-
Шведийн Уппсала хотод гарсан галт зэвсэгтэй халдлагын улмаас 3 хүн амь үрэгджээ

Шведийн Уппсала хотод зохион байгуулагдаж байсан Вальпургис хэмээх хаврын баярын үеэр гарсан галт зэвсгээр үйлдсэн халдлагын улмаас 3 хүн амиа алдсаныг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ. Буудуулж нас барсан гурван хүн болон гэмт хэрэгтэн хэн болох талаар мэдээлэл тодорхойгүй байгаа ажээ. Уппсала хотын төвд орших Ваксала талбайн ойролцоох үсчний газарт буудалцаан болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн…
-
Д.Трамп сонгуульд ялалт байгуулсан Канадын ерөнхий сайд М.Карнид баяр хүргэж, уулзахаар тохиролцжээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт явагдсан ээлжит бус парламентын сонгуульд ялалт байгуулсан Канадын ерөнхий сайд Марк Карнид баяр хүргэж, тэд ойрын ирээдүйд уулзахаар тохиролцжээ. Энэ талаар Канадын ерөнхий сайдын албаны зүгээс мягмар гарагт мэдээллээ. Хоёр улсын удирдагчид мөн “Канад, АНУ-ууд нь тусгаар тогтносон улсуудын хувьд харилцан нэгнээ сайжруулахын тулд хамтран ажиллах нь чухал болохыг хүлээн…
-
Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр ажилласан эхний 100 хоногоо дүгнэлээ

АНУ-ын төрийн тэргүүн Д.Трамп өөрийн ерөнхийлөгчөөр ажилласан эхний 100 хоногоо дүгнэж Мичиган мужийн Детройт хотноо үг хэллээ. Тэрээр Детройт хотын захын нэгэн сургуульд зохион байгуулагдсан баярын тусгай арга хэмжээний үеэр цугларсан дэмжигч олны өмнө хэлсэн үгэндээ өөрийн хэрэгжүүлж буй тариф, худалдаа, цагаачлалын бодлогуудыг онцолж, “Бид дөнгөж эхэлж байна” хэмээн хэлсэн байна. Д.Трамп өөрийн засаг захиргааны…
-
Хонконгийн ардчиллыг дэмжигч дөрвөн хууль тогтоогчийн ялын хугацаа дуусч, шоронгоос суллагдлаа

Хонконгийн ардчиллыг дэмжигч дөрвөн хууль тогтоогч ялын хугацаа дууссан тул мягмар гарагт шоронгоос суллагдаад байна. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгд Бээжингээс тогтоон хэрэгжүүлж буй Үндэсний аюулгүй байдлын хуулийн дагуу ардчиллын төлөө тэмцэгч олон арван хүнийг баривчлан хорьсон байдаг. Энэ удаад 4 жил, 2 сар хоригдох ял шийтгэл авсан ардчиллын төлөө тэмцэгч, сөрөг хүчний…
-
Н.Патрушев: ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа ялалт байгуулахад ойрхон байна

ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Николай Патрушев ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа тус улсын 2022 оны 2-р сард Украинд халдан довтолж эхлүүлсэн “цэргийн тусгай ажиллагаа” ялалт байгуулахад тун ойртож ирээд байгааг онцолжээ. Тэрээр хэлэхдээ “бидний ялалтын үзүүр хэдийнээ нүдэнд тодроод, харагдаад эхэлсэн” гэжээ. Николай Патрушев мөн “Аугаа их эх орны дайнд эх орноо хамгаалж, нацизмыг ялан дийлж, хойч…
-
Канадын ээлжит бус парламентын сонгуульд Либерал нам ялалт байгууллаа

Даваа гарагт явагдсан Канад улсын ээлжит бус парламентын сонгуульд ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод удаагүй байгаа Марк Карни-гийн тэргүүлсэн эрх баригч Либерал нам ялалт байгууллаа. Канадын сонгуулийн хорооны зүгээс мэдэгдсэнээр сонгуулийн өдөр 28,5 сая иргэн саналаа өгсөн бол өмнө нь 4 өдрийн хугацаанд явагдсан эрт санал хураалтаар 7.3 сая хүн саналаа өгсөн байна. Өмнө нь…
-
Дараагийн Ромын Папыг сонгох үйл явц тавдугаар сарын 7-нд эхэлнэ

Өнгөрсөн долоо хоногт 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Ромын Пап Францисыг оршуулсны дараа буюу даваа гарагт Ватиканы зүгээс католик шашны дараагийн тэргүүнийг сонгох үйл явцыг ирэх сарын 7-ны өдрөөс эхлүүлнэ гэдгийг албан ёсоор зарлан мэдэгджээ. Тэрхүү өдөр Ватиканы Систинийн цогчин дуганд католик шашны кардиналуудын чуулган эхлэх бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх 135…
-
Испани, Португал улсуудад орон даяар цахилгаан тасарчээ

Испани, Португал улсуудад орон нутгийн цагаар даваа гарагийн үдээс хойш орон даяар цахилгаан тасарч, түүнээс хойш дээрх улсуудад цахилгаан станцуудаа бүрэн ажиллагаатай болгохыг хичээсээр байна. Цахилгаан тасарсны улмаас нислэгүүд хойшлогдож, галт тэрэг, метроны үйлчилгээ зогсч, олон зорчигчид харанхуй метронд гацаж, автозамын гэрлэн дохионууд ажиллагаагүй болсноос үүдэн түгжрэл үүссэн байна. Түүнчлэн олон хүн цахилгаан шатанд гацаж,…
-
В.Путин Ялалтын баярыг тохиолдуулан ирэх долоо хоногт 3 хоног гал зогсоохоо зарлав

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 5-р сарын 9-ний өдөр тэмдэглэдэг Аугаа их эх орны дайны ялалтын баярыг тохиолдуулан ирэх долоо хоногт 3 хоногт гал зогсоохоо зарлалаа. ЗХУ нацист Германыг бут цохисон ялалтын 80 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд дээрх гал зогсоох шийдвэрийг гаргаж байгааг Кремлийн зүгээс онцлоод байна. Оросын зэвсэгт хүчин Москвагийн цагаар 5-р сарын…
-
Алдарт гранж рок Soundgarden хамтлаг Рок-н-роллын алдрын танхимд мөнхөрнө

АНУ-ын Огайо мужийн Кливленд хотод байрлах “Rock and Roll Hall of Fame” буюу Рок-н-роллын алдрын танхим хэмээх дуу хөгжмийн музейд мөнхлөгдөх нэр дэвшигчид ням гарагт тодорсон байна. Энэ жил нийт 14 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 7 хамтлаг, уран бүтээлч Рок-н-роллын алдрын танхимд нэрээ үлдээж, мөнхлөгдөх уран бүтээлчдээр тодорсны нэг нь Сиэттл хотоос гаралтай, алдарт гранж рок…