-
АНУ-д 56 настай эмэгтэй дагавар хүүгээ 20 жил гэртээ хорьсон хэргээр баригджээ

АНУ-ын Коннектикут мужийн Уотербури хотын оршин суугч нэгэн эрэгтэй хойд эхийнхээ гэрт гал тавьснаар олзноос аврагдсан талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. 32 настай тэрхүү эрэгтэй нь өөрийгөө хойд ээжийнхээ гэрт 20 жил хоригдож амьдарсан, хойд эх нь түүнийг 6.7 метр шоо дөрвөлжин талбай бүхий жижиг өрөөнд хорьж байсан хэмээн цагдаа нарт мэдүүлжээ. Тэрээр…
-
В.Путин, С.Уиткофф нарын уулзалтын талаар хоёр тал чимээгүй байна

Украины зөвшөөрсөн, АНУ-ын талаас тавьсан 30 хоног гал зогсоох саналыг В.Путинтай хэлэлцсэн АНУ-ын тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф буцаад нутаг буцсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф пүрэв гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын Внуково нисэх онгоцны буудалд бууж, тухайн өдрийнхөө үдэш ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай…
-
Бээжинд “Тархи”-тай робот танилцууллаа

Олон төрлийн үйлдэлтэй дэлхийн анхны хиймэл оюун ухаант роботыг Бээжинд танилцууллаа. Энэ нь өөрөө өөрийгөө удирдах чадвартай ухаалаг технологийг олон нийтийн дунд анх удаа оролцуулж байгаа гэдгээрээ онцлогтой. “Хуйси Кайву” нэртэй уг платформыг Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам, Бээжин хотын захиргаа, Бээжингийн хүн дүрст роботуудын инновацын төв зэрэг байгууллагууд бүтээхэд оролцжээ. Хиймэл оюун ухаант робот…
-
“Ирээдүйн мистер-2025” хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 29-нд болно

Монголын Бодибилдинг фитнессийн холбооноос оюуны өмчийн газраар баталгаажсан 28 дахь удаагийн “Ирээдүйн мистер-2025” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 29-ний өдөр Zaisan hill event hall-д зохион байгуулна. Тэмцээн нийт 15 төрлөөр 30 ангилалтай болно. Давхардсан тоогоор 400 гаруй тамирчин оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байгаа онцлогтой. Нийслэлээс…
-
Харбины цас мөсний гайхамшиг 37 тэрбум долларын ашиг олжээ

Азийн өвлийн спортын наадам зохион байгуулагдсан Харбин хот энэ өвөл жуулчдаас 266 тэрбум 170 гаруй сая юанийн орлого олжээ. Долларт шилжүүлж тооцвол 37 тэрбумтай дүйх хэмжээний энэ их ашгийг тус хотын цас мөсний аялал жуулчлалаар бүрдүүлсэн гэж үзэж байна. 2024-2025 оны өвлийн улиралд Харбин дотоод гадаадын 135 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны өвлийн…
-
Ө.Эрхэмбилэг: Сагсанбөмбөгчдийн бөмбөгийг зөөж өгснөөрөө би их зүйл сурдаг

Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн талбайд сайн дурын ажил хийдэг олон хүүхэд байдаг. Тэдний нэг нь Ө.Эрхэмбилэг. Тэр ирээдүйд мэргэжлийн сагсчин болох мөрөөдөлтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд багаас нь эхлэн, сагсан бөмбөгийн талбайд шал арчиж, тамирчдын бөмбөг зөөх зэргээр сайн дурын ажил хийдэг хүүг TIME.MN онцолж байна. Энэ ажлыг хийснээрээ тэр бусдаас ичиж санаа зовдоггүй. Харин…
-
Донателла Версаче “Versace” брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлын ажлаа өгөхөөр болов

30 орчим жилийн дараагаар Донателла Версаче Италийн хувцас загварын алдарт “Versace” брэндийн уран бүтээл эрхэлсэн захирлын албан тушаалаасаа буухаар шийдсэн байна. Тэрээр Versace брэндийг үүсгэн байгуулагч, өөрийн ах Жианни Версачег цуврал алуурчны гарт амь үрэгдсэний дараа 1997 онд уг албан тушаалд томилогдож байсан ажээ. Өдгөө 69 настай Донателла Версаче Versace брэндийн хувцас загварын олон зуун…
-
Д.Трамп ЕХ-ны согтууруулах ундааны төрлийн бараа бүтээгдэхүүнд 200%-ийн тариф тогтооно хэмээн сүрдүүллээ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ЕХ-ноос АНУ-д импортлогдон орж ирдэг бүх төрлийн согтууруулах ундаанд 200%-ийн тариф тогтооно хэмээн сүрдүүлээд байна. Трампын ган, хөнгөнцагааны импортод ногдуулсан нэмэлт татварын эсрэг хариу арга хэмжээ болгон авч хэрэгжүүлсэн Америкт үйлдвэрлэсэн вискинд ногдуулахаар төлөвлөсөн 50%-ийн импортын татварын нэмэгдлийн хариуд АНУ-ын ерөнхийлөгч ийнхүү сүрдүүлжээ. Д.Трамп мөн мэдэгдэлдээ ЕХ-г “дайсагнагч, дүрэм зөрчигч” хэмээн нэрлэж,…


