-
Нью Йорк хот түгжрэлийн хураамж авдаг АНУ-ын анхны хот болов

Орон нутгийн цагаар өнгөрсөн ням гарагаас даваа гарагт шилжих шөнө түгжрэлийн хураамж авч эхлэх системийг ажиллуулж эхэлснээр Нью Йорк хот АНУ-ын түүхэн дэх түгжрэлийн хураамж авдаг анхны хот болоод байна. Энэ талаарх мэдэгдлийг Нью Йорк хотын зам тээврийн асуудал эрхэлсэн MTA байгууллагын гүйцэтгэх захирал Жанно Либер сэтгүүлчдэд мэдээлжээ. Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг өнгөрсөн…
-
Авлигатай тэмцэх газрын дарга Ерөнхийлөгчийг саатуулж чадаагүйдээ уучлал гуйв

БНСУ-ын Авлигатай тэмцэх газрын дарга Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг баривчлах захирамжийг биелүүлж чадаагүй ч удаах оролдлогоороо баривчилна гэж мэдэгдлээ. Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн шалгах газрын дарга О Дун Вун Үндэсний ассамблейн хууль зүйн хорооны хуралдааны үеэр ард түмнээсээ уучлалт хүсээд ингэж мэдэгджээ. Баасан гарагт Авлигатай тэмцэх газар Ерөнхийлөгч Юныг баривчлах тушаалыг биелүүлэхийг оролдсон…
-
АНУ-д хүйтний эрч чангарсны улмаас 5 хүн амиа алдаад байна

АНУ-ын хойд хэсгийн нутгуудаар хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурч эхэлсэнтэй холбогдуулан Мэрилэнд, Виржиниа, Баруун Виржиниа, Канзас, Миссури, Кентаки, Арканзас гэсэн долоон мужид онц байдал зарлаад байна. Хүйтэн цаг агаарын улмаас мөн тус улсад хамгийн багадаа 5 хүн амиа алджээ. Хохирогчдын дийлэнх нь үзэгдэх орчин хязгаарлагдсан, хальтиргаа гулгаа ихтэй зам дээр гарсан авто ослоор амиа…
-
Гадаад харилцааны яамны цахим хуудас шинэчлэгдлээ

Монгол Улсын Засгийн газраас иргэдэд шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэг дороос авах боломжтой болгох, хэрэгжүүлж буй бодлого шийдвэртэй танилцах, Засгийн газар, иргэд хоорондын эргэх холбоог сайжруулах зорилгоор төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас (www.gov.mn)-ыг ашиглалтад оруулсан юм. Үүнтэй холбогдуулан ГХЯ-тай холбоотой мэдээ, мэдээллийг цаашид дээрх цахим хуудаснаас авах боломжтой боллоо.
-
Дархан мах комбинатын ахмад ажилтнуудад төрийн одон, медаль гардууллаа

Монгол Улсын хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг Дархан мах комбинатын ахмад ажилтнуудыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнасныг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гардууллаа. 1974 онд байгуулагдсан тус үйлдвэр 2024 оны зургаадугаар сард тус үйлдвэрийн түүхт 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн хүрээнд болон мах боловсруулах үйлдвэрт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбартаа амжилт гарган, эх орныхоо хөгжил…
-
116 настай Бразилын гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорлоо

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй болох Япон улсын иргэн, 116 настай Томико Итока өнгөрсөн 12-р сарын 29-ний өдөр Ашияа хот дах ахмадын асрамжийн газарт нас барсныг өнгөрсөн бямба гаригт мэдээлсэн байна. Ийнхүү Томико Итока агсны нас барсантай холбоотойгоор дэлхийн хамгийн өндөр настай хүнээр өдгөө 116 настай Бразилын гэлэнмаа Ина Канабарро Лукас тодроод байна. Түүнийг өнөөдрийн…
-
16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, айлууд нүүхээс өөр аргагүйд хүрчээ

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл гэртээ ч орж чадахгүй нөхцөл байдалтай болсон учир 5-6 айл нүүсэн. Үлдсэн айлууд гэр, байшингаа тойруулж шуудуу татсан, дүүргийн зүгээс тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах ажлуудыг хийж байгаа боловч өнгөрсөн…
-
ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталж, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.07/ хуралдаан 10 цаг 28 минутад гишүүдийн ирц 52 хувьд хүрснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд “Нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус Байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны…


