Category: Дэлхий

  • ОХУ, Украин улсууд тохиролцооны дагуу 1000 хоригдол цэргийг харилцан солилцлоо

    ОХУ, Украин улсууд тохиролцооны дагуу 1000 хоригдол цэргийг харилцан солилцлоо

    Энэ сарын дундуур Туркийн Истанбул хотноо явагдсан энхийн яриа хэлэлцээний төгсгөлд тохиролцсоны дагуу ОХУ, Украин улсууд хоёр талаас тус бүр 1000 хоригдол цэргийг харилцан солилцжээ. Талууд солилцоог гурван үе шаттай явуулсан байна. Өнгөрсөн баасан гарагт тус бүр 390 олзны цэрэг, бямба гарагт 307 олзны цэрэг солилцсон бол сүүлийн 303 хоригдлыг ням гарагт солилцсоноор дайны 3…

  • Франц улсад цахилгаан тасарсан хоёр дахь сэжигтэй тохиолдол гарлаа

    Франц улсад цахилгаан тасарсан хоёр дахь сэжигтэй тохиолдол гарлаа

    Франц улсад хоёр өдрийн дотор сэжигтэй байдлаар цахилгаан тасарсан хоёр дахь тохиолдол ням гарагт тус улсын Номин эрэг орчмын бүс нутагт гарсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ривьера мужийн Ницца хот дахь дэд станцид гал гарсны улмаас тус бүсэд цахилгаан тасарч, хамгийн багадаа 45000 айл өрх цахилгаангүй болсон байна. Энэхүү үйл явдал орон нутгийн цагаар бямба…

  • Ираны найруулагч Жафар Панахи Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагнал хүртэв

    Ираны найруулагч Жафар Панахи Каннын кино наадмын “Алтан далдуу мод” шагнал хүртэв

    78 дахь удаагийн Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан далдуу мод” шагналыг Ираны найруулагч Жафар Панахи “It Was Just an Accident” буюу “Энэ бол зүгээр л осол байсан” хэмээх бүтээлээрээ өнгөрсөн бямба гарагт хүртсэн байна. Энэ жилийн наадмын “Алтан далдуу мод” шагналд нийт 22 бүтээл өрсөлдсөнөөс ийнхүү Ираны найруулагч Ж.Панахи өөрийн 11 дэх уран…

  • Оросын тал Украинд томоохон агаарын цохилт үзүүлжээ

    Оросын тал Украинд томоохон агаарын цохилт үзүүлжээ

    Өнгөрсөн бямба гарагийн шөнө Оросын тал Украинд томоохон хэмжээний агаарын цохилт үзүүлсний улмаас наад зах нь 12 хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдаж, бэртэж гэмтсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Бямба гарагийн шөнө Украин улсын нутаг дэвсгэрт нийт 367 дрон болон пуужингаар довтолсон нь дайн эхэлснээс хойш ганц шөнийн дотор үзүүлсэн хамгийн том агаарын…

  • Д.Трамп ЕХ-нд ногдуулах импортын тарифыг 7-р сарын 9 хүртэл хойшлууллаа

    Д.Трамп ЕХ-нд ногдуулах импортын тарифыг 7-р сарын 9 хүртэл хойшлууллаа

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейентэй утсаар “маш сайхан яриа” өрнүүлснийхээ дараа ЕХ-нд ногдуулна хэмээн сүрдүүлж байсан импортын тарифаа 7-р сарын 9 хүртэл хойшлуулж байгаагаа ням гарагт мэдэгджээ. Тэрээр өнгөрөгч сард ЕХ-ны импортын бараа бүтээгдэхүүнд 20%-ийн тариф ногдуулахаа зарлаж, дараагаар нь 7-р сарын 8 хүртэл 10% болгож таллан буулгахдаа яриа хэлэлцээ…

  • Ким Жон Ун шинэ байлдааны усан онгоцыг нээх үеэр болсон ослыг буруушаав

    Ким Жон Ун шинэ байлдааны усан онгоцыг нээх үеэр болсон ослыг буруушаав

    БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пүрэв гарагт зохиогдсон тус улсын шинэ байлдааны усан онгоцыг нээх үеэр гарсан ослыг буруушааж, тухайн ослыг “тэсвэрлэж, уучлашгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл” гэжээ. Пүрэв гарагт Умард Солонгосын зүүн хэсгийн Чонжин боомт дахь усан онгоцны үйлдвэрт зохион байгуулагдсан, 70 пуужин тээвэрлэх хүчин чадалтай, 5000 тонн жинтэй шинэ байлдааны усан онгоцыг нээх…

  • ХБНГУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Литва улсад байршихаар болжээ

    ХБНГУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Литва улсад байршихаар болжээ

    ХБНГУ-ын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Литва улсад байршихаар болсон байна. Литва улсын хувьд ОХУ-ын Калининград муж болон ОХУ-ын түнш холбоотон Беларусь улстай хиллэдэг. ОХУ-ын Украинд түрэмгийлэн халдан довтолсон дайны хариуд авч хэрэгжүүлж буй Литва улсын энэхүү арга хэмжээ нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Герман улс хилийн чанадад дангаараа байнгын цэрэг байршуулж буй анхны тохиолдол болж…

  • АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын татварын хөнгөлөлтийн тухай хуулийн төслийг дэмжив

    АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Трампын татварын хөнгөлөлтийн тухай хуулийн төслийг дэмжив

    АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын “One big, beautiful bill” буюу “Нэгэн том, гайхалтай хууль” хэмээн нэрлэсэн татварын хөнгөлөлтийн багц хууль Конгрессын доод танхимд дэмжигджээ. Орон нутгийн цагаар пүрэв гарагийн өглөө Төлөөлөгчдийн танхимд явагдсан санал хураалтын 215:214 гэсэн дүнгээр Трампын татварын хөнгөлөлтийн тухай дээрх хууль дэмжигдсэнээр Сенатын хуралдаан руу шилжихээр болж байна. Энэ удаагийн Конгрессын дээд, доод хоёр…

  • Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрөөр олон улс хуралдаж байна

    Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрөөр олон улс хуралдаж байна

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран “Жендэрийн тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг Биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан 5-р сарын 22-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах асуудлаар Бээжинд 1995 онд хуралдсан Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан тунхаглал,…

  • Израилын ЭСЯ-ны хоёр ажилтанг буудан хороосон этгээдэд цаазын ял оноож магадгүй байна

    Израилын ЭСЯ-ны хоёр ажилтанг буудан хороосон этгээдэд цаазын ял оноож магадгүй байна

    Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Еврейчүүдийн музейн гадна Израилын ЭСЯ-ны хоёр ажилтанг буудан хороосон этгээдэд шүүхээс ялын дээд хэмжээ оноож магадгүй байгаа талаар Америкийн хэвлэлүүд бичиж байна. АНУ-д суугаа Израилын ЭСЯ-ны хоёр ажилтан болох Израилын иргэн Ярон Лисчинский, АНУ-ын иргэн Сара Милгрим нарыг буудан хороосон хэргийн сэжигтэн болох 30…