time.mn

Illustration of a bird flying.
  • Цэцэрлэгт ой, хээрийн түймэр гарлаа

    Цэцэрлэгт ой, хээрийн түймэр гарлаа

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Зуунмод багийн Дунд Тэрмисийн эх, Барчгар гэдэг газарт өнөөдөр ой хээрийн түймэр гарчээ. Цэцэрлэг сумын ЗДТГ, БНБЦГХЗ-ны албан хаагч нар, Цагаан-Уул сумын гар унтраах 73-р анги, ЗДТГ, Баянзүрх сумын ЗДТГ-ын нийт 67 албан хаагч уг түймрийн голомтод ажиллаж байна.Хуурайшилт ихтэй цаг үед ой хээрийн түймэр гарах эрсдэл их байгаа тул иргэдийг…

    April 15, 2025
  • 2028 он хүртэл орон нутагт 24, нийслэлд 84 сургууль барих шаардлагатай хэмээн тодорхойлжээ

    2028 он хүртэл орон нутагт 24, нийслэлд 84 сургууль барих шаардлагатай хэмээн тодорхойлжээ

    УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2025.04.15/ хуралдлаа. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах Боловсролын салбарт хийх шинэчлэлтэй холбоотой асуудлаар хийлгэсэн судалгааны дүнг танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, Монголын ерөнхий…

    April 15, 2025
  • АТГ 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 91 гомдол мэдээллийг шалгажээ

    АТГ 7 хоногт гэмт хэргийн шинжтэй 91 гомдол мэдээллийг шалгажээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 7-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг нээх, 7 гомдол, мэдээлэлд хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын…

    April 15, 2025
  • Хөрөнгө, санхүүгийн зах зээлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр зөвлөлдлөө

    Хөрөнгө, санхүүгийн зах зээлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх чиглэлээр зөвлөлдлөө

    Улсын Их Хурлын даргын 2024 оны 329 дүгээр захирамжаар байгуулагдсан Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 8 дахь удаагаа өнөөдөр /2025.04.15/ хуралдлаа. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд даргалж, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Ш.Бямбасүрэн, Г.Золжаргал, П.Ганзориг, Э.Батшугар нар оролцов. Энэ өдрийн хуралдааны…

    April 15, 2025
  • Эквадор улсын төрийн тэргүүн Д.Нобоа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ

    Эквадор улсын төрийн тэргүүн Д.Нобоа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ

    Ням гарагт явагдсан Эквадор улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд тус улсын одоогийн төрийн тэргүүн Даниэль Нобоа ялалт байгуулж, улиран сонгогдоод байна. Даваа гарагт Эквадорын Үндэсний сонгуулийн хорооноос танилцууулсан мэдэгдэлд нийт саналын хуудасны 90 гаруй хувийг тоолсны дараах байдлаар Д.Нобоаг өрсөлдөгчөө илт давуу тэргүүлсэн болохыг мэдээлжээ. Ням гарагийн сонгууль ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал…

    April 15, 2025
  • Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчимд нэмж газар чөлөөлөх санал авна

    Х.Нямбаатар: Тухайн оршин суугчдын хүсэлтийн дагуу Сэлбэ дэд төв орчимд нэмж газар чөлөөлөх санал авна

    Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр бэлтгэж, өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 85 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл газар чөлөөлсөн уг байршил дээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Н.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 4362 айлын орон сууц…

    April 15, 2025
  • Тэрбумтан Ж.Безосын өмнөх эхнэр Маккензи Скотт салснаасаа хойш $19 тэрбумыг сайн үйлсэд хандивлажээ

    Тэрбумтан Ж.Безосын өмнөх эхнэр Маккензи Скотт салснаасаа хойш $19 тэрбумыг сайн үйлсэд хандивлажээ

    Хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох цахим худалдааны Amazon компанийг үүсгэн байгуулагч, АНУ-ын тэрбумтан Жефф Безосын өмнөх эхнэр Маккензи Скотт салснаасаа хойш нийт 19 тэрбум ам.долларыг сайн үйлсэд хандивласан байна. Одоогоос 6 жилийн өмнө буюу 2019 онд тэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд тухайн үед Маккензи Скотт эр нөхрөөсөө нөхөн төлбөрт 36 тэрбум ам.доллар авч…

    April 15, 2025
  • Харвардын их сургуульд зориулсан $2 тэрбум доллартой санг Трамп царцаалаа

    Харвардын их сургуульд зориулсан $2 тэрбум доллартой санг Трамп царцаалаа

    Дэлхийд тэргүүлэгч Харвардын их сургуульд зориулсан 2 тэрбум гаруй ам.доллар бүхий холбооны сангАНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа царцаажээ. Цагаан ордноос өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Харвардын их сургуульд илгээсэн, үйл ажиллагааны өөрчлөлтийн жагсаалтыг тус сургууль эсэргүүцэн, татгалзаж буйгаа олон нийтэд нээлттэй илэрхийлсэн. Үүний дараагаар тус сургуулийн санг царцаагаад байна. Цагаан ордноос Харвардын их сургуульд илгээсэн 10…

    April 15, 2025
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

    Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны хөндийн 189 мянган га талбайд 500 мянган хүн амтай суурьшлын бүс, 4Е ангиллын олон улсын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн каластер, 4800 га-д тээвэр логистикийнн нэгдсэн төв, 2450 га-д Өгийнуурын аялал жуулчлалын бүсийг байгуулахаар төлөвлөж байна. Хархорум хотыг байгуулахаар Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн…

    April 15, 2025
  • Маргааш зарим байршилд эрчим хүч хязгаарлана

    Маргааш зарим байршилд эрчим хүч хязгаарлана

    Маргааш нийслэлийн хэд хэдэн байршилд тог хязгаарлаж засвар хийхээр болжээ. Тодруулбал Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүд болоод Төв аймгийн Зуунмод, Архуст, Баяндэлгэр, Эрдэнэ зэрэг сумдын зарим хэсэгт хэсэгчилсэн хязгаарлалт хийх болсноо “УБЦТС” ТӨХК-аас мэдэгдлээ. Тогны хязгаарлалтыг БЗД, СХД-т 10.00-17.00 цагийн хооронд хийх бол ЧД-т хамгийн урт хугацаагаар буюу 09.30-17.30 цаг хүртэл явуулах хуваарь гарчээ.

    April 15, 2025
←Previous Page
1 … 1,288 1,289 1,290 1,291 1,292 … 2,517
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress