-
Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна

Манай эриний өмнөх 27 онд эртний Ромын эзэнт гүрэн гэж байлаа. Баруун эзэнт гүрний нийслэл нь Ром хот. Энэхүү хотод тухайн үед эзэнт гүрнийхээ сүр хүчийг илтгэсэн нэгэн том тэмцээн болдог байсан нь гладиаторын тулаан байв. Энэ тулаан нь өнөө цагийн дэлхийн долоон гайхамшгийн нэг алдарт Колизей цэнгэлдэх хүрээлэнд болдог байсныг бид “Гладиатор” киноноос мэднэ.…
-
Л.Жавзандулам: Монгол Улсын шигшээ багт сонгогдсондоо туйлын их баяртай байна

Монголын эмэгтэй шигшээ баг Зүүн азийн “B” дивозны тоглолтод оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэд өнөөдөр Хонконгийн багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ. Тэгвэл шигшээ баг цөөнгүй залуу тоглогчдыг эгнээндээ нэгтгэсний нэг нь Б.Жавзандулам юм. Түүний хувьд Тайван улсын “CTBC Busines” их сургуулийн сагсан бөмбөгийн багт хоёр жил суралцаж, тус улсын оюутны лигт тоглож байсан туршлагатай юм.…
-
Допинг хэрэглэсэн 5 бөхийн нэрийг ОУ-ын байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ

Монголын Үндэсний бөхийн холбоонд 2025 оны 3 дугаар сард Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA) болон холбогдох бусад байгууллагуудаас Допингийн эсрэг Олон улсын дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу 2022-2023 онуудад допингийн зөрчил гарган зөрчил үүсгэсэн 5 тамирчинд Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн. Энэ нь Монгол үндэсний бөхөөр барилдах явцдаа хориглосон эм…
-
Их Британийн хунтайж Харри Украинд очиж, Superhumans эмнэлгээр зочилжээ

Их Британийн хунтайж Харри пүрэв гарагт Украин улсад очиж, Superhumans эмнэлгээр зочилсон байна. Хунтайж Харри Украины Львов хотын Superhumans Center хэмээх эмнэлгийн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа шархадсан цэргүүд болон иргэд, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж ярилцсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн тэрээр Украин улсын ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Наталья Калмыковатай уулзсан байна. Украины Львов…
-
Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг шалгаж байна

Энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Надтай хамт ажиллалаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр “Netpay”, “Numur” зэрэг зээлийн аппликейшнээс нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан байна” гэсэн гомдол мэдээлэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн. Мөн тус аймагт иргэн О энэ сарын 07-ны өдөр гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх…
-
Э.Батшугар: Зээлийн онооны зарчим хэрэгжсэнээр хар жагсаалт байхгүй болж, зээлийн хүү буурна

УИХ-аар Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн. Энэ хуулийн төсөл батлагдвал банкнуудын зээл олгох шалгуур эрс хөнгөрөх юм. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцсанаа одоо хүргэе. -Өчигдөр хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга “Банкнууд дэргэдээ банк бус санхүүгийн байгууллага байгуулж тэдэндээ зээл олгож иргэдийг хүүлэх ажиллагааг хамтад нь явуулж байна”…
-
Оскарын шагналын 100 жилийн ойд зориулан шинэ номинац нэмлээ

Америкийн Кино урлаг, шинжлэх ухааны академи 2028 онд зохион байгуулах Оскарын шагнал гардуулах 100 дахь удаагийн ёслолд шинэ номинац нэмснээ баасан гарагт танилцууллаа. Уг ёслолын үеэр тодруулах “Achievement in Stunt Design” хэмээх энэхүү шинэ төрөлд каскадёрууд буюу киноны орлон тоглогчид нэр дэвшин өрсөлдөх юм байна. Шилдэг орлон тоглогчдод олгох анхны шагналд нэр дэвших болзол болон…
-
Италийн “Prada” компани өрсөлдөгч “Versace” брэндийг худалдаж авахаар тохиролцжээ

Италийн хувцас загварын томоохон компани болох “Prada” өрсөлдөгч “Versace” брэндийг 1.3 тэрбум ам.доллароор худалдаж авах гэрээг “Capri Holdings” компанитай пүрэв гарагт байгуулсан байна. Тохиролцоо ёсоор “Prada” компани “Versace” брэндийн бүх өр зээлийг давхар хариуцаж, дааж авахаар болсон байна. Ийнхүү Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын хоёр том брэнд нэгдсэнээр салбартаа тэргүүлэгч Францын LVMH үндэстэн дамнасан компанийн…
-
Дарханд Мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулна

Дархан-Уул аймгийн төв дэх “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 3661 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Үүний 0.482 га-д нь Мөсөн ордон, соёл амралтын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ. 450 хүний суудалтай, 7500 ам м талбайтай, гаднаа машины зогсоолтой энэ ордонг Олон улсын хоккейн холбооны шаардлагыг хангахуйц, жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтойгоор барина. Соёл, спорт,…
-
Оюутолгойгоос монголчуудад мэдэгдэлгүйгээр олборлолт явуулж мэдэх эрсдэл байгааг Ерөнхий сайдад сануулж, асуулга тавилаа

Оюутолгойн орд газраас монголчуудын хүртэх өгөөж улам бүр буурах, цаашлаад хяналтгүйгээр, татваргүйгээр гадаадын компаниуд олборлолт явуулж мэдэхээр байна гэсэн сэрэмжлүүлгийг өнөөдөр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээллээ. Шалтгаан нь Оюутолгойн бүлэг ордод 5 лиценз олгосон байдаг. Үүний 3-ыг нь л өнөөдөр “Рио тинто” компани ашиглаж, Монгол Улс түүнийх нь 34 хувийг эзэмшиж байна. Харин үлдсэн 2 лицензийг…
