-
Шведийн Volvo Cars компани 3000 орчим ажилтнаа цомхотгоно

Шведийн автомашин үйлдвэрлэгч Volvo Cars компани олон улсын хэмжээн дэх нийт ажилтнуудынхаа 7 хувь буюу ойролцоогоор 3000 ажилтнаа цомхотголд хамруулахаар болсноо мэдэгдсэн байна. Тус компанийн зүгээс даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ энэ удаагийн төлөвлөгөөт цомхотголд голчлон оффисын ажилтнууд хамрагдахаас гадна Швед дэх 1200 ажилтан хамрагдана гэдгийг мэдээлжээ. Өнгөрөгч сард Volvo Cars компани 2025 оны эхний улирлын…
-
Хятад улс Оросын зэвсгийн компаниудад материал нийлүүлж буй тагнуулын мэдээ Украинд байгаа гэв

Хятад улс сумны дарь болон бусад материалуудыг Оросын цэрэг, зэвсгийн компаниудад нийлүүлж буй тагнуулын мэдээ байгаа талаар Украины Гадаад тагнуулын албаны дарга мэдэгджээ. Украины Гадаад тагнуулын албаны дарга Олег Ивашченко Украины төрийн өмчит Ukrinform мэдээллийн агентлагт даваа гарагт өгсөн ярилцлагадаа Хятадын талаас тусгай машин, тоног төхөөрөмж, химийн бодис, дарь, сэлбэг хэрэгсэл зэрэг материалуудыг Оросын зэвсгийн…
-
БНСУ-ын жүжигчин Чой Жун Ү 68 насандаа таалал төгслөө

“Ок хатагтайн үлгэр” олон ангит кино, “Эмээ авхай” зэрэг кинонд тоглосноороо алдартай БНСУ-ын ахмад жүжигчин Чой Жун У 68 насандаа таалал төгсчээ. Түүнийг архаг өвчтэй байсан гэж мэдээлсэн ч үхлийн шалтгааныг тодорхой зарлаагүй байна. Жүжигчин Чой Жун У 1975 онд “Жүжигчин хүний амьдрал” жүжгээр дебютээ хийж, дараа нь 1980 оноос эхлэн TBC (Тунгян өргөн нэвтрүүлгийн…
-
Румын улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Никушор Дан тангараг өргөж, албандаа орлоо

Энэ сарын 18-ны өдөр явагдсан Румыны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Никушор Дан даваа гарагт тангараг өргөж, үүрэгт албандаа орсон байсан. Өдгөө 55 настай математикч, нийслэл Бухарест хотын дарга асан Никушор Дан нийт саналын 53.6 хувийн санал дангаараа цуглуулснаар шууд ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч болох AUR намаас нэр дэвшигч Жорж Симион 46.4 хувийн санал…
-
АНУ, Филиппинийн хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр NMESIS пуужингийн системийг анх удаа туршина

АНУ, Филиппинийн хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Америкийн NMESIS пуужингийн системийг анх удаагаа туршихаар болсныг талууд мэдэгдсэн байна. Энэ талаар Филиппинийн тэнгисийн цэргийн коммандлагч, ахлах генерал Артуро Рохас даваа гарагт зохиогдсон хэвлэлийн бага хурлын үеэр батлан мэдэгджээ. NMESIS буюу Navy-Marine Expeditionary Ship Interdiction System хэмээх хөлөг онгоцны зүгээс үзүүлэх довтолгоог эсэргүүцэх зориулалттай пуужингийн системийг жинхэнэ сум…
-
Э.Макрон эхнэрийнхээ үйлдлийг хэрүүл маргаан бус тоглоом шоглоом хийж байсан хэмээн тайлбарлажээ

Өнгөрсөн ням гарагт Вьетнам улсад хийх айлчлалаа эхлүүлсэн Францын төрийн тэргүүн Э.Макроныг Ханой хотын нисэх онгоцны буудалд онгоцноос буухын өмнө эхнэр нь хоёр гараараа нүүрийг нь дарж байгаад түлхсэн үйлдэл бичигдсэн байна. Уг бичлэгт ерөнхийлөгчийн онгоцны хаалга нээгдэх үед Бригитте Макрон эр нөхрийнхөө нүүрийг хоёр гараараа түлхэж, үүнд нь ялимгүй эгдүүцсэн ч угтан авахаар цугларсан…
-
Ливерпүүлийн шүтэн бишрэгчдийг автомашинаар дайрсан хэрэг гарчээ

Их Британийн Ливерпүүл хотын Уотер гудамжинд Английн Премьер Лигийн аваргаар 5 жилийн дараа тодорсон Ливерпүүлийн хөлбөмбөгийн багийн ялалтыг тэмдэглэж байсан шүтэн бишрэгчдийг автомашинаар дайрсан харамсалтай хэрэг гарсан байна. Баяраа тэмдэглэн гудамжинд цугларсан олныг автомашинаар дайрсан уг хэрэг орон нутгийн цагаар даваа гарагийн оройны 18:00 цагийн орчимд гарчээ. Уг хэргийн улмаас 27 хүн эмнэлэгт хүргэгдсэний 2…
-
Израил дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгыг шатаахыг оролдсон эрэгтэйг баривчилжээ

Израилын Тел-Авив хот дахь АНУ-ын ЭСЯ-ны барилгыг шатаахыг оролдсон АНУ болон ХБНГУ-ын давхар иргэншилтэй эрэгтэйг ням гарагт АНУ-ын Нью Йорк хотын Жон Ф.Кеннедигийн нисэх онгоцны буудалд баривчилжээ. 28 настай АНУ/ХБНГУ-ын иргэн болох Жозеф Ноймайерыг энэ сарын 19-ний өдөр Тел-Авив хот дахь АНУ-ын ЭСЯ руу хар бараан өнгийн үүргэвчтэй нэвтрэхийг оролдох завдах үедээ үүргэвчээ хаян зугтаасан…
-
Арабын Нэгдсэн Эмират Улсад цельсийн 51.6 хэм хүрч халжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр хэт халж, агаарын температурын шинэ дээд хэмжээ бүртгэгдсэн байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт АНЭУ-ын Свейхан хотод цельсийн +51.6 хэм хүртэл халснаар хамгийн халуун 5-р сарын шинэ рекорд тогтоосныг тус улсын Үндэсний цаг уурын төвөөс мэдээлжээ. Өмнөх өдөр нь буюу 23-ны баасан гарагт нийслэл Абу Даби хотын ойролцоо цельсийн…
-
5 жилийн өмнө цагдаагийн харгислалын улмаас амиа алдсан Жорж Флойдын дурсгалын арга хэмжээ АНУ-д зохиогдов

Цагдаагийн харгислалын улмаас амиа алдсан Жорж Флойдын дурсгалын арга хэмжээ ням гарагт АНУ-ын хэмжээнд зохион байгуулагдсан байна. Эргэн сануулахад, одоогоос 5 жилийн өмнө буюу 2020 5-р сарын 25-ны өдөр Миннеаполис хотын цагдаагийн албан хаагч Дерек Шовин өнгөт арьст иргэн Жорж Флойдыг баривчлах үедээ гарыг нь гавлан, газар доош нь харуулан хэвтүүлж, ар нуруу болон толгойн…