-
НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ДАНСАНД ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрс борлуулж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломж бүрдсэн. 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгох шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл гаргасан. Тус шийдвэрийн дагуу 2024 оны…
-
BMW компани цахилгаан Mini загварын автомашины үйлдвэрлэлийг хойшлуулжээ

BMW компани Их Британийн Оксфорд дахь үйлдвэртээ цахилгаан Mini загварын автомашины үйлдвэрлэлийг дахин эхлүүлэх гэж байснаа хойшлуулах шийдвэр гаргажээ. Компанийн зүгээс тухайн үйлдвэрт нийт 600 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт бүхий засвар, шинэчлэлийг хийх гэж байсан боловч “автомашины аж үйлдвэрийн салбартай холбоотой хэд хэдэн тодорхойгүй байдал үүссэн” тул хойшлуулах шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан байна. Их…
-
Азийн томоохон банк 4000 ажилтнаа цомхотгож, хиймэл оюуны технологиор орлуулахаар болжээ

Азийн томоохон банкуудын нэг болох Сингапурын DBS банк ирэх 3 жилийн дотор 4000 ажилтнаа цомхотгож, хиймэл оюуны технологиор орлуулахаар болжээ. Төлөвлөгөөт цомхотголд тус банкны 19 улс орны салбаруудад тусгай төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байгаа гэрээт болон цагийн ажилтнууд багтана, үндсэн ажилтнуудыг цомхотгохгүй гэдгийг DBS банкны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Түүнчлэн төлөвлөгөөний дагуу хиймэл оюуны технологитой…
-
Blackpink хамтлагийн Лиса “Оскар”-ын наадамд дуулах анхны K-pop уран бүтээлч боллоо

БНСУ-ын BLACKPINK хамтлагийн дуучин Лиса Дэлхийн нэр хүндтэй томоохон ёслол болох “Оскар”-ын наадамд оролцож, өөрийн уран бүтээлээ толилуулахаар болжээ. Ингэснээр Лиса “Оскар”-ын наадамд оролцох Солонгосын анхны уран бүтээлч болж байгаа юм. Түүнтэй хамт дэлхийн супер одууд болох Doja Cat, RAYE нар тайзан дээр гарч ая дуугаа өргөнө. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа гуравдугаар…
-
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяагийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяатай албан ёсны хэлэлцээ хийж, японы талын албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа,…
-
Энэ долоо хоногт тэнгэрт үзэгдэх нарны аймгийн 7 гараг 2040 он хүртэл ахиж үзэгдэхгүй

Энэ долоо хоногт Буд, Ангараг, Бархасбадь, Сугар, Санчир, Тэнгэрийн ван болон Далайн ван гэсэн нарны аймгийн 7 гараг тэнгэрт харагдах бөгөөд “Оддын чуулган” гэж нэрлэдэг энэхүү сансар огторгуйн үзэгдэл 2040 он хүртэл ахиж үзэгдэхгүй ажээ. Нарны аймгийн 7 гарагийг дурандаж харах хамгийн тохиромжтой үе бол энэ долоо хоногийн мягмар, лхагва, пүрэв, баасан гарагуудад нар жаргасны…
-
ХСҮТ-д бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг нутагшуулна

Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс засал хийснээр Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгадаг 2 дах эмнэлэг болсон бөгөөд эдүгээ 181 удаа элэг амжилттай шилжүүлэн суулгажээ. Хавдартай өвчтний амь насыг аварч байгаа хэдий ч энэхүү өндөр өртөгтэй мэс заслын үр дүнг улам нэмэгдүүлэх, хагалгааны дараах өвчтний…
-
Хоошёорюү гуравдугаар сарын башёг тэргүүлэн барилдана

Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 9-нд Осакад эхлэх Хаврын тэмцээний банцүкэг зарлалаа. Мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүна Хоошёорюү зүүн жигүүрийг манлайлан, бүх бөхчүүдээ тэргүүлэн барилдана. Ёкозүна Тэрүнофүжи зодог тайлсан хэдий ч дараагийн аваргын халааг монгол хүн үргэлжлүүлж, мэргэжлийн сүмогийн 74 дэх их аваргаар Сугаррагчаагийн Бямбасүрэн тодорсон билээ. Өдгөө 25 настай Хоошёрюү Бямбасүрэн цолоо…


