-
“Не Жа 2” Холливудад хийгдээгүй хамгийн өндөр ашиг олсон кино болжээ

Хятадын “Не Жа 2” хүүхэлдэйн кино орлогоороо олныг гайхшируулж байна. Одоогийн байдлаар тус киноны цэвэр ашиг дэлхийн хэмжээнд 2 тэрбум ам. доллар даваад байгаа юм. Өмнө нь Холливудад хийгдээгүй кино ийм их хэмжээний ашиг олсон түүх байхгүй гэдгийг судлаачид онцолжээ. Хятадын цагаан сарын баяраар буюу 1-р сарын 29-нд нээлтээ хийснээс хойш ердөө 30 гаруй хоногийн…
-
Олон улсын машин хэрэгслийн үзэсгэлэн Шанхайд эхэллээ

2025 оны Шанхайн олон улсын машин хэрэгслийн үзэсгэлэн энэ долоо хоногт Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн хурлын төвд эхэллээ. Тус салбарын дотоод, гадаадын 1200 орчим аж ахуйн нэгж оролцож буй уг үзэсгэлэнд шинэ эрчим хүчний автомашин, электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, нисэхийн тоног төхөөрөмж зэрэг эрэлт ихтэй салбаруудад тохирсон боловсруулалтын шийдлүүдийг танилцуулж байна. Жуулчид CNC машин хэрэгсэл,…
-
Гэрэлтүүлгийн тулгуур мөргөж, дарагджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөсөн осол өчигдөр гарлаа. Уг осол 16:05 цагийн үед гарсан байна. Жолооч нь машиндаа хавчуулагдан, гарч чадаагүй аж. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчдыг очиход, 42 настай жолооч “Toyota Camry” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагдсан байжээ. Аврагчид түүнийг эсэн мэнд гаргаж, Хонхор тосгоны Эрүүл…
-
192 барилга царцаасан компаниудыг шүүхэд өгөхөөр болжээ

Хэдэн жил дамнаад барьж дуусдаггүй, тэр хооронд төсөв нь нэмэгдсэн, барьж байсан компани нь хаяад явсан 192 цэцэрлэг, сургууль, оюутны байр, дотуур байр Монголд байна. “Арай дэндсэн” гэж Боловсролын сайд П.Наранбаяр үүнийг тодорхойллоо. Эдгээр барилгыг барьж буй, орхиж явсан компаниудад хариуцлага тооцно, эрүүгийн хэрэг үүсгүүлнэ, шүүхэд хандана гэдгээ тэр мэдэгдэв. Улсаас зарласан тендерт шалгарсан компани…






