-
Украины дайнд Умард Солонгосын 1000 орчим цэрэг амиа алдаад байна

Барууны улс орнуудын нэрээ нууцалсан албаны хүмүүсийн BBC агентлагт мэдээлснээр Оросын баруун хэсгийн Курскийн бүс нутагт дайтаж байгаа Умард Солонгосын зэвсэгт хүчин гурван сарын дотор 40 хувийн хохирол амсаад байгаа ажээ. БНАСАУ-аас Украины эсрэг Оросын талд дайтахаар ирсэн гэгдэх 11 мянган цэргийн 4000 нь байлдааны хохирол амссан, мөн тэдний 1000 орчим нь амиа алдсан бөгөөд…
-
Чэжү Эйр компанийн онгоцны осолтой холбогдуулан нислэгийн талбайн ойр орчмын бетон ханануудыг нурааж өөрчлөхөөр болжээ

Өнгөрсөн 12-р сард Өмнөд Солонгосын Муан олон улсын нисэх онгоцны буудалд гарсан аймшигтай онгоцны осолтой холбогдуулан тус улсын 9 нисэх онгоцны буудлын хөөрч, газардах нислэгийг зам талбайн ойр ойрчим дах бетон хана, хаалтуудыг бүгдийг нь нурааж, өөрчлөхөөр болжээ. Зул сарын баярын амралтаа Тайланд улсад өнгөрөөгөөд нутаг буцаж явсан 170 орчим зорчигч бүхий Чэжү Эйр компанийн…
-
Д.Трамп АНУ-ын өмнөд хилд 1500 цэргийн албан хаагчийг нэмж байршуулахыг үүрэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хууль бус цагаачид өмнөд хилээр АНУ-д нэвтрэхийг зогсоох захирамжид гарын үсэг зурж, өмнөд хилээр нэвтэрсэн хууль бус цагаачдыг нэн даруй албадан буцаах, шаардлагатай бүх арга хэмжээг авахыг Дотоодын аюулгүй байдлын департамент, Хууль зүйн департамент зэрэг холбогдох яам, агентлагуудад үүрэг болгожээ. Д.Трамп тангараг өргөснийхөө дараа өмнөд хил дээр онц байдал зарлах тухай зарлигт…
-
Д.Трамп Украины дайныг өндөрлүүлэхгүй бол шинэ хоригтой нүүр тулна гэдгийг В.Путинд анхааруулав

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Украины дайныг төгсгөл болгож өндөрлүүлэхгүй бол шинэ хориг арга хэмжээ, өндөр татвартай нүүр тулах болно гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд анхааруулаад байна. Д.Трамп лхагва гарагт өөрийн нийгмийн сүлжээний Truth Social платформд нийтэлсэн мэдэгдэлдээ тэрээр Украины дайныг төгсгөх шахалтыг үзүүлснээрээ өөрийгөө ОХУ болон Оросын төрийн тэргүүнд “маш том тус” хүргэж байгаа гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч…
-
2025 оны Берлины олон улсын кино наадамд өрсөлдөх бүтээлүүд тодорлоо

Ирэх сард зохиогдох Берлины олон улсын кино наадмын дээд шагнал болох “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөх бүтээлүүдийг танилцуулаад байна. 75 дах удаагийн Берлины олон улсын кино фестивалийн дээд шагналын төлөө нийт 19 кино өрсөлдөхөөр болсны дотор нэр хүндтэй, туршлагатай найруулагчдаас гадна мөн шинэ залуу найруулагчдын бүтээл ч багтжээ. Тэдний заримаас дурдвал өмнө нь “Алтан баавгай”…
-
Элон Маск ёсолгоог нь шүүмжилсэнд хүмүүст хариу өгсөн байна

Мягмар гарагт Д.Трампын тангараг өргөх ёслолыг тэмдэглэх үдэшлэг, цэнгүүний арга хэмжээний үеэр Элон Маскын хийсэн нэгэн үйлдэл олны шүүмжлэлийг дагуулсан. Тэрээр арга хэмжээний үеэр индэр дээр үг хэлж байхдаа баруун гараа зүрхэн тушаа газраа тавьж, улмаар баруун дээшээ өргөж, дараа нь арагшаа харан, арын эгнээний үзэгчдэд мөн ахин тийм үйлдэл хийж харуулсан нь нацист ёсолгоотой…
-
Украины армийн ахлах сэтгэлзүйч $1 саяын авлига авсан хэргээр баригджээ

Украины армийн ахлах сэтгэлзүйчийг “хууль бусаар хөрөнгөжсөн” буюу авлигын хэрэгт буруутган баривчилсан байна. Нэрийг нь дурдаагүй тэрхүү эрхмийг 2022 оны 2-р сард ОХУ Украинд халдан довтолсноос хойш 1 сая гаруй ам.долларын хөрөнгөтэй болсныг олж тогтоон ийнхүү баривчлан шалгаж эхэлсэн бөгөөд Украины Аюулгүй байдлын албаны зүгээс гаргасан мэдэгдэлд түүнийг нийслэл Киевийн орчимд нэг, Одесса хотод орон…
-
Юн Сок Ёл импичментийн шүүх хуралд анх удаа биечлэн оролцов

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлын импичментийн шүүх хурал мягмар гарагт Үндсэн хуулийн шүүхэд болж, Юн Сок Ёл импичментийн шүүх хуралд анх удаа биечлэн оролцоод байна. Түүнийг саатуулан хорьж байгаа төвөөс фургон машинаар, өндөр хамгаалалтан дор Үндсэн хуулийн шүүхэд хүргэн ирж, өөрийнх нь импичментийн шүүх хуралд оролцуулсан бөгөөд тэрээр шүүх хурлын…
-
Туркт зочид буудлын барилга шатсаны улмаас 76 хүн амиа алджээ

Туркийн хойд нутгийн Болу хот дахь цанын баазын дэргэд байрладаг Гранд Картал хэмээх 12 давхар, модон хийц бүхий зочид буудалд мягмар гарагийн шөнө гал гарсны улмаас хамгийн багадаа 76 хүн амиа алдсан байна. Дотооддоо алдартай, өвлийн амралт зугаалгын цогцолбор бүхий уг зочид буудлын хамгийн их зочид хүлээж авдаг улирал эхлээд байсан ба гал гарах үед…
-
Холливудын жүжигчин Хенри Кавилль анхны хүүхдээ өлгийдөн авчээ

“Man of Steel” кино, “The Witcher” телевизийн цувралын дүрүүдээрээ алдартай жүжигчин Хенри Кавилль аав болсон байна. Superman-ий дүрээрээ алдаршсан 41 настай жүжигчин Хенри Кавилль, 35 настай түүний найз бүсгүй Натали Вискузо нарыг анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар PEOPLE сэтгүүл, The Daily Mail сонин зэрэг хэвлэлүүд мэдээлжээ. The Daily Mail сонины өнгөрсөн амралтын өдрүүдээр гарсан дугаарт…