time.mn

Illustration of a bird flying.
  • Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонн давжээ

    Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонн давжээ

    Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцууллаа. Тодруулбал,2024 нүүрсний экспортын орлого 8,694.7 сая ам.доллар болжээ. Оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 83,721 мянган тоннд хүрчээ. Ингэснээр түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давсан байна. Гол нэрийн 6 эрдэс бүтээгдэхүүний экспортын нийт дүн 13,246,287,070.5 долларт хүрчээ.

    January 7, 2025
  • Ч.Мягмардорж: Жилд 7000 гаруй хүн агаарын бохирдлоос үүдэлтэй нас бардаг

    Ч.Мягмардорж: Жилд 7000 гаруй хүн агаарын бохирдлоос үүдэлтэй нас бардаг

    Агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар НЭМҮТ-ийн агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардоржтой ярилцлаа. —————————————————————- -Манай улсын агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. ДЭМБ-ын тогтоосон агаарын чанарын зөвлөмж хэмжээг манай улс ялангуяа нийслэл хот маань нэлээн давчихсан байгаа шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх вэ? -ДЭМБ-аас гаргасан зөвлөмж…

    January 7, 2025
  • Хяргас нуурын мөсөнд 2 машин суужээ

    Хяргас нуурын мөсөнд 2 машин суужээ

    Увс аймгийн Завхан сумын 3 дугаар багийн нутагт орших Хяргас нуурын мөс цөмөрч, суудлын 2 автомашин суусан байна. Уг осол 1 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнийн 00:00 цагт гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн албан хаагчдыг дуудлагаар очиход, иргэн Б-гийн эзэмшлийн “Prius-20” загварын суудлын автомашин, иргэн С-ийн эзэмшлийн “Sonata-6” загварын суудлын автомашин нуурын мөсөнд цөмөрч орсон…

    January 7, 2025
  • 4 сумын 29 цэцэрлэг цахимаар хичээллэж байна

    4 сумын 29 цэцэрлэг цахимаар хичээллэж байна

    Өмнөговь аймгийн онцгой комисс Даланзадгад, Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын цэцэрлэгийг 1 дүгээр сарын 11 хүртэл цахимаар хичээллүүлж байна. Уг нь энэ 4 сумын цэцэрлэгийг 2024 оны 12 дугаар сарын 24-31-нийг хүртэл цахим сургалтад шилжүүлсэн юм. 2025 он гарсан ч томуу, томуу төст өвчний тархалт буурахгүй байгаа аж. Тиймээс 2025 оны 1 дүгээр сарын 11 хүртэл цэцэрлэгийн…

    January 7, 2025
  • 3 компаниас газрыг нь хураах гэж байна

    3 компаниас газрыг нь хураах гэж байна

    Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дэх заалт, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэн, Ховд аймгийн засаг дарга Жаргалант сумын шинэ суурьшлын бүсэд хаус хороолол, орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн аймгийн өмнөх засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн…

    January 7, 2025
  • Энэ жил өөрийгөө аз жаргалтай байлгах 8 арга зам

    Энэ жил өөрийгөө аз жаргалтай байлгах 8 арга зам

    Их Британийн BBC агентлагийн шинжлэх ухаан болон ирээдүй судлалын чиглэлээр мэдээ, нийтлэл бичдэг BBC Future багийнхан шинэ оны босгон дээр нэгэн сонирхолтой зөвлөмж бүхий нийтлэлийг бэлтгэснийг уншигч та бүхэндээ хүргэж байна.Уг нийтлэлд хүн бүрийг энэ онд өөрийгөө аз жаргалтай байлгахын тулд юу хийх ёстой вэ гэдгийг шинжлэх ухааны үүднээс зөвлөжээ. Ингээд таныг одоо байгаагаас тань…

    January 7, 2025
  • Дулааны дутагдлыг нөхөх хийн станцууд  

    Дулааны дутагдлыг нөхөх хийн станцууд  

    Манай улсын барилгачид 2024 онд 37 мянган айлын орон сууц барьж эхэлжээ. Үүний 30.150 буюу 81.5%-ийг нь Улаанбаатар хотод барьж байна. Барьж буй барилга бүрт дулаан, цахилгаан, ус хэрэгтэй. Одоо барилга, байгууламжуудыг дулаанаар хангаж буй 4 станцын хүчин чадал хэдийнэ 60%-иар хэтэрсэн. Бас 3-ынх нь нас “хөгширсөн”.   Цахилгаан дутсан үед ОХУ-аас худалдан авч болдог…

    January 7, 2025
  • ЗХЯ-нд 4 томилгоо хийжээ

    ЗХЯ-нд 4 томилгоо хийжээ

    Зам, тээврийн сайд 2025 оны эхний шуурхай хурлаараа ЗТЯ-ны харьяа байгууллагуудад хийгдсэн шинэ томилгоог танилцуулж, ажилд нь амжилт хүслээ. Шинэ томилгоо: •“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар О.Батчулуун •“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлаар Д. Оюунболд •ЗТЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Х.Оюунтуяа •Иргэний Нисэхийн Үндэсний төв ТӨХХК-ийн захирлаар Б.Отгонсүх нар…

    January 7, 2025
  • УИХ-ын гишүүн байсны төлөөх тусгай хангамж

    УИХ-ын гишүүн байсны төлөөх тусгай хангамж

    УИХ-ын гишүүний бүрэн эрх Үндсэн хуульд заасны дагуу тангараг өргөснөөр эхэлж, дараагийн хүн тангараг өргөснөөр дуусгавар болдог. Гэвч зарим бүрэн эрх нь дахин нэг жил үргэлжилдгийг олон нийт саяхан мэдэв. Нийгмийн сүлжээгээр энэ талаар хэсэг шуугилдлаа. “Тэд яагаад энгийн иргэдээс давуу эрх эдэлдэг юм” гэж барьцсан, бухимдсан сэтгэгдэл хөвөрч байна. Тэгвэл тэдний ямар бүрэн эрх…

    January 7, 2025
  • “Squid Game” цувралын гуравдугаар бүлэг хамгийн хүчтэй мессежийг өгнө

    “Squid Game” цувралын гуравдугаар бүлэг хамгийн хүчтэй мессежийг өгнө

    Өмнөд Солонгосын “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг саяхан нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болсон. Цацагдсанаасаа хойш 4 хоногийн дотор 68 сая үзэлт авч, Netflix платформын шинэ дээд амжилтыг тогтоосон уг цувралын гуравдугаар бүлэг энэ онд багтан гарна гэж мэдээлээд буй. Хоёрдугаар бүлэгт Ги Хун харгис хэрцгий тоглоомуудад ялсныхаа дараа шагналын мөнгөө аваад АНУ руу явахын оронд…

    January 7, 2025
←Previous Page
1 … 1,310 1,311 1,312 1,313 1,314 … 2,249
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress