-
Хан-Уул дүүргийн 17-р хороонд 960 суудалтай сургууль, 18-р хороонд 200 ортой цэцэрлэг барина

Нийслэл хотод боловсролын салбарт энэ онд улс, нийслэл, гадаадын зээл тусламжаар 145 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодрууллаа. Тэрбээр “Нийслэл хотод энэ онд 25 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар…
-
Б.Батбаатар: Яг өнөөдөр МАН, АН хонины хашаа болчихсон

NTV телевизийн “Лхагвын тойм” ярилцлагын зочноор УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар оролцлоо. –Өнөөдөр манай студид УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Батын Батбаатар хүрэлцэн ирсэн байна. Танд оройн мэнд хүргэе! -Баярлалаа. Оройн мэнд хүргэе! –Чуулган завсарласан. Одоо хэр их ажилтай байна. Юун дээр төвлөрч байна вэ гэдгээс хоёулаа яриагаа эхэлье! -Нэгдүгээрт, 2024 оны УИХ-ын сонгуулиар боловсруулж сонгуульд…
-
Харбин-2025: О.Мишээл гэж хэн бэ

Монгол Улсад 2023 онд олимп, дэлхийн аваргуудаар багаа бүрдүүлсэн ОХУ-ын уран гулгалтын одод шоу тоглолт болж байлаа. Уг тоглолтын салхийг хагалж нээлтийн үзүүлбэрээ үзүүлсэн Монгол уран гулгагч 16 настай О.Мишээл охин бидний зүрх сэтгэлд тодоор үлдсэн. Энэ тоглолтыг үзсэн олон хүүхэд О.Мишээл шиг уран гулгалтаар хичээллэх, дэлхийн одууд шиг мөсөн ертөнцөд дүүлэн нисэх мөрөөдлөө тээсэн.…
-
Ц.Туваан: Хил холболтын хэлэлцээрт гарын үсэг зурж, УИХ соёрхон баталснаар хууль, эрх зүйн шийдвэрүүд дуусна

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваантай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээнд гарын үсэг зурах асуудал болон бусад төсөл хөтөлбөрүүд, нүүрсний экспортын талаар ярилцлаа. -Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын гэрээнд хоёр тал маргааш гарын үсэг зурах гэж байна. Олон жил гацсан энэ асуудал ингээд нэг мөр шийдэгдэж байгаа гэж ойлгож болох уу? -Тийм.…
-
Ч.Ганхуяг: Татварын байцаагчид дураараа загнаж, “Дансыг чинь нээгээд өгье, тэдийг өгчих” гэдэг байдал газар авсан

“Монголын эдийн засгийн форум” НҮТББ-ын тэргүүн Ч.Ганхуягтай ярилцлаа. —————————————————————————— -Монгол Улсад татвар бизнес эрхлэгчдийн хувьд дарамт болсон хэвээр байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ямар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж та бодож байна вэ? -Татварын улсын байцаагчдын хүнд суртал, дураараа загнадаг байдал хэтэрсэн. Аж ахуйн нэгж дээр очоод, үйл ажиллагааг нь зогсоогоод, дансыг нь хаадаг.…
-
Төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгэж эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалтад ТАЗ бүртгэж эхэллээ. Бүртгэл 2 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл явагдана. Цаг дуусахад цахим бүртгэл автоматаар хаагдах тул бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй бүрэн танилцаж, бүртгэлээ анхааралтай хийлгэхийг Төрийн албаны зөвлөл анхаарууллаа. Төрийн албаны ерөнхий шалгалт 3 дугаар сарын 12-нд эхэлнэ. “ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨХ БОЛЗОЛ БОЛОН ШАТЛАН ДЭВШҮҮЛЭХ, СОНГОН…
-
Төрийн 1700 албан хаагчид 40 хувийн нэмэгдэл олгохоор болов

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажлыг хавсран гүйцэтгэж буй 1700 хүн улсын хэмжээнд байна. Тэдгээр төрийн албан хаагчдад үндсэн цалингийнх нь 40 хувийг нэмж олгохоор Боловсролын сайд шийдвэрлэлээ.


