-
Ерөнхий сайдын дэргэдэх шуурхай штабын IX хуралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын IX хуралдаан болж байна. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын танилцуулга, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөн, Эрчим хүч дулаан, хангамжийн төслийн явц, Хүннү хотын дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж байна. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо…
-
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсрлын сургуулиудад голомтлон гарч байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 495 болсныг ХӨСҮТ-ээс мэдээллээ.10-14 насныхан зонхилон халдвар авч байгааг мөн анхаарууллаа. Батлагдсан 495 тохиолдлын хавьтлын тоо 10346-д хүрсэн байна. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс…
-
2025 оны дэлхийн шилдэг нисэх буудлаар Сингапурын Чанги тодорлоо

Олон улсын нисэх онгоцны буудлуудын рейтингийг тодорхойлогч Skytrax байгууллагын зүгээс 2025 оны дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлаар Сингапурын Чанги буудлыг тодруулсан байна. Skytrax-аас жил бүр гаргадаг “Дэлхийн шилдэг нисэх онгоцны буудал”-ын жагсаалтыг Сингапурын “Чанги” олон улсын нисэх буудал тэргүүлснээр ийнхүү 13 дахь удаагаа шилдгээр тодорлоо. 2024 оны Skytrax-ын эрэмбийг тэргүүлсэн Катарын Доха хотын Хамад олон…
-
Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй хоол идүүлж байна

Манай эриний өмнөх 27 онд эртний Ромын эзэнт гүрэн гэж байлаа. Баруун эзэнт гүрний нийслэл нь Ром хот. Энэхүү хотод тухайн үед эзэнт гүрнийхээ сүр хүчийг илтгэсэн нэгэн том тэмцээн болдог байсан нь гладиаторын тулаан байв. Энэ тулаан нь өнөө цагийн дэлхийн долоон гайхамшгийн нэг алдарт Колизей цэнгэлдэх хүрээлэнд болдог байсныг бид “Гладиатор” киноноос мэднэ.…
-
Л.Жавзандулам: Монгол Улсын шигшээ багт сонгогдсондоо туйлын их баяртай байна

Монголын эмэгтэй шигшээ баг Зүүн азийн “B” дивозны тоглолтод оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэд өнөөдөр Хонконгийн багийн эсрэг эхний тоглолтоо хийнэ. Тэгвэл шигшээ баг цөөнгүй залуу тоглогчдыг эгнээндээ нэгтгэсний нэг нь Б.Жавзандулам юм. Түүний хувьд Тайван улсын “CTBC Busines” их сургуулийн сагсан бөмбөгийн багт хоёр жил суралцаж, тус улсын оюутны лигт тоглож байсан туршлагатай юм.…
-
Допинг хэрэглэсэн 5 бөхийн нэрийг ОУ-ын байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлнэ

Монголын Үндэсний бөхийн холбоонд 2025 оны 3 дугаар сард Дэлхийн допингийн эсрэг байгууллага (WADA) болон холбогдох бусад байгууллагуудаас Допингийн эсрэг Олон улсын дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу 2022-2023 онуудад допингийн зөрчил гарган зөрчил үүсгэсэн 5 тамирчинд Үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж ажиллах чиглэл өгсөн. Энэ нь Монгол үндэсний бөхөөр барилдах явцдаа хориглосон эм…
-
Их Британийн хунтайж Харри Украинд очиж, Superhumans эмнэлгээр зочилжээ

Их Британийн хунтайж Харри пүрэв гарагт Украин улсад очиж, Superhumans эмнэлгээр зочилсон байна. Хунтайж Харри Украины Львов хотын Superhumans Center хэмээх эмнэлгийн нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдаж байгаа шархадсан цэргүүд болон иргэд, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж ярилцсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Мөн тэрээр Украин улсын ахмад дайчдын асуудал эрхэлсэн сайд Наталья Калмыковатай уулзсан байна. Украины Львов…
-
Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая төгрөгийн зээл авсан гэх үйлдлийг шалгаж байна

Энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Надтай хамт ажиллалаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр “Netpay”, “Numur” зэрэг зээлийн аппликейшнээс нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан байна” гэсэн гомдол мэдээлэл Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн. Мөн тус аймагт иргэн О энэ сарын 07-ны өдөр гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх…
-
Э.Батшугар: Зээлийн онооны зарчим хэрэгжсэнээр хар жагсаалт байхгүй болж, зээлийн хүү буурна

УИХ-аар Зээлийн мэдээллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж эхэлсэн. Энэ хуулийн төсөл батлагдвал банкнуудын зээл олгох шалгуур эрс хөнгөрөх юм. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцсанаа одоо хүргэе. -Өчигдөр хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга “Банкнууд дэргэдээ банк бус санхүүгийн байгууллага байгуулж тэдэндээ зээл олгож иргэдийг хүүлэх ажиллагааг хамтад нь явуулж байна”…
-
Оскарын шагналын 100 жилийн ойд зориулан шинэ номинац нэмлээ

Америкийн Кино урлаг, шинжлэх ухааны академи 2028 онд зохион байгуулах Оскарын шагнал гардуулах 100 дахь удаагийн ёслолд шинэ номинац нэмснээ баасан гарагт танилцууллаа. Уг ёслолын үеэр тодруулах “Achievement in Stunt Design” хэмээх энэхүү шинэ төрөлд каскадёрууд буюу киноны орлон тоглогчид нэр дэвшин өрсөлдөх юм байна. Шилдэг орлон тоглогчдод олгох анхны шагналд нэр дэвших болзол болон…
