-
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ

Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан нийслэл болон орон нутгийн замын ачаалал нэмэгдэж байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагахыг уриалав. Хотоос гарах хөдөлгөөн удаашралтай байгаагаас үүдэн иргэд, жолооч нар баталгаагүй замаар зорчих нь түгээмэл үзэгдэл болсон. Улмаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулдаг. Сар шинийн өдрүүдэд орон…
-
Бүх банк амь насаа даатгуулахыг шаардаж байна

Монополын эсрэг газарт энэ оны 1 дүгээр сард 240 иргэн гомдол мэдүүлжээ. Тэдний 18 нь банк, санхүү, даатгалтай холбоотойгоор тус байгууллагад хандсан байна. Иргэдийг Монополын эсрэг газар луу явахад хүргэж байгаа нэг шалтгаан бол ипотекийн даатгал. Энэ даатгал дотроо амь насны, эд хөрөнгийн гэсэн 2 янз байна. Монголын ипотекийн корпорац 3%, 6%-ийн хүүтэй зээл олгохын…
-
1000 шагайны баяр хийлээ

Модон могой жилийн Сар шинийн баярыг угтан өв соёл, үндэсний тоглоом наадгайг уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Мянган шагайны баяр” шагайн тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 8 баг оролцож, шагай шүүрэх, няслах, морь уралдуулах, шагай таалцах гэсэн төрлөөр өрсөлдсөн юм. Үүнээс “Хан Хэнтий” чуулгын 2 баг 2,…
-
Аврагч бөхчүүдийн барилдаанд О.Базарсад түрүүллээ

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан. нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол Улсын аварга Оргихын Хангайн нэрэмжит бөхийн барилдаан зохион байгууллаа. Уг барилдаанд онцгой байдлын албаны 128 албан хаагч барилдаж, түрүү бөхөөр Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлагч…
-
Чансааны эхний 30 бөх Сар шинийн барилдаанд шууд бүртгүүлнэ

Монголын үндэсний бөхийн холбоо томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж ажиллаж буй. Баталсан цаглаварын дагуу өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтанд үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргажээ. Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд…
-
Ватикан: Ромын Пап Францист бөөрний асуудал үүсэж, эрүүл мэндийн нөхцөл байдал нь “ноцтой” байна

Ромын Пап Францисын эрүүл мэндийн байдал “ноцтой” байгаа ч амьсгалын замын халдварын асуудал нь намжсан хэмээн ням гарагт Ватиканы зүгээс мэдэгджээ. Түүнчлэн католик шашны тэргүүнд хийсэн цусны шинжилгээгээр “зөөлөн хэлбэрийн, эхэн үедээ явж байгаа бөөрний өвчлөл” байгааг тогтоож, “одоогийн байдлаар хяналтанд аваад байгаа” талаар Ватиканаас мэдээлсэн байна. Ромын Пап Францист өндөр-урсгал бүхий хүчилтөрөгчийн эмчилгээ хийж…
-
Путин: ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүрч байгаа

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ням гарагт тохиосон Э”х орноо хамгаалагчдын баярын өдөр”-т зориулан Кремльд хийсэн мэндчилгээний үеэр ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүрч байгааг онцолжээ. Тэрээр Оросын зэвсэгт хүчний албан хаагчдад баяр хүргэж, Украинд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаанд оролцож, хувь нэмрээ оруулж байгаа явдалд талархал дэвшүүлжээ. ОХУ-ын ерөнхийлөгч мэндчилгээндээ Украинд дайтсан, одоо дайтаж…
-
Хамас 6 барьцааны хүнийг суллаж, Израил хоригдлуудыг суллахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулав

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Хамас бүлэглэл гал зогсоох тохиролцооны эхний үе шатанд суллах ёстой сүүлийн 6 барьцааны хүнийг суллаж, Израилын талд хүлээлгэн өгсөн бол Израилын тал палестины хоригдлуудыг суллахаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн нь гал зогсоох тохиролцооны ирээдүйг тун бүрхэг болгоод байна. Гал зогсоох тохиролцооны эхний үе шат дуусахад ганцхан долоо хоног үлдээд байхад ийнхүү…
-
16 настай Э.Эрхэс усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа

Малайз улсын Куала Лумпур хотноо “60th MILO/MAS MALAYSIA AGE GROUP” тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 2025 оны долоодугаар сард Сингапур улсад зохиогдох усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох өндөр чансаатай тэмцээн юм. Тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 6 тамирчин өрсөлдсөнөөс “Сэлэм загас” клубын тамирчин, ОУХМ Э.Эрхэс 50 метрийн араар даллах сэлэлтээр 25.79 амжилт үзүүлж, Дэлхийн аварга…
-
Азийн залуучуудын III наадмын Монгол Улсын төлөөлөгчдийн ахлагчаар сайд Н.Учралыг томилов

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал өнөөдөр Олимпик хауст боллоо. Энэ үеэр 21 спортын төрлөөр 2025 оны 10 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд Бахрейн улсад болох Азийн залуучуудын III наадмын Монгол Улсын төлөөлөгчдийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралыг ажиллуулахаар томилсон байна. Мөн МҮОХ-ны Гишүүдийн хурлыг 2025 оны 03 дугаар…
