-
Сербийн Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорлоо

Сербийн ерөнхий сайд Милош Вучевич өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцроод байна. Тэрээр мэдэгдэлдээ цаашдаа нийгмийн зөрчлийг улам нэмэгдүүлэхээс сэргийлж, албан тушаалаасаа огцрох шийдвэрийг гаргаснаа онцолжээ. Эрх баригч Сербийн Прогрессив намын дарга М.Вучевич ерөнхий сайдын албыг нэг жил хүрэхгүй хугацаанд хашсаныхаа дараа ийнхүү огцрохоор болоод байна. Тэрээр өмнө нь Нови-Сад хотын дарга, Серб улсын Батлан хамгаалахын…
-
“Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.29/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхлэв. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл,…
-
Б.Нэтаньяху ирэх долоо хоногт урилгаар АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзана гэв

Б.Нэтаньяху ирэх долоо хоногт урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай уулзахаар болсон талаар Израилын ерөнхий сайдын албаны зүгээс мэдэгдсэн байна. Одоогоор Трампын засаг захиргааны зүгээс хараахан баталгаажуулаагүй байгаа энэхүү айлчлал 2-р сарын 4-ний өдөр хийгдэхээр болжээ. Мөн дээрх мэдэгдэлд Б.Нэтаньяху-г АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын хоёр дах бүрэн эрхийн хугацаандаа урин уулзах гэж байгаа анхны гадаад улс орны төр…
-
ХСҮТ элэг шилжүүлэн суулгах 180 хагалгааг амжилттай хийжээ

Хавдар судлалын үндэсний төвийн Элэг шилжүүлэн суулгах баг 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр БНСУ-ын “Самсунг медикал” эмнэлэгтэй хамтран элэгний хортой хавдартай өвчтөнд эрүүл хүнээс элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байжээ. Долоо цаг 7 минутын турш үргэлжилсэн тус хагалгаанаас хойш эдүгээ Хавдар судлалын үндэсний төвд 180 дахь хагалгааг амжилттай хийсэн байна” гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн…
-
Баянгол дүүргийн зургаан байршилд бичил тохижилтын ажлыг хийж дууслаа

Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх зорилгоор бичил тохижилтын ажлуудыг хэсэгчилж, гүйцэтгэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 20, 22, 31, 34 дүгээр хорооны зургаан байршилд 3×3 сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, чийрэгжүүлэлтийн тоног…





