2014 оны 7-р сард Украины зүүн хэсэгт осолдсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоцны осолд ОХУ буруутай гэж НҮБ-ын харьяа Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас үзжээ. Малайзын иргэний агаарын тээврийн Амстердам-Куала Лумпур чиглэлийн MH17 нислэгээр зорчиж явсан бүх 298 хүн амиа алдсан бөгөөд тухайн онгоцыг Украины Донбассын бүс нутагт Оросыг дэмжигч Украины салан тусгаарлах хүчний зүгээс…
-
Хамас бүлэглэл АНУ-ын иргэн Эдан Александрыг суллав

2023 оны 10-р сарын 7-ны өдөр Хамас бүлэглэлийн зүгээс Израилд гэнэт халдлан довтлох үеэр олзлогдож, Газын зурваст барьцаанд байсан израил гаралтай АНУ-ын иргэн Эдан Александр суллагдаж, гэртээ буцжээ. Түүнийг Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотод Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудад шилжүүлэн өгч, дараагаар нь Израилын цэргүүд хүлээн авсан байна. Эдан Александрыг шилжүүлж авах зорилгоор даваа…
-
Гал зогсоох тохиролцооны дараа Энэтхэг, Пакистаны зэвсэгт хүчнийхэн яриа хэлэлцээ явуулав

Даваа гарагт Энэтхэг, Пакистан улсын зэвсэгт хүчний удирдлагууд гал зогсоох тохиролцооны асуудлаар уулзаж, хэлэлцээ хийжээ. Хоёр улсын хоорондох газар нутгийн маргаантай Кашмирын бүс нутагт өнгөрөгч сард Энэтхэгийн 26 жуулчинг хөнөөсөн халдлага гарч, дээрх халдлагын дараагаар Энэтхэг улс Пакистаны нутагт олон тооны агаарын цохилт үзүүлсний улмаас хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. Харин өнгөрсөн бямба…
-
АНУ, БНХАУ харилцан ногдуулсан нэмэлт тарифаа 115 хувиар буулгахаар тохиролцов

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Швейцарийн Женев хотноо явагдсан АНУ, БНХАУ-ын худалдааны яриа хэлэлцээний үр дүнгийн талаарх албан ёсны хамтарсан мэдэгдлийг талууд даваа гарагт танилцууллаа. Хамтарсан мэдэгдэлд талууд харилцан ногдуулсан импортын нэмэлт тарифаа 115%-иар буулгахаар тохиролцсон болохыг онцлов. Тодруулбал, Бээжингийн зүгээс Америкийн импортын бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан 125%-ийн нэмэлт тарифаа 115%-иар бууруулж, 10% болгохоор болсон бол Вашингтон Хятадын…
-
Монголоос бусад оронд улс төрчид ёс зүйн хариуцлага хүлээдэг

Монгол улсад төрийн өндөр дээд эрх мэдэл хашдаг улс төрчдийн ёс зүйн асуудал байнга шахам хөндөгдөж байдаг боловч ёс зүйн хариуцлага хүлээж байсан жишиг тун цөөхөн бий. Тэгвэл хилийн чанадад ёс зүйн хариуцлага хүлээж улс төрийн хариуцлага хүлээдэг ямар ямар жишиг байдгийг хамтдаа сонирхоцгооё. Монголчуудын олноороо ажиллаж амьдардаг БНСУ-д улс төрчдийн ёс зүйн хариуцлага маш…
-
2025 оны “Eurovision” тэмцээн энэ долоо хоногт болно

Энэ жил 69 дэх удаагаа зохион байгуулагдах “Eurovision” дууны тэмцээн энэ долоо хоногт явагдана. Тодруулбал, 2025 оны “Eurovison” тэмцээнийг 5-р сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулж, ялагчаа тодруулах гэж байна. Өнөө жилийн тэмцээнийг дүрмийн дагуу өнгөрсөн жилийн тэмцээний ялагч болох Швейцар улсын Базель хотод зохионо. 2024 оны “Eurovision” тэмцээнд Швейцарын оролцогч Nemo “The Code” хэмээх дуугаараа…
-
БНСУ-ын эрх баригч намаас Ким Мүн Сү ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болов

6-р сарын 3-ны өдөр явагдах Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын эрх баригч Ард түмний хүч намаас Ким Мүн Сү-г нэр дэвшүүлэхээр тодруулсан байна. Өмнө нь БНСУ-ын хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан Ким Мүн Сү өнгөрсөн бямба гарагт явагдсан нам доторх сунгаанд саяхан ерөнхий сайдын албан тушаалаасаа бууж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан Хан Доксуг ялж,…
-
Хамас бүлэглэл Газын зурваст гал зогсоох хүчин чармайлтын хүрээнд Израил гаралтай АНУ-ын иргэнийг суллахаар болов

Хамас бүлэглэлийн зүгээс Газын зурваст гал зогсоох тохиролцоог байгуулах хүчин чармайлтын хүрээнд Газын зурваст тус бүлэглэлийн барьцаанд байгаа хамгийн сүүлчийн амьд АНУ-ын иргэн болох израил гаралтай Эдан Александрыг суллана гэдгээ мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодод хийх айлчлал мягмар гарагт эхлэхийн өмнө ийнхүү Хамас бүлэглэлийн зүгээс дээрх шийдвэрийг гаргасан байна. Израил гаралтай АНУ-ын иргэнийг сайн…
-
Путин Украинтай шууд яриа хэлэлцээ явуулахыг уриалж, Зеленский түүнтэй Истанбулд “биечлэн” уулзах санал тавив

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украины дайныг зогсоож, энхийн гэрээ байгуулах үйл явцад томоохон дэвшиц гарсан гэж тодорхойлж болохуйц үйл явдлууд болж өнгөрлөө. Орон нутгийн цагаар өнгөрсөн бямба гарагийн шөнө ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин мэдэгдэл хийж, энэ дайныг зогсоох асуудлаарх “маш чухал” яриа хэлэлцээнд оролцохыг Украин улсад уриалж, урьсан бөгөөд энэхүү яриа хэлэлцээнээс талууд гал зогсоох шинэ…