-
Хятадын BYD компани худалдааны хэмжээгээрээ Tesla-г давжээ

Цахилгаан автомашины үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох Хятадын BYD компани 2024 оны нийт борлуулалтын орлогын хэмжээгээрээ өрсөлдөгч Tesla компанийг давсан байна. БНХАУ-ын Шенжень хотноо төвтэй BYD компанийн зүгээс өнгөрсөн онд борлуулалтын орлого нь 29%-иар өсөж, нийт 777 тэрбум юань буюу 107 тэрбум ам.долларт хүрснээ зарласан байна. Харин өмнө нь зарлан мэдээлснээр Элон Маскын Tesla компанийн…
-
Засгийн газрын дотоод үнэт цаас гаргахаар шийдвэрлэлээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ) өнөөдөр ээлжит бус хурал хийлээ. Уг хурлыг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хурлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мөн Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй…
-
Цаазын ял сонсоод, 50 жил болсон хоригдолд өндөр нөхөн төлбөр олгожээ

Япон улсад хүн амины хэргээр цаазын ял авч, 50 орчим жил хоригдсон эрэгтэйг дээрх хэрэгт буруугүй болохыг тогтоон цагаатгаж, улмаар урьд өмнө түүхэнд байгаагүй өндөр хэмжээий нөхөн төлбөр олгожээ. Өдгөө 89 настай Ивао Хакаматаг 1968 онд ажлынхаа газрын даргыг эхнэр, хоёр хүүхдийнх нь хамт хороосон хэрэгт буруутай хэмээн цаазаар авах ял оноож байсан бөгөөд тэр…
-
“Тэнгисийн эрэг 24/7 шоуны оролцогчдыг эрүүл мэнд, сэтгэл зүйн нарийн үзлэгээр сонгож авсан гэв

“Централ” телевиз болон “Nomadia Pictures” ХК-ын хамтын бүтээл “Тэнгисийн эрэг дээрх 24/7” болзооны реалити шоу нэвтрүүлгийн хоёр дахь улирал нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Өнөөдөр тус шоуны оролцогч Т.Хонгорын зургууд олон нийтийн цахим хуудаст цацагдсан. Түүний хагас нүцгэн, эвгүй байрлалтай зургуудад олон нийт дургүйцлээ илэрхийлж хүчтэй шүүмжилж байгаа юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан “Централ” телевизийн…
-
ОХУ, Украин улсууд Хар тэнгист гал зогсоохоор тохиролцов

ОХУ, Украин улсууд Хар тэнгист гал зогсоож, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээх тохиролцоонд хүрснийг Цагаан ордны зүгээс мягмар гарагт албан ёсоор мэдэгджээ. Хоёр тал мөн Хар тэнгист арилжааны усан онгоцуудыг цэргийн зориулалтаар ашиглахаас урьдчилан сэргийлэх тал дээр тохиролцсоныг Вашингтоны зүгээс мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагаас энэ долоо хоногийн мягмар гараг хүртэл АНУ-ын зуучлалаар…
-
БНХАУ-ын Боао муж нүүрстөрөгчгүй бүс байгуулжээ

Хятадын Боао муж нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг анхны бүс байгуулснаа зарлалаа. Дэлхий нийтээрээ нүүрсхүчлийн хийг бууруулах зорилт тавьдаг ч нүүрсхүчлийн хийгүй бүс байгуулж байгаагүй юм. Нийтдээ 190 га талбайг хамарсан энэ бүсэд жил бүр Боаогийн Азийн чуулга уулзалт (BFA) болдог Дуню арал багтдаг. Ногоон байгууламжийг шинэчлэх, сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулснаар дээрх бүс нь…




