-
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2025.06.26) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд…
-
4 айлын гэр үерт нуржээ

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 6-р сарын 25-ны өдрийн 15:05-16-20 цагийн хооронд усархаг бороо орлоо. Үүний улмаас Шугшаа, Мөргөцөг, Тост, Хөв, Мод үржүүлэг хороололд айлын гэр, хашаа, машин усанд автаж, зарим гэр нурсан байна. Нурсан гэрийн зарим нь үерт урсжээ. Энэ тухай дуудлагыг аврагчид өчигдөр өдрийн 16:40 цагт хүлээн авсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар…
-
5 аймгийн 9 суманд 14 түймэр асаж байна

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 129 удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 32 мянган тонн баяжуулсан коксжих чанаргүй нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 134 удаагийн арилжаагаар 2.93 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 26.3 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байна.
-
“Миний гэр бүл- миний бахархал” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас уртын ээлжид удаан хугацаагаар алслагдан ажилладаг ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдүүдийг уурхайн үйл ажиллагаатай танилцуулах “Миний гэр бүл – Миний бахархал” хөтөлбөрийг эхлүүллээ. Тус хөтөлбөр ирэх 11 дүгээр сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд эхний 10 гэр бүлийн 21 хүнийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбартаа хүлээн авч, уртын…
-
Б.Энхбаяр: Бүтээмжийн менежерүүдийн цалингийн зардал бараг 20 тэрбум төгрөг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: П.Сайнзориг, З.Мэндсайхан гишүүн бид 3 өмнөх Ерөнхий сайдад ч бүтээмж хяналтын менежерийн асуудлаа боль оо гэсэн шаардлага тавьж байсан. Энэ чинь 20 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй, ажил хийдэггүй. Сураг ажиг сонсох нь тус тусдаа өрөөнд сууна гээд онигоо болгосон шүү дээ. Нэг төрийн өмчийн компани дээр…
-
Б.Билэгт: АТГ-аас С.Ганбаатар гишүүний яриад байгаа шиг гэрт нь нэгжлэг хийгээд, эхнэр хүүхдийг нь айлган сүрдүүлсэн зүйл огт байхгүй

АТГ уржигдар (2025.06.24) УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хуурай дүүгийн гэрт нэгжлэг хийсэн. Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодрууллаа. ——————————————————————————– -УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хуурай дүүгийн гэрт нэгжлэг хийх болсон шалтгаан юу байсан бэ? -АТГ Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны удирдлагуудтай холбоотой хэргийг шалгаж байгаа нь үнэн. Дэлгэрүүлбэл, МҮЭХны удирдлагууд холбооны нэр…
-
З.Ойдов: Дэлхийн аварга гэдэг цолны араас өөр цол авч болохгүй юм байна гэж бодоод л начин цолны араас хөөцөлдөөгүй

Энэ удаагийн зочин маань их өвөрмөц. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, XX зууны шилдэг тамирчин Зэвэгийн Ойдов. ДАШТ-ий мөнгө, хүрэл медалийг нь алгасаад тоймтойхноос нь нэрлэхэд ийм. Хувь ертөнцийнхөө тухайд хамгийн даруу нэгэн. Энэ эрхэмтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна. -Би тантай ярилцалгүй яг 20 жил болж.…
-
Дав.Цогтбаатар: Нийслэлийн төсөв 10 жилийн өмнөх улсын төсөвтэй тэнцэж байна

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир: -Бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилж байгаатай холбоотойгоор тодорхой зардлуудаа бид эргэж харах ёстой. Цаасан дээр бүтэц нь…

