-
Өнөөдөр Дэлхийн ойн өдөр

Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс 2015 оноос энэ өдөр ойн олон талын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан, таниулж байна. Энэ жил тус өдрийг “Ой ба инновац: Илүү сайхан Дэлхийн төлөөх шинэлэг шийдлүүд” уриан дор тэмдэглэж байна. Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-аас жил бүрийн…
-
Науризын баярын барилдаанд түрүүлсэн бөхөд автомашин бэлэглэнэ

Гуравдугаар сарын 22-ны Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд 13:00 цагт Наурызын баярт зориулсан Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Энэхүү барилдааны цахим бүртгэл эхэллээ. Барилдааны түрүү бөх автомашин гардан авах бол үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардана. Үүнээс гадна үзэгчдийн дундаас гурван супер…
-
Ноорог.мн”-ийн нэр бүхий ажилтнуудын холбогдсон 9.3 тэрбумын цахим мөрийтэй тоглоомын дансны мэдээллийг ил болгожээ

Цагдаагийн байгууллагаас “Pokerr” цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.Тухайлбал, Монгол Улсын иргэн М.Б, А.О, А.Б, Н.С, Д.С, Б.Б нар нь Фэйсбүүк цахим орчинд…
-
“Сэлэнгэ Бодонс” баг Г.Болор-Эрдэнийг багтаа нэгтгэх саналыг тавьжээ

“Сэлэнгэ бодонс” багийн дасгалжуулагчдын багийн шийдвэрээр 2025-2026 оны лигийн улиралд 3х3 болон дээд лигийн “Сэлэнгэ Бодонс” 5х5 багтаа Г.Болор-Эрдэнийг нэгтгэх саналыг “Эрдэнэт Майнерс” багт албан ёсоор нээлттэй тавьж буйгаа мэдэгджээ.Тэдний хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд “клубийн зүгээс уг хэлцэлийг лигийн дүрэм журмын хүрээнд, зах зээлийн зарчимд тулгуурлан харилцан хүндэтгэлтэй хандаж явуулах болно” гэжээ.
-
Формула 1 уралдааныг Бангкок хотод зохиох яриа хэлэлцээ явагдаж байна

Формула 1 уралдааны гүйцэтгэх захирал Стефано Доменикали Тайландын ерөнхий сайд Петонгтарн Шинаватратай уулзаж, дэлхийн алдарт автомашины уралдааныг Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулах талаар яриа хэлэлцээ явуулсан байна. Хэлэлцээний түвшинд үргэлжилж байгаа төлөвлөгөөний дагуу Формула 1 уралдааны Гран-При буюу аварга шалгаруулах тэмцээнийг Тайландын нийслэл Бангкок хотын гудамжинд тойрог байдлаар зохион байгуулахаар ярилцаж байгаа гэнэ. Стефано…
-
АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр нь үлдээлээ

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хоёр өдрийн турш үргэлжилсэн нээлттэй зах зээлийн хорооны мөнгөний бодлогын хурлын төгсгөлд бодлогын хүүгээ 4.25%-4.5% буюу өнгөрсөн 12-р сарын түвшинд хэвээр нь үлдээх шийдвэрийг гаргаснаа лхагва гарагт танилцууллаа. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл АНУ-ын эдийн засгийн өсөлт саарч, инфляц өсөх магадлал нэмэгдсэнийг мэдээлж, ерөнхийлөгч Трампын тарифын бодлогоос үүдэн түр зуурын…
-
Зеленский, Трамп нар утсаар “үр дүнтэй” яриа хийснээ онцоллоо

Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай утсаар холбогдон, “эерэг, маш бодитой, илэн далангуй, үр дүнтэй” яриа хэлэлцээ хийсэн талаараа Украины ерөнхийлөгч В.Зеленский өөрийн нийгмийн сүлжээний хуудсандаа нийтэлжээ. Тэрээр Д.Трампыг ОХУ-ын ерөнхийлөгчтэй утсаар хийсэн яриа хэлэлцээний гол асуудлуудаа түүнтэй хуваалцаж, Украин-Америкийн талууд дайныг зогсоож, энх тайванд хүрэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллах ёстой гэдэгт дээр санал нэгдэж, АНУ-ын…



