time.mn

Illustration of a bird flying.
  • The MongolZ баг IEM Melbourne тэмцээний эхний хожлоо авлаа

    The MongolZ баг IEM Melbourne тэмцээний эхний хожлоо авлаа

    “CS2”-ийн ээлжит томоохон тэмцээн ESL-ийн “IEM Мельбурн” тэмцээн Австрали улсад эхэллээ. 1.000.000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд шилдэг 16 баг уригдан оролцож байгаа бөгөөд “The MongolZ” баг Азийн бүсээс уригдан эхний тоглолтоо АНУ-ын “Complexity” багтай хийж 2:1 (Anubis 13:11 Comp, Ancient 16:13 MongolZ, Desider Inferno 13:10 MongolZ) харьцаатайгаар буулган авлаа. Энэ тоглолтод багийн ахлагч “bLitz”-ийн…

    April 21, 2025
  • Дуучин Айли “Single’s Inferno”-ын оролцогч Чой Си Хун нарын хурим боллоо

    Дуучин Айли “Single’s Inferno”-ын оролцогч Чой Си Хун нарын хурим боллоо

    Дуучин Айли болон жүжигчин, бизнес эрхлэгч Чой Си Хун нар өнгөрсөнням гарагт Сөүл хотноо найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хүрээнд хуримаа хийлээ. Өнгөрсөн жил гэрлэлтээ бүртгүүлсэн хосын хурим Сөүлийн ганнам дүүрэгт болсон байна. Олны танил зочдын оролцсон уг ёслол хурим хосын тангараг унших ёслолоор эхэлсэн байна. “Би хайрт эхнэрээ гэртээ тав тухтай байлгахын тулд гэрийн ажил,…

    April 21, 2025
  • Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Малайз Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дато Мухамад Бүгд Найрамдах Португал Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пауло Насименто Бүгд Найрамдах Колумб Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд…

    April 21, 2025
  • Эдийн засагч Ц.Лут-Очир Засгийн газрыг огцрох ёстой гэв

    Эдийн засагч Ц.Лут-Очир Засгийн газрыг огцрох ёстой гэв

    Эдийн засагч Ц.Лут-Очир агаарын хөлгийн шатахуун нийлүүлэх хамтарсан компани байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг эсэргүүцэж, жагсаал хийж байгаа юм. Энэ асуудлаараа тэрээр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл өглөө. Хэрэв Монгол Улсын Засгийн газраас санаачилсан, манай орны эрх ашигт нийцэхгүй энэ төслийг УИХ дэмжвэл бид одоо байгаагаасаа ч илүү хойд хөршөөс хараат байдалд…

    April 21, 2025
  • Сүхбаатарын талбайд “Нүүдэл 999” шатрын тэмцээн болно

    Сүхбаатарын талбайд “Нүүдэл 999” шатрын тэмцээн болно

    “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулахаар болжээ. Тэмцээний бүртгэл дөрөвдүгээр сарын 18-23-ны өдрийн 15:00 цаг хүртэл Баянгол дүүргийн спорт хорооны байранд болно. Өнөөдрийн байдлаар тус тэмцээнд оролцохоор 500 орчим шатарчин бүртгүүлсэн байна. Тэмцээний ангилал:Өсвөрийн шатарчид:• 7-8 нас• 9-10 нас• 11-12 нас• 13-14 нас• 15-16 насНасанд…

    April 21, 2025
  • Улсын аварга О.Хангай 8500 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ

    Улсын аварга О.Хангай 8500 оноогоор бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ

    Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийн чансааг танилцууллаа. Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдэж, Улсын аварга О.Хангай 8500 оноогоор тэргүүлж эхэлсэн байна. Түүний араас 7950 оноогоор Улсын заан М.Лхагвагэрэл, 7100 оноогоор Улсын начин Э.Батмагнай нар бичигджээ.

    April 21, 2025
  • НДШ-ийг бууруулах өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурж, УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэв

    НДШ-ийг бууруулах өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурж, УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэв

    Иргэн Б.Батбилэг гуравдугаар сарын 25-ны өдөр нийтийн өргөдлийн “d-parliament” цахим системд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 12 хувь болгож бууруулах өргөдөл санаачилсан байдаг. Тодруулбал, “Шимтгэлийн бууруулсан хэмжээг Нийгмийн даатгалын санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ногдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа…

    April 21, 2025
  • АН-ын бүлэг Суррон, цахилгаан скүүтерийн хуулийн төслийг хэлэлцжээ

    АН-ын бүлэг Суррон, цахилгаан скүүтерийн хуулийн төслийг хэлэлцжээ

    Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдаж хэлэлцэж байгаа хуулийн төслүүдэд байр сууриа нэгтгэдэг уламжлалтай. Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт УИХ-ын гишүүн П.Батчимэг “Цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулахтай холбоотой Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Уг хуулийн төсөлд цахилгаан дугуй унах насны хязгаарыг 16 болгох, хэрэглээг хянах…

    April 21, 2025
  • “Хасын Хүлэгүүд” “Бишрэлт Металл” багуудын финалын цуврал өнөөдөр эхэлнэ

    “Хасын Хүлэгүүд” “Бишрэлт Металл” багуудын финалын цуврал өнөөдөр эхэлнэ

    Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын цувралын тоглолт өнөөдөр эхэлнэ. 21 жилийн түүхтэй, лигийн финалд 14 дэх удаагаа шалгарсан, Дээд лигийн найман удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” багийн эсрэг сүүлийн гурван жил дараалан финалд шалгарсан “Бишрэлт Металл” баг өрсөлдөхөөр болсон билээ. Аваргаа хамгаалагч Хүлэгүүд эхний цувралд “Дархан Юнайтед” багийн 4:1 ээр…

    April 21, 2025
  • Сонгинохайрхан, Багахангай,Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Сонгинохайрхан, Багахангай,Баянзүрх дүүрэгт цахилгаан хязгаарлана

    “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр /2025.04.21/ Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт эрчим хүчний хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан, Багахангай, Баянзүрх дүүргүүдэд оройн 17 цаг хүртэл цахилгаан хязгаарлах бол Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ сумдад мөн адил хязгаарлалт хийнэ.

    April 21, 2025
←Previous Page
1 … 1,268 1,269 1,270 1,271 1,272 … 2,516
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress