time.mn

Illustration of a bird flying.
  • Боксын спорт “Лос Анжелес 2028” олимпын хөтөлбөрт багтлаа

    Боксын спорт “Лос Анжелес 2028” олимпын хөтөлбөрт багтлаа

    Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл боксын спортыг 2028 оны Лос Анжелесийн олимпын наадамд оруулахыг зөвшөөрөв. Анх 2022 онд батлагдсан олимпын хөтөлбөрт бокс багтаагүй байсан ч өнгөрсөн сард “Дэлхийн бокс” байгууллага олон улсын спортын удирдах байгууллагаар түр хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн нь нөхцөл байдлыг өөрчилсөн байна. Энэхүү зөвлөмжийг энэ долоо хоногт Грект болох ОУОХ-ны хуралдаанаар…

    March 18, 2025
  • ДЭМБ: Улаанбурхан өвчин 2024 онд Европт сүүлийн 25 жилийн хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоолоо

    ДЭМБ: Улаанбурхан өвчин 2024 онд Европт сүүлийн 25 жилийн хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоолоо

    2024 онд улаанбурхан өвчний Европт бүртгэгдсэн тохиолдлын тоо сүүлийн 25 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран явуулсан судалгааны дүн харуулжээ. Нийт 53 улс орныг хамарсан ДЭМБ/ЮНИСЕФ-ийн хамтарсан дээрх судалгааны тайланд дурдсанаар 2024 онд Европын бүс нутагт улаанбурхан өвчний 127,350 тохиолдол бүртгэгдсэн нь 1997 оноос хойшхи хамгийн өндөр…

    March 18, 2025
  • Нийслэлд хэрэгжүүлэх стандартын тоог 16-гаар нэмжээ

    Нийслэлд хэрэгжүүлэх стандартын тоог 16-гаар нэмжээ

    НИТХ-аар хотын стандартуудыг шинэчлэн баталжээ. Үүнд ирэх 10-р сараас эхлэн мөрдөж эхлэх 16 стандарт багтаж байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд  2022 онд баталсан 38, 2023 онд нэмж баталсан 14 стандарт хэрэгжиж байгаа юм. Эдгээр стандартын олонх нь иргэд гэхээсээ илүү хуулийн этгээдэд чиглэсэн стандарт гэдгээрээ онцлогтой. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс…

    March 18, 2025
  • Израил Газын зурваст цохилт үзүүлснээр 200 гаруй хүн амь үрэгджээ

    Израил Газын зурваст цохилт үзүүлснээр 200 гаруй хүн амь үрэгджээ

    Израилын тал Газын зурваст агаараас цохилт үзүүлснээр 200 гаруй хүн амь үрэгджээ. Израилын зэвсэгт хүчний зүгээс энэ удаагийн агаарын цохилтыг Газын зурвас дахь Хамас бүлэглэлийн хамаарал бүхий байршлуудад үзүүлсэн талаараа мэдэгдсэн байна. Газын зурвасын Эрүүл мэндийн яамны зүгээс мэдэгдсэнээр мягмар гарагийн үүрээр үзүүлсэн Израилын агаарын цохилтын улмаас наад зах нь 200 хүн амь үрэгдсэн бөгөөд…

    March 18, 2025
  • 29 дэх удаагийн  Хонг Конгийн “Кино маркет” нээлтээ хийлээ

    29 дэх удаагийн  Хонг Конгийн “Кино маркет” нээлтээ хийлээ

    Хонг Конгийн олон улсын кино, телевизийн 29 дэх үзэсгэлэн даваа гарагт буюу өчигдөр нээлтээ хийлээ. Уг наадамд 34 улс орон, бүс нутгийн 760 гаруй оролцогчид оролцож байгаа бөгөөд зөвхөн олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон дистрибьютер компаниудыг шалгаруулан оролцуулдаг.  Хонг Конгт зохион байгуулагддаг томоохон арга хэмжээний нэгт зүй ёсоор багтдаг уг үзэсгэлэнд Камбож, Франц, Энэтхэг…

    March 18, 2025
  • Ким Сэ Роны гэр бүлийн мэдэгдэл олон нийтэд хардлага төрүүлэв

    Ким Сэ Роны гэр бүлийн мэдэгдэл олон нийтэд  хардлага төрүүлэв

    Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийнхэн YouTuber И Жин Хо, жүжигчин Ким Сү Хён нарын эсрэг хэвлэлийн бага хурал хийх үеэр улс төрийн агуулга бүхий уриа лоозонтой байсан нь олон нийт болон сэтгүүлчдийн дунд хардлага төрүүллээ.Гуравдугаар сарын 17-нд Ким Сэ Роны гэр бүлийн хууль ёсны төлөөлөгч, “Bu You ” хуулийн фирмийн хуульч Бу Жи Сок,…

    March 18, 2025
  • Элон Маск 2026 оны сүүлээр Starship хөлгийг Ангараг гараг руу илгээнэ гэв

    Элон Маск 2026 оны сүүлээр Starship хөлгийг Ангараг гараг руу илгээнэ гэв

    Сансрын технологийн SpaceX компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск ирэх оны сүүлээр Ангараг гарагийг зорих Starship хөлгийн аяллыг эхлүүлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр өөрийн эзэмшдэг Х платформд оруулсан нийтлэлдээ мөн “хэрвээ анхны аялал амжилттай болвол 2029 оноос эхлэн Ангараг гараг дээр хүн буулгах болно, гэхдээ бидний тооцоогоор 2031 онд л Ангараг гараг дээр хүн…

    March 18, 2025
  • Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

    Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд амжилттай оролцсон баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв

    Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медальтай эх орондоо ирлээ. Энэ наадмын түүхэнд Монголын тамирчид нэг дор 21 медаль хүртсэн удаагүй билээ. Манай улсын 24 (эрэгтэй 8, эмэгтэй 16) тамирчин зургаан спортын төрлөөр онцгой оролцож, өөрсдийн спортын…

    March 18, 2025
  • ЦЕГ: Ноорог пэйж иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, хувь хүний нууцад халдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

    ЦЕГ: Ноорог пэйж иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, хувь хүний нууцад халдсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

        Ноорог.мн сайтын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас тайлбар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр: “Ноорог” пэйжийн хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай холбоотой буюу хийсэн пост, уран бүтээл, хийсэн кинотой холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй гэдгийг Цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдье. Иргэдийн мэдээллийг хууль бусаар цуглуулж, хувь хүний…

    March 18, 2025
  • Инфляц нэмэгдэхэд мах, автобусны тасалбарын үнэ нөлөөлжээ

    Инфляц нэмэгдэхэд мах, автобусны тасалбарын үнэ нөлөөлжээ

    Үнийн өсөлт 9,6 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдэгдээд байна. Иргэдийн худалдан авах чадвар 10 орчим хувиар буурахад хүнсний болон тээврийн бүлгийн ханш голлох нөлөөг үзүүлжээ. Тодруулбал махны үнэ, автобусаар зорчих тасалбарын үнэ нөлөөлсөн гэсэн үг. ҮСХ-ны мэргэжилтнүүдийн зүгээс жил бүрийн хавар махны үнэ нөлөөлдөг жишиг байдгийг мэдэгдлээ. Түүнчлэн төсвийн алдагдал 680,7 саяар алдагдалтай гарчээ. Үүнд орлогын…

    March 18, 2025
←Previous Page
1 … 1,093 1,094 1,095 1,096 1,097 … 2,232
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress