-
Одоогийнхоос 16 дахин хурдан супер компьютер худалдан авахаар болов

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн (АДАПТ) хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, ирээдүйн төлөвийг олон загвараар нарийвчлан гаргах, цаг агаарын илүү урт хугацааны урьдчилсан мэдээг тооцоолох чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор өндөр хурдны суперкомпьютер худалдан авах…
-
AI ажил булаагаад эхэллээ

Машин хүн шиг сэтгэл чадах уу ? гэх асуулт 1950 оны үед гарч байхад Компютерын шинжлэх ухааны “аав” гэгддэг Алан Тюринг “Хэрэв хүмүүст компьютерыг ухаантай гэж итгэтэл ятгаж чадвал компьютер ухаантай болох боломжтой ” гэж хэлж байжээ. Харин өнөөдөр энэ асуултад тийм гэж хариулах түвшинд технологийн салбарын хөгжил тулж ирээд байна. 2000-аад оны эхээр Амазон агуулахын үйл ажиллагааг…
-
ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт зогссоноор Молдов улсад эрчим хүчний хямрал нүүрлэлээ

2025 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ-аас Украины газар нутгаар дамжуулан ЕХ-ны улс орнууд руу нийлүүлдэг байгалийн хийн урсгал зогслоо. Украины зүгээс ОХУ-ын Газпром компанитай байгуулсан байгалийн хийг дамжин өнгөрүүлэх гэрээгээ сунган үргэлжлүүлэхээс татгалзсан бөгөөд энэхүү өдрийг түүхэн өдөр хэмээн нэрлэсэн байна. Оросын Европт нийлүүлдэг байгалийн хийн экспортын орлого Украины эсрэг дайныг санхүүжүүлэхэд ашиглагдаж…
-
Монтенегро улсад гарсан халдлагын улмаас үндэсний хэмжээнд гашуудал зарлав

Монтенегро улсад шинэ оны эхний өдөр галт зэвсгийн халдлага гарч, халдлагын улмаас 10 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан тус улсад үндэсний хэмжээнд 3 хоногийн гашуудал зарлаад байна. Уг халдлага лхагва гаригт тус улсын өмнөд хэсгийн Цетине хотын нэгэн ресторанд гарч, тухайн ресторанд цугларсан зочдын дунд хэрүүл маргаан дэгдсэний улмаас нэгэн эрэгтэй галт зэвсэг гарган ирж, цугларсан…
-
Халиа тошин үүссэн гурван байршлаас 10 мянган шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татлаа

Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Чингэлтэй дүүргийн 12 дугаар…
-
Чэжү Эйр компанийн осолдсон онгоцны хар хайрцгаас дата мэдээллийг гарган авчээ

Өнгөрсөн ням гарагт Өмнөд Солонгосын Муан хотын олон улсын нисэх онгоцны буудалд осолдсон Чэжү Эйр компанийн онгоцны хар хайрцгаас дата мэдээллийг гарган авах ажил дууссан талаар тус улсын Зам тээврийн яамны зүгээс мэдэгдлээ. Тодруулбал, онгоцны нисгэгчийн бүхээгийн яриа, дуу хоолойг бичигч хар хайрцгаас дата мэдээллийг амжилттай гарган авч, одоо аудио файл болгон хувиргах ажил хийгдэхээр…




