time.mn

Illustration of a bird flying.
  • Алтны худалдан авалт буурчээ

    Алтны худалдан авалт буурчээ

    Монголбанк 2025 оны гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 35.1 хувиар багассан үзүүлэлт болохыг төв банк мэдээллээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 55.4 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авчээ.…

    April 1, 2025
  • “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-ийг 2025 оны 04-р сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна

    “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-ийг 2025 оны 04-р сард улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна

    Бизнес эрхлэлтийг дэмжиж тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан, дэвшилтэт, эко технологи бүхий “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК, Петровис ХХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.  Нийтийн ахуйн үйлчилгээний төв нь:  • Халуун усны газар • Үсчин • Автомат хувцас угаалга…

    April 1, 2025
  • СЭМҮТ-ийн захирал Г.Ариунболд: Архинд донтох эмгэгтэй хүмүүсийг 7-10 хоногт хордлого тайлахаас өөрөөр эмчилж нийгэмшүүлэх боломж алга

    СЭМҮТ-ийн захирал Г.Ариунболд: Архинд донтох эмгэгтэй хүмүүсийг 7-10 хоногт хордлого тайлахаас өөрөөр эмчилж нийгэмшүүлэх боломж алга

     Сэтгэцийн эрүүл мэндийн эмгэг улам бүр олширсоор байгаа ч энэ чиглэлээр ажиллах эмч мэргэжилтэн эмнэлэг, мэргэжлийн байгууллагын хүрээ улам бүр хумигдах эрсдэл бодитой үүсжээ. Тэгвэл СЭМҮТ-ийн захирал Г.Ариунболдтой ярилцлаа. –СЭМҮТ-ийн ачааллыг архинд донтох эмгэгтэй иргэдийн тоо өссөн нь нэмсэн тухай мэдээлэл байна? – Өнгөрсөн жил бид архинд донтох эмгэгтэй 250 гаруй өвчтөнийг хэвтүүлэн эмчилсэн. СЭМҮТ-ийн…

    April 1, 2025
  • БОУАӨЯ-наас боловсруулж буй хуулийн төслүүдтэй танилцлаа

    БОУАӨЯ-наас боловсруулж буй хуулийн төслүүдтэй танилцлаа

    Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.04.01/ хуралдлаа. Хуралдааны эхэнд ажлын хэсгийн ахлагч С.Лүндэг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан бөгөөд өнөөдрийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бейсен, Э.Болормаа, С.Замира, Н.Наранбаатар, Д.Рэгдэл,…

    April 1, 2025
  • ТАНИЛЦ: ЭЕШ-ын жишээ даалгаврууд нээлттэй байршлаа

    ТАНИЛЦ: ЭЕШ-ын жишээ даалгаврууд нээлттэй байршлаа

    2023-2024 оны хичээлийн жилийн Монгол хэл, математик, хими, физик, биологи, газарзүй, түүх англи хэл, орос хэл нийгэм судлалын хичээлийн ЭЕШ-ын материал нээлттэй байршлаа. Суралцагч та бүхэн www.medle.mn холбоосоор суралцагчаар нэвтрэн орж, нүүр хуудасны “Элсэлтийн ерөнхий шалгалтын материал” хэсгээс өөрийн сонирхсон судлагдахууны A,B,C,D хувилбаруудаас сонгон ашиглах боломжтойгоос гадна зөв хариултын түлхүүрийг мөн байршуулсан байгаа учир зөв…

    April 1, 2025
  • “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ

    “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм. Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил…

    April 1, 2025
  • Төлбөрт таавар,цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх асуудлыг цэгцэлнэ

    Төлбөрт таавар,цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэх асуудлыг цэгцэлнэ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах,…

    April 1, 2025
  • Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна

    Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож залилуулж байна

    Иргэд их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна.Тодруулбал иргэд олон нийтийн сүлжээ ялангуяа фэйсбүүк дээрх их хэмжээний зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, зээл гаргах үнийн дүнгийн 5 хувь, 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнг үйлчилгээний хураамж, урьдчилгаа байдлаар шилжүүлэн өгч залилуулж байна. Тухайлбал, өнгөрсөн гурван хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад энэ төрлийн…

    April 1, 2025
  • ХЭҮК Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын тухай шинэ илтгэлээ өргөн мэдүүллээ

    ХЭҮК Монгол улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын тухай шинэ илтгэлээ өргөн мэдүүллээ

    УИХ-д ХЭҮК-оос Монгол улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг өргөн мэдүүллээ. ХЭҮК-оос тус илтгэлээ “Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал”, “Хүний эрх ба цахим технологи”, “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал”, “Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаан дахь…

    April 1, 2025
  • Дорноговь аймгийн зарим сумын цахилгааныг 3 хоног хязгаарлана

    Дорноговь аймгийн зарим сумын цахилгааныг 3 хоног хязгаарлана

    Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн зүүн өмнөд бүсийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур Замын-Үүд сумаас 80 км-ийн зайд, “Төхөмийн хөндий” гэх газарт унасан байна. Техникийн нөхцөл байдлаас шалтгаалан унасан тулгуурыг сэргээн босгох боломжгүй тул шинэ трасс гарган 28 ширхэг тулгуур угсарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 23 тулгуур угсрагдаж, дамжуулагч татах ажлыг эхлүүлжээ.Үүнтэй холбоотойгоор…

    April 1, 2025
←Previous Page
1 … 1,201 1,202 1,203 1,204 1,205 … 2,385
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress