time.mn

Illustration of a bird flying.
  • Танилц: 12-р сард түр хаах хилийн боомтууд

    Танилц: 12-р сард түр хаах хилийн боомтууд

    Хилийн боомтуудын он дуустал ажиллах, түр хаах хуваарьтай танилцана уу!

    December 26, 2024
  • Бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлав

    Бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлав

    Дундговь аймгийн засаг дарга энэ сарын 25-нд захирамж гаргаж, коллеж, сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх, хүүхдийн сургалтын төвүүдийн үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 26-наас 2025 оны 1 дүгээр сарын 11 хүртэл түр хязгаарлалаа. Тус аймагт томуу дэгдэлтийн хэмжээнд хүрч, газар авсан тул ийм арга хэмжээ авчээ.

    December 26, 2024
  • ”Нутгийн зам”-ыг ашиглалтад орууллаа

    ”Нутгийн зам”-ыг ашиглалтад орууллаа

    Өмнөговь аймгийн засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн 1 зорилт нь “Нутгийн зам” хөтөлбөр. Уг хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Даланзадгад-Баяндалай-Сэврэй-Ноён-Гурвантэс чиглэлд 50 км авто зам тавьсан байна. Уг замыг өчигдөр Улсын комисс байнгын ашиглалтад хүлээн авч, хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ.Тус зам ашиглалтад орсноор аймгийн төвөөс хамгийн алслагдмал оршдог баруун…

    December 26, 2024
  • Сэр Кристофер Ноланы ээлжит шинэ кино Гомерын “Одиссей” туулиас сэдэвлэжээ

    Сэр Кристофер Ноланы ээлжит шинэ кино Гомерын “Одиссей” туулиас сэдэвлэжээ

    2026 онд дэлгэцнээ гарахаар тов нь зарлагдаж, жүжигчдийн багтаа олон одуудыг багтаагаад байгаа найруулагч Сэр Кристофер Ноланы ээлжит шинэ уран бүтээлийн талаар Universal Pictures кино компани энэ долоо хоногт албан ёсны мэдээлэл хийлээ. Уг мэдэгдэлд онцолсноор Оскарын шагналт найруулагч Кристофер Нолан эртний Грекийн суут зохиолч Гомерын алдарт “Одиссей” туулиас сэдэвлэсэн кино бүтээж байгаа гэнэ.  Трой хотын дайны…

    December 26, 2024
  • Төрийн өмчит компаниудыг яам биш, ард түмэн өмчлөх ёстой

    Төрийн өмчит компаниудыг яам биш, ард түмэн өмчлөх ёстой

    Засгийн Газрын авто бааз 2022 онд 488 сая төгрөгийн ашиг олсон хэрнээ 2023 онд 1.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байх юм. Үүний учир явж явж төрөөс төсөв авдаг байсантай нь холбоотой болж таарав. Тус бааз жил бүр улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөг авдаг байсан бол 2023 оноос эхлэн, улсын төсвөөс санхүүжүүлэхээ больсон юм. Төрийн хэмнэлтийн…

    December 26, 2024
  • Цэцэрлэг, бага сургуулийн барилгыг хүлээн авлаа

    Цэцэрлэг, бага сургуулийн барилгыг хүлээн авлаа

    Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд цэцэрлэг, бага сургуулийн барилга ашиглалтад орлоо. Барилгы зураг төслийг “Батпреокт” ХХК боловсруулж, “Шонхорчин” ХХК барьжээ. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс энэ сарын 24-нд уг барилгыг ашиглалтад хүлээн авсан байна.

    December 26, 2024
  • “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэсэн самбарыг авчээ

    “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэсэн самбарыг авчээ

    Дархан-Уул аймгийн төв дотор “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэх мэдээлэх самбар 4 уулзварт байдаг байв. Тээврийн цагдаагийн алба 2016 онд Улаанбаатар хотын олон уулзварт ийм самбар байрлуулснаар замын түгжрэлийг мэдэгдэхүйц багасгасан юм. Түүнээс санаа авч, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг 2022 онд “Монгол-Алт” компани, DBS телевиз, 25-р хороо, “Хараа” зочид буудлын…

    December 26, 2024
  • 95 сургуулийг зөөврийн компьютертой болголоо

    95 сургуулийг зөөврийн компьютертой болголоо

    Боловсролын яам, Гадаад харилцааны яам, Олон улсын энэрлийн байгууллага хамтран хот, хөдөөгийн боловсролын ялгааг багасгах, цахим сургуулийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ аймгийн алслагдсан сумдын 95 сургуульд зөөврийн компьютер (Chromebook) өглөө. Олон улсын энэрлийн байгууллага 190 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж…

    December 26, 2024
  • 28-р сургууль шинэ барилгатай болов

    28-р сургууль шинэ барилгатай болов

    Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургууль шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Уг барилгын зураг төслийг “Эм Эс Эл” ХХК боловсруулж, “Содон номин констракшн” ХХК барилга барьсан байна. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс энэ сарын 24-нд уг барилгыг шалгаж, ашиглалтад оруулахыг зөвшөөрлөө.

    December 26, 2024
  • Сахаргүй бэлэг бэлэглэе

    Сахаргүй бэлэг бэлэглэе

    Шадар сайд С.Амарсайхан Шинэ жилийн баяраар хүүхдүүдэд “Сахаргүй бэлэг бэлэглэе” буюу “Ирээдүйнхээ төлөө стандарт хэрэгжүүлье” уриалга гаргажээ.

    December 26, 2024
←Previous Page
1 … 1,340 1,341 1,342 1,343 1,344 … 2,252
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress