-
Израилын агаарын цохилтын улмаас Газын зурваст 28 хүн амь үрэгдэв

Газын зурвасын Хан Юнис хот дахь Европын эмнэлэг болон эмнэлгийн ойр орчимд Израилын байлдааны сөнөөгч онгоцууд агаараас бөмбөгдсөний улмаас 28 хүн амь үрэгдсэн талаар Хамасын удирдлаган доорх иргэний хамгааллын агентлагийн зүгээс мэдээлжээ. Өмнө нь Израилын цохилтод өртөж, тухайн эмнэлэгт эмчлүүлж байсан Палестины нэрт гэрэл зурагчин, фото-сэтгүүлч Хассан Аслих мөн Израилын байлдааны сөнөөгч онгоцууд тухайн эмнэлгийн…
-
78 дахь удаагийн Каннын кино наадам нээгдлээ

Мягмар гарагт 78 дахь удаагийн Каннын кино наадам нээгдлээ. Францын өмнөд хэсгийн Номин эрэгт зохион байгуулагддаг тус кино наадмын нээлтийн улаан хивсний ёслолын арга хэмжээнд алдарт найруулагч Квентин Тарантино, нэрт жүжигчин Роберт Де Ниро, Леонардо ДиКаприо, загвар өмсөгч Белла Хадид зэрэг олон алдартнууд гоёмсог хувцсаар гангаран ирж оролцоод байна. Энэ жилээс Каннын кино наадмын улаан…
-
Nissan компани 7 үйлдвэрээ хааж, 11000 ажилтнаа цомхотгоно

Борлуулалтын хэмжээ нь буурч, бизнесийн үйл ажиллагаа нь доголдолд ороод буй Японы автомашин үйлдвэрлэгч Nissan компани олон улсын хэмжээн дэх 7 үйлдвэрээ хааж, 11000 ажилтнаа цомхотголд хамруулахаар болжээ. Тус компанийн гол хоёр том зах зээл болох Хятад болон Америк дахь худалдааны хэмжээ нь буурч, мөн өнгөрөгч 2-р сард Honda, Mitsubishi компаниудтай нэгдэх яриа хэлэлцээ нь…
-
Хятадын шүүх Японы иргэнд тагнуулын хэргээр 12 жил хорих ял оноожээ

Мягмар гарагт Хятадын шүүх тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр Япон улсын иргэнд 12 жил хорих ял оноожээ. Энэ талаар Хятадын Шанхай хот дахь Японы ерөнхий консулын газраас мэдээллээ. Хятадын эрх баригчид Япон улсын иргэн болох 50 орчим насны эрэгтэйг анх 2021 оны 12 сард Шанхай хотноо саатуулж, улмаар 2022 оны 6-р сард албан ёсоор баривчилж,…
-
ФОТО: Хэт задгай хувцас өмсөхөө хориглуулсан одод Канны наадам дээр

Кино урлагийн хамгийн алдартай арга хэмжээ болох олон улсын Канны кино наадам эхэллээ. Энэ удаагийн наадмын “Улаав хивсний ёслол”-д хэт задгай хувцас буюу нүцгэн даашинз өмсөхгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс анхааруулж хориглосон. Тэгвэл уг хориг кино, урлаг загварын салбарын алдартнуудад хэрхэн нөлөөлж, тэд ямар гоёл өмсөж ирснийг сонирхуулъя.
-
Д.Трамп Саудын Араб улсад хийсэн айлчлалын үеэр 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татлаа

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Ойрхи Дорнодын улс орнуудаар хийх албан айлчлалаа мягмар гарагт Саудын Араб улсаар эхлүүллээ. Тэрээр Саудын Арабын нийслэл Эр Рияд хотноо угсаа залгамжлагч хунтайж Мохаммед бин Салмантай хэлэлцээ явуулж, уулзалтын төгсгөлд эрчим хүч, батлан хамгаалах, технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Д.Трамп Саудын…
-
Гаага хотод саатуулагдаж буй Филиппинийн экс-ерөнхийлөгч Р.Дутерте өөрийн төрөлх хотын даргаар сонгогджээ

Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан тушаалын дагуу баривчлагдан, Гаага хотод саатуулагдан шалгагдаж буй Филиппинийн ерөнхийлөгч асан Родриго Дутерте орон нутгийн сонгуульд ялалт байгуулж, өөрийн төрөлх хотын даргаар сонгогджээ. Түүнийг төрийн тэргүүний алба хашиж байхдаа хар тамхи, мансууруулах бодисын эсрэг дайн зарлах нэрийдлээр олон мянган хүний амийг хороосон хэрэгт буруутгаж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн…
-
Путины санал болгосон Орос, Украины хооронд шууд хэлэлцээ явуулах асуудал тодорхойгүй байна

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зүгээс өнгөрсөн бямба гарагт мэдэгдэл хийж, санал болгосон Орос, Украины хооронд шууд яриа хэлэлцээ явуулах асуудал одоог хүртэл тодорхойгүй байсаар байна. Украины ерөнхийлөгч В.Зеленский энэ сарын 11-нд олон нийтийн сүлжээнд нийтлэсэн мэдэгдэлдээ “12-ны өдрөөс эхлэн Орос-Украин иж бүрэн, урт хугацааны гал зогсоох тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна” гээд Турк улсад ОХУ-ын ерөнхийлөгч…
-
Шон “Дидди” Комбсын шүүх хурал эхэллээ

Америкийн реппер, продюссер Шон “Дидди” Комбсын шүүх хурал даваа гарагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүхэд эхэллээ. Өдгөө 55 настай уран бүтээлчийг рекет, бэлгийн мөлжлөг, биеэ үнэлэгчдийг тээвэрлэсэн зэрэг хэрэгт буруутгаж байгаа юм. Түүний шүүх хуралд улсын яллагч, прокурорууд, Шон Комбсын өмгөөлөгчдийн баг болон өнгөрсөн долоо хоногт сонгогдсон 12 тангарагтны шүүгч, мөн 6 нөөц тангарагтны шүүгч…
-
Канадын реппер Tory Lanez Калифорнийн шоронд 14 удаа хутгалуулжээ

АНУ-ын Калифорни мужийн шоронд хоригдож байсан Канадын реппер Tory Lanez 14 удаа хутгалуулснаар яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний эсрэг халдлага орон нутгийн цагаар мягмар гарагийн өглөөний 07:20 цагт болсон ба түүнийг орон нутгийн эмнэлэгт хүргэхээс өмнө шоронгийн харгалзагч нар анхан шатны тусламж үзүүлсэн талаар тус шоронгийн зүгээс мэдээлэв. Тэрээр Лос Анжелес хотоос хойд зүгт 120…