-
Эрдэмтэд 50,000 жилийн настай арслан зааны зулзагын сайтар хадгалагдсан үлдэгдэл олжээ

Оросын эрдэмтэд өнгөрсөн зун Сибирийн Якутын бүс нутгаас 50,000 жилийн настай арслан зааны бяцхан зулзагын сайтар хадгалагдсан үлдэгдлийг хайлсан хөлдүү цэвдэгээс олсноо олон нийтэд танилцуулжээ. Тэрхүү арслан зааны зулзагын үлдэгдлийг олдсон голын ай сав газрынх нь нэрээр “Яна” хэмээн нэрлэсэн бөгөөд дэлхийд хамгийн сайн хадгалагдан үлдсэн арслан зааны олдворт тооцогдож байгаа ажээ. “Яна”-гийн урт нь…
-
1072 хувьцааны ноогдол ашгаараа цахилгаан станц барья!

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас иргэн бүрт олгож байгаа ноогдол ашгаа “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-д хандивлавал яасан юм бэ, монголчууд аа! Ингэж уриалах болсны учир ийм. Станц 220 мянган цаг ажиллах нормтой Дулааны III цахилгаан станцыг манай улс ОХУ-аас зээл авч, шинэчлэх гэж байна. 1968 онд анх ашиглалтад орсон энэ станцыг оросууд барьсан болохоор…
-
Элчин сайд, консулуудын томилгоо үргэлжилнэ

УИХ-аар стратегийн ач холбогдолтой төслүүдийг хэлэлцэж эхэлсэн энэ цаг үед Элчин сайдын томилгоо тойрсон асуудал ч зэрэгцэж байна. Шинэ он гармагц дипломат албанд халаа сэлгээ хийх тул Элчин сайд, консулуудыг эгүүлэн татах, шинээр томилохтой холбоотой хөдөлгөөн өрнөөд эхэлжээ. УИХ-ын сонгуулиар бүдэрсэн, намдаа гомдсон, улс төрөөс тэтгэвэрт гарч буй хүмүүсийн дараагийн “зогсоол”-уудын нэг нь гадаад орнуудад…
-
55-р сургуульд цахилгаан шат суурилуулах төсөлд гарын үсэг зурлаа

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар өнөөдөр Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд цахилгаан шат суурилуулах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Тус сургууль цахилгаан шаттай болсноор давхар хооронд явахад бусдын туслалцаа шаарддаг байсан сурагчид өөрсдөө бие даан саадгүй зорчих боломжтой болох юм. Япон Улсын…
-
“Өгөөшт тоглоом” эргэн ирлээ

Удаан хүлээлгэсэн ‘Squid Game 2’ өнөөдөр буюу 12 дугаар сарын 26-ны 17 цагаас албан ёсоор нээлтээ хийлээ. Өмнөх цувралын ялагч Ги Хун багтай нууцлаг эрхмээс өшөөгөө авахаар үхлийн аюултай тоглоомд эргэн ирж байна. Харгис хэрцгий тоглоомууд үргэлжилж, амьдрал, үхлийн хоорондох ширүүн өрсөлдөөн өрнөх шинэ улирал бүр илүү сэтгэл хөдөлгөм сорилтуудыг амлаж байна. Netflix-ийн түүхэн дэх…
-
Ромын Пап Украин-Оросын дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээ явуулахыг уриалав

Католик шашинтны тэргүүн Ромын Пап Францис уламжлалт зул сарын баярын өдрийн мэндчилгээндээ Оросын Украинд халдан довтолсон дайныг өндөрлүүлэх яриа хэлэлцээг урагшлуулж явуулахыг уриалсан байна. Тэрээр хэлэхдээ “хоёр талын хооронд баттай энх тайвныг тогтоох яриа хэлэлцээг явуулах үүд хаалгыг нээх зайлшгүй шаардлагатай байна” гэжээ. Гэгээн Петрийн гудманд цугласан олон мянган хүний өмнө хэлсэн үгэндээ Ромын Пап…
-
Зул сарын баяраар цохилт өгсөн явдлыг В.Зеленский “хүний үнэргүй, зэрлэг балмад” хэмээн тодорхойлов

Украины ерөнхийлөгч В.Зеленский зул сарын баярын өдөр Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд томоохон хэмжээний цохилт үзүүлсэн ОХУ-ыг “хүнлэг бус, хүний үнэргүй, зэрлэг балмад” хэмээн тодорхойлжээ. Украины агаарын зэвсэгт хүчний зүгээс зул сарын өдөр нийт 184 пуужин болон дроны цохилт үзүүлснийг тогтоож, ихэнхийг нь байндаа тусахаас өмнө буудан унагасан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн хүний амь нас…



