time.mn

Illustration of a bird flying.
  • Элон Маскын xAI компани хиймэл оюуны Grok 3 загвараа танилцууллаа

    Элон Маскын xAI компани хиймэл оюуны Grok 3 загвараа танилцууллаа

    Элон Маскын xAI компани мягмар гарагт хиймэл оюуны Grok 3 хэмээх хамгийн сүүлийн үеийн загвараа танилцуулаад байна. Тус компанийн зүгээс энэхүү загвар нь өрсөлдөгч OpenAI-ийн ChatGPT болон Хятадын Deepseek чатботуудыг гүйцэтгэлээрээ давж гарсан нь математик, шинжлэх ухаан болон кодчлолын стандарт бодлого бүхий урьдчилсан туршилтаар батлагдсан хэмээн мэдэгдээд байгаа юм. “Бид маш богино хугацаанд Grok 2…

    February 18, 2025
  • АНУ Тайванийн тусгаар тогтнолын асуудлаарх байр сууриа өөрчилсөнд Хятад улс “бухимдав”

    АНУ Тайванийн тусгаар тогтнолын асуудлаарх байр сууриа өөрчилсөнд Хятад улс “бухимдав”

    Вашингтон Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэсэн өгүүлбэрийг АНУ-ын Төрийн департаментын вебсайт дахь албан ёсны мэдэгдлээс авч хаясантай холбогдуулан БНХАУ-ын зүгээс дургүйцлээ илэрхийлжээ. Тус баримт бичигт мөн “АНУ нь Тайванийн олон улсын байгууллагууд дахь гишүүнчлэлийг дэмжих болно” хэмээн бичсэн байна. Дээрх өөрчлөлтийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хийсэн бол ням гарагт Тайванийн Гадаад хэргийн сайд Лин…

    February 18, 2025
  • Г.Батзориг:НХХҮГ-ын гурван алба хаагч БНСУ руу хувийн зардлаараа явж, сургалтад суусан

    Г.Батзориг:НХХҮГ-ын гурван алба хаагч БНСУ руу хувийн зардлаараа явж, сургалтад суусан

    “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн бага хурлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ. Уг мэдээлэлдээ “Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын, хяналтын хэлтсийн дарга болон 9 дүүргийн хүнс худалдаа үйлчилгээний дарга нар “CU” компанийн зардлаар БНСУ руу аялсан. Энэ асуудлаар Ерөнхий сайд болон Хотын даргад шаардлага хүргүүлсэн. Мөн нэр бүхий 15 албан…

    February 18, 2025
  • МУГТ Э.Цэндбаатарыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

    МУГТ Э.Цэндбаатарыг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Хүндэтгэлийн уулзалтын эхэнд НИТХ-ын дарга А.Баяр “Бахархам ялалт байгуулсанд баяр хүргэе” гээд Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор, тамирчны дасгалжуулагч Жонатан Вальяг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Төв Азийн аваргын бүсийн төлөөх “Night of Champions Ulaanbaatar-2025″…

    February 18, 2025
  • Хүүхдийн спортын өвлийн VIII наадмын нээлт хоёр байршилд нэгэн зэрэг боллоо

    Хүүхдийн спортын өвлийн VIII наадмын нээлт хоёр байршилд нэгэн зэрэг боллоо

    Монголын хүүхдийн спортын өвлийн VIII наадмын нээлт Улаанбаатар хотын Хандгайтын мөсөн гулгуурын талбай, Орхон аймгийн Сархиа цанын баазад нэгэн зэрэг өнөөдөр боллоо. Энэ удаагийн наадам хоёр байршилд нэгэн зэрэг болж буйгаараа онцлог юм. Эх орны өнцөг булан бүрээс шилдэг 500 гаруй тамирчин “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Тус…

    February 18, 2025
  • Монгол Улсад 100 болон түүнээс дээш насны нийт 159 иргэн бүртгэлтэй байна

    Монгол Улсад 100 болон түүнээс дээш насны нийт 159 иргэн бүртгэлтэй байна

    Монгол Улсад 100 болон түүнээс дээш насны нийт 159 иргэн бүртгэлтэй байна. Үүний 127 нь эмэгтэй, 32 нь эрэгтэй иргэн байна. Нийслэл Улаанбаатарт 70, аймгуудад 89 иргэн амьдарч байгаа бөгөөд хамгийн өндөр настай ахмад нь 108 настай байна. 100-аас дээш настай ахмадын тоогоор Өвөрхангай аймаг 11 иргэнтэйгээр тэргүүлж, Баян-Өлгий аймаг 8 иргэнтэйгээр хоёрдугаарт жагсаж байна.

    February 18, 2025
  • Америкийн телевизийн алдарт “Saturday Night Live” шоуны 50 жилийн ойг тэмдэглэв

    Америкийн телевизийн алдарт “Saturday Night Live” шоуны 50 жилийн ойг тэмдэглэв

    Америкийн телевизийн хамгийн алдартай, инээдмийн шоу болох SNL буюу “Saturday Night Live” нэвтрүүлгийн 50 жилийн ойг өнгөрсөн ням гарагт өргөн дэлгэр тэмдэглэсэн байна. Богино хэмжээний шог хошин гараа болон долоо хоног бүр олны танил алдартан, зочин хөтлөгч оролцдог уг алдартай шоу нэвтрүүлэг 1975 оны 10-р сард анхны дугаараа цацсан түүхтэй. Билл Мюррэй, Эдди Мерфи, Уилл…

    February 18, 2025
  • Тэмбүү өвчнөөс болж 1 хүн нас баржээ

    Тэмбүү өвчнөөс болж 1 хүн нас баржээ

    Улсын хэмжээнд 2025 оны 1 дүгээр сарын байдлаар 19 төрлийн халдварт өвчнөөр 3010 хүн өвчилжээ. Дорнод, Төв, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар аймаг, Улаанбаатар хотод халдварт өвчний тархалт улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Он гарсаар халдварт өвчнөөс болж 4 хүн нас баржээ. Тэдний 2 нь сүрьеэгээр, 1 хүн менингококкоор, төрөлхийн тэмбүү өвчнөөр 1 хүн амиа алджээ. Сүүлийн…

    February 18, 2025
  • Гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

    Гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

    Энэ өвөл харьцангуй дулаахан өвөл болж байгаатай холбоотойгоор гол мөрөн, нуурын мөс нимгэн байгааг Онцгой байдлын албанаас анхааруулж байна. Манай орны ихэнх гол мөрний мөсний зузаан 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-60 см бага байгааг тогтоожээ. Түүнчлэн Сэлэнгэ мөрний эх, Эг голын нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан байна. Нууруудын толио…

    February 18, 2025
  • ЭМЯ: Улаанбурхны сэжигтэй нэг хүнийг тусгаарлан, тандаж байна

    ЭМЯ: Улаанбурхны сэжигтэй нэг хүнийг тусгаарлан, тандаж байна

    Азийн зарим улсад улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр тархаж буйг Эрүүл мэндийн яам анхаарууллаа. Улаанбурхан өвчин бүртгэгдэж буй улс орнуудаар аялсан гэх өгүүлэмжтэй, уг халдварын сэжигтэй 1 хүнийг тусгаарлан, эмчилгээнд хамруулж, тандалт хийж эхэлжээ. Дэлхий дахинд энэ оны 1 дүгээр сарын байдлаар улаанбурхан өвчнөөр 3,106 хүн өвчилж, монголчуудын их зорчдог Тайланд улсад 103, БНСУ-д 1, Вьетнам…

    February 18, 2025
←Previous Page
1 … 1,169 1,170 1,171 1,172 1,173 … 2,235
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress