-
Цагаан ордны эмч Д.Трампын эрүүл мэнд “маш сайн” байгаа гэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын эрүүл мэнд “маш сайн” байгаа талаар Цагаан ордон дахь түүний эмч мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн бие физиологи, сэтгэцийн эрүүл мэнд маш сайн байгаа ба төрийн тэргүүн болон зэвсэгт хүчний ерөнхий коммандлагчийн үүргээ 100 хувь бүрэн гүйцэтгэх чадвартай хэмээн түүний эмч, ахмад Шон Барбабелла мэдэгдэлдээ тодотгожээ. Мэдэгдэлд “Ерөнхийлөгч Трампын эрүүл мэндийн байдал маш сайн…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг улираан томилох зарлиг гаргалаа

Монгол Улсын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн бүрэн эрхийн хугацаа энэ сарын 5-нд дуусаж, Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн дэмжсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Б.Жаргалсайханыг улсын ерөнхий прокуророор батламжилсан байна. Ийнхүү тэрээр хоёр дах удаагаа улиран томилогдож буй ерөнхий Прокурор болж байна.
-
“Таблеттай багш” Архангайд хэрэгжиж эхэллээ

Архангай аймгийн 19 сумын алслагдсан хөдөөгийн багийн 1170 гаруй хүүхэд, гэр бүл “Таблеттай багш” санаачилгад нэгдэж, гэр бүлийн орчинд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах боллоо. Тус аймагт “Таблеттай багш” санаачилгыг эхлүүлж, Боловсролын сайд П.Наранбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Боловсролын Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, Сайдын зөвлөх Д.Гантулга, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Боловсролын…
-
2025 оны хичээлийн шинэ жилээс эхлэн БНХАУ-ын бүх бага, дунд сургуульд хиймэл оюун ухааны хичээл орж эхэлнэ

2025 оны 9-р сарын 1-нээс эхлэн БНХАУ-ын бүх бага, дунд сургуульд хиймэл оюун ухааны хичээл шинээр орж эхлэхээр болсон байна. Энэхүү хөтөлбөр нь ирээдүйд дэлхийн инновацийн салбарыг манлайлах чадвартай, технологийн өндөр мэдлэгтэй дараагийн үеийг төлөвшүүлэх Хятадын үндэсний төлөвлөгөөний нэг хэсэг болох юм гэнэ. Хиймэл оюун ухааны технологийн хичээлийг нэгдүгээр ангиас нь эхлэн заах бөгөөд нэг…
-
2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг нээгдэв

2025 оны Дэлхийн үзэсгэлэн яармаг өнгөрсөн амралтын өдрүүдээр Японы Осака хотноо нээгдээд байна. Бямба гарагт албан ёсоор нээлтээ хийсэн “Осака-Кансай ЭКСПО 2025” үзэсгэлэн яармаг ням гарагаас үзэгч, олон нийтэд үүд хаалгаа нээсэн байна. “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” сэдвээр зохион байгуулагдаж буй үзэсгэлэн яармагийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсын Цог Жавхлант Эзэн…
-
Үүссэн нөхцөл байдалтай танилцаж, 40 иргэнд иж бүрэн гэр олголоо

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд ажиллалаа. Ажиллах үеэрээ энэ сарын 10-11-ний өдрүүдэд тус суманд хүчтэй шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай танилцаж, аймаг, орон нутгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм. Мөн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы шийдвэрээр улсын нөөцөөс олгосон иж…
-
Хамт ажилладаг хүнийхээ мэдээллийг ашиглан зээл авсан байж болзошгүй хэргийг цагдаагийнхан шалгаж байна

Цагдаагийн байгууллага цахим банкны мэдээлэл, хувийн мэдээллээ алдсанаас үүдэн хохирсон хоёр хэргийг шалгаж байна. 4-р сарын 9-нд ирсэн дуудлагаар хамт ажилладаг хүнийхээ хувийн мэдээллийг ашиглан хэд хэдэн аппликэйшн ашиглан зээл авсан тухай гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс гадна гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, иргэний хувийн мэдээллийг ашиглан “Гэрэл” зээлийн аппликейшнээс…



