-
Холливудын жүжигчин Ребел Уилсон Сидней хотноо Рамона Агруматай гэрлэжээ

“Pitch Perfect”, “Bridesmaids”, “The Hustle” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ олонд танигдсан, Австрали гаралтай Холливудын жүжигчин, комедиан Ребел Уилсон Сидней хотноо Рамон Агруматай хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулснаа өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдээлжээ. Хосууд өнгөрсөн 9 дүгээр сард Сардиниа аралд хуримын ёслол зохион байгуулсан боловч энэ удаад Ребел Уилсоны эгчийг байлцуулан албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн ажээ.…
-
Дотуур байрны сурагчдын хоол, сургуулийн “Үдийн хоол”-ны зардлыг нэмлээ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоолоо. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343,289…
-
“Jeju Air” компанийн онгоц гэмтлийн улмаас буцаж газарджээ

“Jeju Air” компанийн Boeing 737-800 загварын онгоцны хөдөлгүүрт шувуу гацсан байж болзошгүйн улмаас ням гарагт осолдож, 179 хүн амь үрэгдэж, 2 хүн л аврагдсан. Тус онгоцыг осолдоход хүргэсэн шалтгаануудын нэг нь газардах төхөөрөмжийн гэмтэл гэж мэргэжилтнүүд таамаглаж буй. Тэгвэл тус компанийн өөр нэгэн “Boeing 737-300” онгоц өнөөдөр Гимпо олон улсын нисэх онгоцны буудлаас 06:37 цагт…
-
Халим хэрхэн унтдаг вэ?

Саяхныг хүртэл, тодруулбал 2008 онд судалгаагаар тогтоохоос өмнө халим босоогоороо унтдаг болохыг хэн ч мэддэггүй байжээ. 2017 он хүртэл унтаж буй халимын олигтой зураг ер байсангүй. Тэр жил Францын гэрэл зурагчин, кино зураглаач Стефан Гранзотто Газар дундын тэнгисийн халимуудын тухай баримтат киноны зураг авч явахдаа унтаж буй сперм халим ( sperm whale) буюу шүдэт халимын…
-
Гүржийн шинэ Төрийн тэргүүн тангараг өргөж, одоогийн Ерөнхийлөгч буухаасаа татгалзав

Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намтай эвссэн шинэ Ерөнхийлөгч М.Кавелашвили ням гарагт тангараг өргөв. Түүнийг эсэргүүцсэн олон мянган иргэн нийслэл Тбилиси хотноо энэ үеэр жагсаж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Төрийн тэргүүн С.Зурабишвили албан тушаалаасаа буухаас татгалзсан байна. Өмнө нь хөлбөмбөгчин байсан улстөрч Михейл Кавелашвилигийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг парламентын ордонд хаалттай зохион байгуулсан…
-
“Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг тохижууллаа

Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 127187.0 ам.метр талбайд Хүннүгийн булш бүхий тохижилтын ажлыг хийж дууслаа. Бэлхийн амны Хүннүгийн булш нийт 10 булштай, анх 1960 онд малтсан бөгөөд хамгийн анх судалгааны эргэлтэд орсон гэдгээрээ онцлогтой юм. Тус…
-
Д.Чойжамц:Үндсэн хуулиа баталчихаад бүгдийнх нь нүдэнд баярын нулимс цийлэгнэж, өөрийн эрхгүй бие биеэ тэврэн авч байсан

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж…
-
АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч, Нобелийн шагналт Жимми Картер 100 насандаа таалал төгслөө

1977-1981 оны хооронд АНУ-ын төрийн тэргүүний албыг хашсан, Нобелийн энх тайвны шагналт Жимми Картер ням гарагт 100 насандаа таалал төгссөн талаар түүний нэрэмжит Картерын Төвөөс мэдэгдсэн байна. Уг мэдэгдэлд Ж.Картерыг Жоржиа мужийн Плэйнс хот дахь гэртээ, гэр бүлийн гишүүдийнхээ хүрээлэл дунд амгалан нойрссон гэжээ. Өмнө нь самрын тариалан эрхлэгч байсан Ж.Картер Жоржиа мужийн захирагчаар ажиллаж…


