-
Ромын папыг Вашингтонд айлчлахыг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч урьжээ

Даваа гарагт Ватиканд Ромын пап XIV Леотой хоёр талт уулзалт хийсэн АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс католик шашны тэргүүнийг Вашингтонд албан айлчлал хийхийг урьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын Ромын папыг аль болох ойрын тохиромжтой хугацаандаа” Вашингтонд зочлохыг урьсан урилга бүхий албан захидлыг Ж.Д.Вэнс гардуулан өгснийг Цагаан ордон мэдээлжээ. Католик шашны…
-
Дэлхийн 70 улс өнөөдөр Зөгийн өдрийг тэмдэглэж байна

Өнөөдөр Олон улсын зөгийн өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2017 оны 12 дугаар сард Словени улсын Зөгийчдийн холбооны санаачилгаар энэ өдрийг олон улсын тэмдэглэлт өдөр болгон зарлажээ. Зөгийн үржлийг судалж, орчин үеийн зөгийн аж ахуйн суурийг тавьсан Словенийн иргэн Антон Янша энэ өдөр мэндэлсэн аж. Тоос хүртээгч амьтдыг хамгаалах, энэ асуудалд шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой энэ…
-
Б.Нэтаньяху Израил улс Газын зурваст бүрэн хяналтаа тогтоохыг зорьж байгаа гэв

Израил улс Газын зурваст бүрэн хяналтаа тогтоохыг зорьж байгаа тухай тус улсын ерөнхий сайд Б.Нэтаньяху мэдэгджээ. Тэрээр даваа гарагт өөрийн дүрстэй мэдэгдлийг цацсан бөгөөд бичлэгтээ тэрээр ням гарагт эрчимжүүлж эхэлсэн довтолгооны дагуу Израил улс Газын зурвасын бүхий л хэсэгт хяналтаа тогтоох болно гэжээ. Израилын зэвсэгт хүчний зүгээс Газын зурвас дахь стратегийн хувьд маш чухал, түшиц…
-
Трамп, Путин хоёр утсаар яриад ч дорвитой үр дүнд хүрсэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь мэдэгдсэнийхээ дагуу даваа гарагт ОХУ-ын Төрийн тэргүүнтэй утсаар холбогдон ярилцлаа. Украины дайныг зогсоох асуудлаарх тэдний яриа хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсэн хэдий ч гал зогсоох тал дээр дорвитой үр дүн гаргаж чадаагүй байна. Д.Трамп энэ талаар “Дажгүй сайн яриа өрнөсөн. Ярианы өнгө аяс ч “маш сайн” байсан. Орос, Украин улсууд…
-
Газын зурваст хүнсний тусламж нэвтрүүлэхээ Израил мэдэгдэв

Израилын зэвсэгт хүчний зүгээс Газын зурвасын хойд болон өмнөд хэсгээр хуурай газрын цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж байгаагаа ням гарагт зарлан мэдэгдэв. Үүний өмнөх мэдэгдэлдээ Израилын зэвсэгт хүчин Хамас бүлэглэлийн 670 гаруй байршилд оновчтой цохилт үзүүлснээ онцолсон юм. Өнгөрсөн долоо хоногт үзүүлсэн Израилын агаарын цохилтуудын улмаас Газын зурваст 500 орчим хүн амь үрэгдсэн талаар “Аль Жазира” агентлаг…
-
В.Зеленский АНУ-ын Дэд Ерөнхийлөгч ЖД.Вэнс, Ромын пап нартай уулзжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ням гарагт Итали улсад АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, мөн Ромын пап XIV Леотой уулзсан байна. В.Зеленский, Ж.Д.Вэнс нар өнгөрсөн 2-р сард Цагаан ордонд болсон хэрүүл маргаантай уулзалтаас хойш ийнхүү ахин нүүр тулж уулзлаа. Тухайн үед АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс Украины Ерөнхийлөгчийг Д.Трампад “Хүндэтгэлтэй хандаж харьцсангүй”…
-
Ням гарагт Польш, Португал, Румын улсад сонгууль явагдлаа

Ням гарагт Европын Польш, Португал, Румын улсад сонгуулийн санал хураалт явагдаж, урьдчилсан дүн гараад байна. Ням гарагт Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт явагдлаа. Санал тооллогын урьдчилсан дүнгээр Польшийн эрх баригч “Иргэний эвсэл” намаас нэр дэвшигч, нийслэл Варшав хотын дарга Рафал Тшасковский тэргүүлсэн бол улс төрийн барууны консерватив үзэл баримтлал бүхий “Хууль ба шударга…
-
“Eurovision 2025” дууны тэмцээнд Австрийн оролцогч JJ түрүүлжээ

2025 оны “Eurovision” дууны тэмцээний шувтаргын шат ням гарагт зохиогдож, үзэгчид болон шүүгчдийн санал хураалтын дүнгээр Австри улсын оролцогч JJ ялагчаар тодорсон байна. Венийн дуурийн театрын контртенор болох 24 настай дуучин JJ “Wasted Love” хэмээх поп-опера болон электроник хөгжмийн урсгалуудыг хослуулсан дуугаараа оролцож, нийт 436 саналаар түрүүлжээ. Түүний жинхэнэ нэрийг Йоханнес Питч гэдэг бөгөөд шагналаа…
-
АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Байден түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогджээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Байденыг түрүү булчирхайн хорт хавдартай гэж оношлогдсон талаар Америкийн хэвлэлүүд мэдээлээд байна. Ж.Байден энэ талаар ням гарагт албан ёсны мэдэгдэл гаргав. Тус мэдэгдэлд экс Ерөнхийлөгчийн түрүү булчирхайн нэлээд “түрэмгий” хэлбэрийн, 5-р зэргийн хорт хавдар ясандаа тархсан боловч үр дүнтэй эмчилгээ хийх боломжтой гэж мэдэгджээ. Мөн Ж.Байден болон гэр бүлийнхэн нь түүнийг ямар…
-
Орос-Украины энхийн яриа хэлэлцээний дараа Д.Трамп Путинтай утсаар холбогдон ярилцахаа мэдэгдэв

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Туркийн Истанбул хотноо явагдсан ОХУ, Украины хоорондох эхний шатны энхийн яриа хэлэлцээний төгсгөлд талууд тус бүр 1000 олзны цэргүүдийг солилцох тохиролцоонд хүрсэн бөгөөд анхандаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрөө санал тавьж уриалсан хэдий ч дорвитой үр дүнгүй уулзалт болж өнгөрсөн талаар олон улсын зүгээс болон ажиглагчид, шинжээчдийн зүгээс дүгнэлээ. 90 гаруй…