-
Т.Энхжин Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Монголын бөх Т.Энхжин мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Японы бөх, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Мива Морикавад 6:2-оор дийлдэв. Ингэснээр Т.Энхжин хоёр жил дараалан тивийн аваргад үзүүрлэж байна. Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
-
Голомт банкны данс дугаарлалт IBAN стандарт руу амжилттай шилжлээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт арилжааны банкнууд 2025.04.01-ний өдрөөс эхлэн олон улсын стандартын дагуу дансны нэгдсэн дугаарлалт буюу IBAN (International Bank Account Number) стандартад шилжиж буй билээ. Монголбанкнаас гаргасан энэхүү шийдвэрийн дагуу Голомт банк өөрийн данс дугаарлалтыг IBAN стандарт руу бүрэн гүйцэт амжилттай шилжүүллээ. IBAN дугаар нь кодлогдсон аюулгүй байдлын түвшинтэй бөгөөд Голомт…
-
Т.Энхжин алтан медалийн төлөө барилдана

Чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 65 кг-д Монголын бөх Түвшинжаргалын Энхжин аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Узбекистаны Шахзода Алланязоваг даралтаар цэвэр ялсан юм. Барилдааны явцад Т.Энхжин 4:0-ээр тэргүүлж яваад даралтад оруулан ялалт байгуулсан. Одоо манай бөх аваргын төлөө БНХАУ, Японы бөхчүүдийн ялсантай нь хүч сорих болно. Медалийн төлөөх барилдаанууд орой 23…
-
Дэлхийн аваргуудын дуэльд Нонока Озаки илүүрхэв

Эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд эхний барилдаанаа Японы бөх, дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын хүрэл медальт Нонока Озакигийн эсрэг хийлээ. Дэлхийн аваргуудын халз дуэльд япон бөх 12:5-аар илүүрхэж, шөвгийн 8-д шалгарав. Хэрэв Озаки финалд шалгарвал С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөө дагаж барилдах болно. Мөн 72 кг-д хүч сорьж буй З.Болортунгалаг БНХАУ-ын бөх, U-20 насны ДАШТ-ий…
-
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай боллоо

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч, диализийн тасагтай боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа болон холбогдох албаныхан оролцлоо. Тодруулбал, өргөтгөлийн барилгад диализийн тасаг иргэдэд үйлчилнэ. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг диализийн тасагтай болсноор хүн…
-
Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас Бангкок хотод барилга нуржээ

Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас Тайландын Бангкок хотод өндөр барилга нурж, 43 ажилчин нурангид дарагджээ Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Сагайнг хотод өнөөдөр 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Сагайнг хотоос баруун хойд зүгт 16 км-ийн зайд, 10 км-ийн гүнд байсан гэж албаны мэдэгдэлд дурджээ. Энэ бүс нь нийслэл Нейпидо…
-
Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нийслэлийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын захирлыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн Эрүүл мэндийн газар хэрэгжүүлдэг. Тэгвэл нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирлаар А.Дэлгэрбаярыг томиллоо. А.Дэлгэрбаяр нь Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тархвар судлаач эмчээр 16 жил тасралтгүй ажиллаж, 2021 оноос тус эмнэлэгтээ албаны…
-
BTS хамтлагийн гишүүн Жонгүг түймрийн гамшгийг арилгахад нэг тэрбум вон хандивлалаа

БНСУ-ын зүүн өмнөд бүсэд гарсан хээрийн түймрийг унтраах ажилд туслах зорилгоор BTS хамтлагийн гишүүн Жонгүг нэг тэрбум вон буюу 680 мянган доллар хандивласан байна. Түймэр гарснаас хойш урлаг соёлын алдартнууд мөнгө хандивлаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хамгийн өндөр хандивыг тэрээр өгөөд байгаа аж. Жонгүгийн хандивласан 500 сая воныг ой хээрийн түймрийн улмаас орон гэргүй болсон…


