time.mn

Illustration of a bird flying.
  • Шүүгчийн 2 сул орон тоонд 41 хүн өрсөлдөж байна

    Шүүгчийн 2 сул орон тоонд 41 хүн өрсөлдөж байна

    Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 43 нэр дэвшигч бүртгүүлжээ. Тэдний 41 нь өнөөдөр (2025.04.09) эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн шалгалт өгч байна. Тэднээс 4 дүгээр сарын 5-нд Үндсэн хуулийн мэдлэг сорих шалгалт авчээ. Маргааш салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг чадварын 25 онооны шалгалт,…

    April 9, 2025
  • Ш.Гүрбазар Германд хорт хавдраасаа салжээ

    Ш.Гүрбазар Германд хорт хавдраасаа салжээ

    Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар ХБНГУ-ын Франкфурт хотын Нордфест хавдар судлалын төвд хагалгаа хийлгэн, 70 гаруй хоног 3 удаагийн шаталсан эмчилгээнд хамрагдаж, хорт хавдраасаа салжээ. Тэр одоо уг эмнэлгийн хяналтад жил орчим явах юм байна. Түүний эмчилгээнд нэмэрлэхээр найзууд нь 2025.02.22-нд хандивын тоглолт зохион байгуулсан билээ. Ш.Гүрбазар энэ тухайгаа “Ямартай ч буцаж…

    April 9, 2025
  • Boogii, Desant, Ginjin нар хамтарсан тоглолт хийнэ

    Boogii, Desant, Ginjin нар хамтарсан тоглолт хийнэ

    “Ice top” хамтлагийн Boogii, реппер Desant, Ginjin нар хамтран “In Da Huree” тоглолт хийх гэж байна. Тоглолт ирэх 5 дугаар сарын 10-нд “Socialpay park”-т болно. Айсуй зуны анхны задгай талбайн уг шоугаараа тэд хип хоп урсгалыг өөр өөрсдийн өнгө аясаар илэрхийлнэ. Уг тоглолтын тасалбарыг зөвхөн ticket.mn-ээр дамжуулан авах боломжтой аж.

    April 9, 2025
  • Нийгмийн даатгалын сангийн 700 тэрбум төгрөгийг 4 банкинд хийхээр болжээ

    Нийгмийн даатгалын сангийн 700 тэрбум төгрөгийг 4 банкинд хийхээр болжээ

    Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 700 тэрбум төгрөгийг Монголбанкнаас тодорхойлсон, системийн нөлөө бүхий арилжааны банкуудад хугацаатай хадгаламж хэлбэрээр байршуулахаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2025.02.14-нд шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу арилжааны 5 банк уг мөнгийг авч хадгалахаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт саналаа ирүүлжээ. Үүнээс 4 банкийг сонгон, гэрээ байгуулахаар НДЕГ шийдвэрлээд байна.

    April 9, 2025
  • Зогсох цэг, явах цагаа мэдэрдэг жинхэнэ улстөрч Монголд байгаа юу?

    Зогсох цэг, явах цагаа мэдэрдэг жинхэнэ улстөрч Монголд байгаа юу?

    Их хурлын дарга, дэд дарга, гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хууль зүйн сайд зэрэг төрийн өндөр дээд албанд 30-аад жил ажилласан Ц.Нямдорж 2022 онд улс төрөөс зодог тайлсан. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга байгаад нь Ардын намын генсек Д.Амарбаясгаланд мөргүүлээд явсан. Ажлаа өгснийх нь дараа Цэцийн дарга, энд тэнд Элчин, Консул болох нь гээд л байсан. Тэгсэн ч…

    April 9, 2025
  • Баасан гарагт цаг агаар хүйтэрч, шуурна

    Баасан гарагт цаг агаар хүйтэрч, шуурна

     Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо, нойтон цастай. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.…

    April 9, 2025
  • Австрали Улсын засгийн газрын 2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Австрали Улсын засгийн газрын 2026 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    Австралийн тэтгэлэг нь Монгол улсын ирээдүйн манлайлагчдад Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлээр магистрын сургалтанд суралцах боломжийг олгодог юм. Тэтгэлэг хүртэгчдийг Австрали улсад суралцах хугацаанд нь бүх талын дэмжлэг үзүүлдэг. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн цахим өргөдлийн систем 4 сарын 30-нд хаагдана. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу. https://www.australiaawardsmongolia.org/sch…/applications/

    April 9, 2025
  • Х.Лхагвасүрэн ХХЕГ-ын тамгыг Ж.Бямбасүрэнд буцааж өгөхөөр болжээ

    Х.Лхагвасүрэн ХХЕГ-ын тамгыг Ж.Бямбасүрэнд буцааж өгөхөөр болжээ

    ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэнг чөлөөлж, Лаос улсад Элчин сайдаар сууж байсан, бригадын генерал Ж.Бямбасүрэнг оронд нь томилохоор ХЗДХ-ийн сайд төлөвлөж байгаа сурагтай. Энэ томилгоог өнөөдөр Засгийн газар хэлэлцэж буй аж. Ж.Бямбасүрэн өмнө нь ХХЕГ-ын даргаар ажиллаж байв. Тэрээр 2020.01.03-нд Засгийн газрын шийдвэрээр ХХЕГ-ын даргаар томилогдож, хошууч генерал Ц.Сэргэлэнгээс ажлаа хүлээж авсан…

    April 9, 2025
  • Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

    Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

    Нийслэлийн засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 28 ТҮЦ-ийг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэлээ. Тодруулбал, Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй байршуулсан 289 ТҮЦ байгаа бөгөөд тэдгээрийг нүүлгэх, орчны бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.

    April 9, 2025
  • Монголын дугуйчид чансаагаараа Азид 3-т жагслаа

    Монголын дугуйчид чансаагаараа Азид 3-т жагслаа

    Олон улсын дугуйн холбооноос улсуудын чансааг шинэчлэн гаргажээ. Энэ чансаагаар Монгол Улсын эрэгтэй элит баг гурван байр урагшилж, 1047.1 оноогоор  37 дугаарт жагслаа. Ингэхдээ өмнөх чансаагаар урдаа алдаад байсан БНХАУ-ын багийг гүйцэж Азидаа гуравдугаарт эрэмбэтэй болжээ: Ази тивийн чансааг Казахстан тэргүүлж, Япон удаалж, Монгол топ гуравт багтаж байна. Ингэснээр манай улс шинэ он гарснаас хойш хамгийн өндөр чансаандаа…

    April 9, 2025
←Previous Page
1 … 1,015 1,016 1,017 1,018 1,019 … 2,224
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress