-
Канадын парламентын сонгуулийн эрт санал хураалтад 7.3 сая сонгогч оролцжээ

Энэ сарын 28-ны өдөр явагдахаар болсон Канад улсын парламентын ээлжит бус сонгуулийн эрт санал хураалт өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас энэ долоо хоногийн даваа гаргийг дуустал дөрвөн өдөр үргэлжиллээ. Улаан өндөгний баярын олон өдөр үргэлжилсэн урт амралтыг тохиолдуулан зохион байгуулсан эрт санал хураалтад нийт 7.3 сая хүн оролцож, саналаа өгснөөр шинэ дээд амжилт тогтоогоод байгааг…
-
Хиймэл оюунаар бүтээсэн кинонд Оскарын шагнал хүртээхээр боллоо

Хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар бүтсэн кино Оскарын гол шагналуудыг хүртэх боломжтой хэмээн тус шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагч Америкийн кино академи мэдэгдсэн байна. Академи даваа гарагт шинэ дүрэм журмаа танилцуулах үеэрээ хиймэл оюун ухааны технологи болон бусад дижитал хэрэгсэл ашиглан бүтээсэн уран бүтээлүүд Оскарын шагналд нэр дэвших боломжтой гэжээ. Хиймэл оюун ухааны технологитой холбогдуулан…
-
Дани, Германыг усан доогуур авто болон төмөр замаар холбож байна

Дани улсыг Герман улстай холбох зориулалттай Балтийн тэнгисийн доогуур авто болон төмөр замын туннель барих ажил үргэлжилж байгаа талаар Европын хэвлэлүүд онцолж байна. Нийт 18 км урт үргэлжлэх “Fehmarnbelt” хэмээх энэхүү усан доогуурх туннель Дэлхийн хамгийн урт угсармал туннель бөгөөд барьж дууссаны дараа Скандинавын хойгоос Европын бусад улс руу зорчих аяллын хугацааг богиносгох давуу талтай…
-
The MongolZ баг MOUZ багт хожигдож, хэсгээс хоёрдугаар байраар гарлаа

1 сая ам.долларын шагналын сантай “CS2”-ийн ээлжит томоохон тэмцээн ESL-ийн “IEM Мelbourne” тэмцээн Австрали улсын Мэлбоурн хотод 16 багийн хооронд /2025.04.21-27/-ны өдрүүдэд явагдаж байна. “The MongolZ” баг хэсгийн эхний хоёр тоглолтондоо ялж плэй-оффт шалгарсан бөгөөд өнөөдөр европын төлөөлөл MOUZ багтаа хэсгээс нэгдүгээр байраар гарах тоглолтыг хийж 2:0 (13:9, 13:7) харицаатайгаар хожигдож шөвгийн 8-с тоглолтоо үргэлжлүүлэх…
-
Улаанбурхны дэгдэлтийг таслан зогсооход анхаарахыг ЗГ үүрэг болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, халдвараас сэргийлэхэд шаардлагатай эм, хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөц бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд товлолын дагуу дархлаажуулалтад хамрагдсан байдлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран хянаж, нөхөн…
-
Хөлбөмбөгийн тоглогчдын холбоо Ц.Анандбазарыг эсэргүүцэж, мэдэгдэл гаргажээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болно. Уг сонгуульд Ц.Анандбазар (Арвис ихөлбөмбөгийн клуб), С.Жаргал (шүүгчийн зөвлөл), Б.Гарьдмагнай (“Унаганууд” хөлбөмбөгийн клуб), Ө.Алтай ( Хараацай), Н.Болор-Эрдэнэ (”Хоромхон” хөлбөмбөгийн клуб) нарын 5 хүн нэр дэвшээд буй. Тэгвэл хөл бөмбөг сонирхогчид, хөл бөмбөгийн тамирчид УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг нэр дэвшиж буйг эсэргүүцэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хөлбөмбөгийн тоглогчдын холбоо Ц.Анандбазарыг…
-
Ромын дараагийн папаар хэн тодрох вэ?

Католик шашны шинэ тэргүүнээр тодорч магадгүй дөрвөн кардинал Ромын пап Францис таалал төгссөний дараа Дэлхийн 1.4 тэрбум католик шашинтны дараагийн тэргүүнээр хэн сонгогдох вэ гэдэг асуудал сонирхол татсан сэдэв болоод байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 15-20 хоногийн дотор католик шашны кардиналууд чуулж, улмаар нууц санал хураалт явуулснаар Ромын дараагийн папыг сонгох юм. Удахгүй чуулах кардиналуудын…



