-
Ким Сэ Рон Ким Сү Хён нарын шинэ зургийг дэлгэлээ

Жүжигчин Ким Сү Хён талийгаач Ким Сэ Рон нарыг 6 жилийн турш үерхэж байсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэхүү мэдээллийг жүжигчин Ким Сү Хёны агентлаг эрс няцааж буй ч ахин шинэ зураг болон тэдний бичсэн зурвасыг олон нийтэд дэлгэсэн байна. 2024 оны гуравдугаар сарын 19-нд жүжигчин Ким Сэ Роны бичсэн зурваст “Ахаа, Сэ Рон байна.Та…
-
АНУ-ын ган, хөнгөнцагааны импортод тавих 25%-ийн тариф лхагва гарагаас эхлэн үйлчилж эхэлнэ

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын өнгөрсөн сард зарласан, ган болон хөнгөнцагааны импортод 25 хувийн татвар ногдуулах шийдвэр төлөвлөгөөний дагуу энэ долоо хоногийн лхагва гарагаас хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр болсныг АНУ-ын худалдаа, аж үйлдвэрийн сайд Ховард Лутник мэдээлжээ. Энэ талаар Ховард Лутник өнгөрсөн ням гарагт NBC News мэдээллийн хөтөлбөрт оролцохдоо мэдээлсэн байна. Уг импортын тарифын нэмэгдэл нь зөвхөн…
-
Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутертег баривчилжээ

Филиппин улсын ерөнхийлөгч асан Родриго Дутертег мягмар гарагт Манилагийн нисэх онгоцны буудалд буух үед нь Олон улсын эрүүгийн шүүхийн тушаалын дагуу баривчилсан талаар тус улсын ерөнхийлөгчийн албанаас мэдээлжээ. Хонконгоос эх орондоо буцаж ирэх үедээ баривчлагдсан Родриго Дутертег олон арван хүний аминд хүрч, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм. Өдгөө 79 настай…
-
Украины ерөнхийлөгч В.Зеленский Саудын Арабын ерөнхий сайдтай уулзав

АНУ, Украины уулзалтын өмнө Украины ерөнхийлөгч В.Зеленский Саудын Арабын угсаа залгамжлагч ханхүү бөгөөд ерөнхий сайд Мухаммад бин Салман Аль Саудтай Жидда хот дахь Салам ордонд уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр орны найрсаг харилцааг дүгнэж, Украины хямралын эргэн тойрон дахь сүүлийн үеийн үйл явдлын талаар ярилцжээ. Хоёр орны удирдагчид мөн Украины олзлогдсон цэргүүдийг суллаж, ОХУ-д хууль…
-
Халх голын сав нутгаар бороо орж байна

Түймэр унтраах зорилгоор Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа эхлүүлээд буй. Сүхбаатар аймгийн УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц Асгат, Сүхбаатар, Баруун-Урт сумын зааг нутгаар үүлэнд нөлөөлснөөр 2 цагийн турш цас оров. Өнөө өглөөний 8 цагийн байдлаар Баруун-Урт суманд 0.3 мм, Баяндэлгэр суманд 0.0 мм, Асгат суманд 0.0 мм цас…
-
Менингококкт халдварын нэг тохиолдол өчигдөр лабораториор батлагджээ

Менингококкт халдварын нэг тохиолдол 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр лабораториор батлагдаж, он гарсаар хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Эдгээр тохиолдлууд нь бага насны хүүхдүүд байна. Менингококкт халдвар бүх насныхан дунд бүртгэгддэг ч 5 хүртэлх насны хүүхдүүд илүү өртөмхий, богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй байдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ дархлааг дэмжин, халдвараас…
-
Жүжигчин Ким Сү Хёны агентлаг талийгаач Ким Сэ Ронтой болзож байсан гэх мэдээллийг үгүйсгэлээ

3 дугаар сарын 11-нд жүжигчин Ким Сү Хёны “Gold medalist” агентлаг түүнийг талийгаач Ким Сэ Ронтой хайр сэтгэлийн холбоотой байсан гэх мэдээллийг эрс няцаалаа. Тус агентлаг албан ёсны мэдэгдэл гаргаж, дээрх мэдээллийг “илэрхий худал” гэж үгүйсгэв. 3 дугаар сарын 10-нд “Gare Sero Research” youtube сувгаар жүжигчин Ким Сү Хён 27 настай байхдаа 15 настай жүжигчин…
-
Өнөө шөнө зүүн аймгуудаар цасан шуурга шуурна

Гуравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа. Иймд онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөж байна. Өнөөдрийн байдлаар зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхитай байна.


