-
Д.Трамп Хятадын эсрэг нэмэлт 50%-ийн тариф ногдуулна гэж сүрдүүллээ

Энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Трампын 34%-ийн тарифын нэмэгдлийн хариуд БНХАУ Америкийн импортод 34%-ийн тарифыг ногдуулж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарлан мэдэгдсэн. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “хэрвээ 4-р сарын 8-ны өдөр БНХАУ Америкийн импортод ногдуулсан 34%-ийн тарифаа цуцлахгүй бол АНУ 9-ний өдрөөс эхлэн Хятадын…
-
АНУ-ын өмнөд болон төвийн нутгаар тохиосон хар салхи, аадар бороо, үерийн улмаас 21 хүн амиа алджээ

АНУ-ын өмнөд болон төвийн мужуудад өнгөрсөн долоо хоногийн дундаас эхлэн хүчтэй хар салхи салхилж, аадар бороо зогсолтгүй орж үерлэсний улмаас наад зах нь 21 хүн амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, байгалийн гамшгийн улмаас Теннесси мужид 10, Миссури мужид 3, Кентакки, Индиана болон Жоржиа мужуудад тус бүр 2, Арканзас болон Миссиссиппи мужуудад тус бүр…
-
Хуулиас давсан журмууд хүний үндсэн эрхэд халдаад зогсохгүй хууль дээдлэх, тэгш байдлын зарчим алдагдах нөхцлийг үүсгэж байна

Манай улсад захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулж ирсэн. Уг хуульд нийцсэн эсэхийг Хууль зүй, дотоод хэргийн яам нэг бүрчлэн хянаж, улсын нэгдсэн санд бүртгэдэг. Гэвч энэхүү хуулийн “цоорхой”-г ашиглан хүний үндсэн эрхэд халдсан журмуудыг дур мэдэн гаргасаар ирсэн нь ихээхэн асуудал дагуулж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл өнөөдөр УИХ-ын Ажлын…
-
Улсын химийн 34-р олимпиад албан ёсоор эхэллээ

Улсын химийн 34-р олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 44 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 45 сурагч, багшийн төрөлд 42, нийт 131 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулж байна.Энэ удаагийн олимпиадын онцлог нь анх удаа бүх ангилалд олон улсын жишгийн дагуу арбитрэшний үйл ажиллагааг зохион байгуулж, цахим технологийн хэрэглэгдэхүүн хэрэглэж байгаа нь…
-
Суудлын 38.111 машин оруулж иржээ

Монгол Улс энэ оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар суудлын 38.111 машин гадаадаас оруулж иржээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7%-иар их байна. Тэгвэл энэ хугацаанд ачааны 6.957 машин импортоллоо. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2%-иар цөөн байна.
-
Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ

“Хүүхдийн зуслангийн хөгжлийн бодлого, тогтолцооны шинэчлэл” үндэсний хэлэлцүүлгийг ГБХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын үндэсний зуслангуудын холбоо хамтран өнөөдөр /2025.04.08/ зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа нийт сурагчдын 10 хүрэхгүй хувь нь зуны амралтаараа зусланд амарч байна. Монгол Улсад 1926 онд анхны гэр зуслан ажиллаж, хүүхдүүд амарч байсан баримт байдаг. 1960-1989…
-
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар өнөөдөр хуралдана

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 4-р сарын 8-ны өдөр Украины асуудлаар чуулж хуралдахаар болсон байна. Энэхүү хуралдааныг барууны улс орнуудын хүсэлтээр зохион байгуулахаар болсон талаар НҮБ-д суух ОХУ-ын байнгын төлөөлөгчийн албанаас мэдээлжээ. Тодруулбал, Украины Кривой Рог хотод зохиогдож байсан Украины цэргийн коммандлагчид болон барууны цэргийн мэргэжилтнүүдийн уулзалтын үеэр Оросын талаас агаарын цохилт үзүүлсэн асуудлаар уулзалт хуралдаан явуулах…
-
Багахангай-Хүннү хот чиглэлд 102 км урт төмөр зам барина

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам барина. Уг төмөр зам нийт 102 км үргэлжилнэ. Төмөр замын голын даац 25 тонн, гүүрэн байгууламж 2.5 км, ус зайлуулах хоолой 115 ширхэг барина. Галт тэрэгний хурдыг 90 км/цаг байхаар тооцоолжээ. Ташрамд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах…


