time.mn

Illustration of a bird flying.
  • Б.Анар: ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийн зохицуулалтуудыг дотоодын ААН-үүдэд сөрөг нөлөө бага байхаар хийсэн

    Б.Анар: ЕАЭЗХ-ны түр хэлэлцээрийн зохицуулалтуудыг дотоодын ААН-үүдэд сөрөг нөлөө бага байхаар хийсэн

    Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт нэгдсэн бодлогыг зохицуулах газрын дарга Б.Анартай ярилцлаа. -Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн ахлагч, Шадар сайд Л.Гантөмөр тэргүүтэй төлөөлөгчид Москвад ажиллаж, түр хэлэлцээр байгуулах гурав дахь шатны хэлэлцээг хийгээд ирсэн. Энэ хүрээнд ямар, ямар бүтээгдэхүүн татваргүй нийлүүлэх, эргээд ямар бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэй…

    March 27, 2025
  • Ажиллах хүчтэй холбоотой өргөдөл, гомдлыг өнөөдөр газар дээр нь шийдвэрлэнэ

    Ажиллах хүчтэй холбоотой өргөдөл, гомдлыг өнөөдөр газар дээр нь шийдвэрлэнэ

    Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль тогтоомжтой холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гомдол гаргах, мэдээлэл ирүүлэх нь ихэсчээ. Үүнтэй холбоотойгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох албан тушаалтнууд өнөөдөр буюу 3 дугаар сарын 27-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл, гомдлыг газар…

    March 27, 2025
  • Зам, давааны халтиргаа гулгаа нэмэгдэнэ

    Зам, давааны халтиргаа гулгаа нэмэгдэнэ

    Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймагт өчигдөр цас орлоо. Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэрнэ. Нутгийн зүүн хагаст хүйтэн шуургатай байх нь. Зам, давааны цас хайлмагтан мөстдөх, халтиргаа гулгаа нэмэгдэх эрсдэлтэй байгааг Ус, цаг уурын хүрээлэн анхаарууллаа.

    March 27, 2025
  • 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд Азийн аваргыг дайлаар мордлоо

    3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд Азийн аваргыг дайлаар мордлоо

    Сингапур улсад зохион байгуулж буй 2025 оны “FIBA 3×3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан өнөөдөр эх орноосоо мордлоо. Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтжээ. О.Энхбаатарын хувьд аав болсон учраас энэ удаагийн Азийн аваргыг өнжиж байгаа гэнэ. Тэгвэл эмэгтэй шигшээ багт О.Хулан, Э.Нарангоо, М.Булбул, Б.Ариунцэцэг нарын…

    March 27, 2025
  • Танхайрах зөрчил нэмэгджээ

    Танхайрах зөрчил нэмэгджээ

    Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Дархан, Баянмөнх, Бор-Өндөр, Галшар суманд 2024 онд үйлдэгдсэн зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалсан байна. Нийт 571 зөрчлийн 49.4 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн, 15.2 хувь нь хүний биед халдсан, 7.4 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчил байна. Үүнээс зонхилон…

    March 27, 2025
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хийхэд нь тусалж байна

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хийхэд нь тусалж байна

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон, өчигдөр /2025.03.25/ улс даяар зарлалаа. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, ТББ-уудтай хамтран зорилтот жилийн нээлтийг зохион байгуулж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зорилтот иргэдэд танилцуулав. Өнгөрсөн онд уг аймгийн ХХҮГ-т…

    March 27, 2025
  • Гамшиг зарлан мэдээлэх дуут дохио 16:00 цагт дуугарна

    Гамшиг зарлан мэдээлэх дуут дохио 16:00 цагт дуугарна

    Жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улс даяар зарлан мэдээлэх дуут дохиогоор ажилладаг. Үүний дагуу өнөөдөр буюу 3 дугаар сарын 27-ны пүрэв гаргийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Иймд иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, иргэний хамгаалалтын дадлага сургуулилтдаа идэвхтэй оролцохыг ОБЕГ уриалж байна.…

    March 27, 2025
  • Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” болно

    Лондон хотод “Монгол тэмээний өдөрлөг” болно

    ХХАХҮЯ “Торгоны замын тэмээ” ТББ хамтран “Монгол тэмээний өдөрлөг”-ийг Лондон хотод тавдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгөөр Монгол улсын байгалийн өвөрмөц онцлог, говийн бүсийн аялал жуулчлал, үндэсний брэнд бүтээгдэхүүн ноос, ноолуур, ноосон нэхмэл, гар урлал болон бусад бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд сурталчлан таниулахаар зорьж байгаа аж. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгч, аж ахуйн…

    March 27, 2025
  • Хонконгийн 80 хувийг цэвэр усаар хангадаг усан сан 60 жилийн нүүр үзэж байна

    Хонконгийн 80 хувийг цэвэр усаар хангадаг усан сан 60 жилийн нүүр үзэж байна

    Хонконг хотын хэрэгцээт цэвэр усны 80 хувийг хангадаг Дунжян-Шэньжэнь хотын усан сан хангадаг. Уг усан санг байгуулаад 60 жил болж байна. Уг санг тэжээдэг гол Зүүн Хятадын Зянши мужаас эх авч, өмнөд хэсгийн Гуандун мужаар дамжин, Дунжян голд цутгадаг. Энэ голоос эх авдаг усан сан дангаараа Хонконгийн усны хэрэгцээний 80 хувийг хангадаг байна. 1963 онд…

    March 27, 2025
  • 13 сая төгрөг, 1647 хонь, 1 адуу, 1 тэмээ, 385 ямаа хандивлаад байна

    13 сая төгрөг, 1647 хонь, 1 адуу, 1 тэмээ, 385 ямаа хандивлаад байна

    Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслахаар Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун “Нэг өрх-Нэг хонь” хандивын аян өрнүүлж байгаа. Уг аяны хүрээнд өнгөрсөн 10 хоногт малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд 13,025,000 төгрөг, 1647 хонь, 1 адуу, 1 тэмээ, 385 ямаа хандивлаад байна. Хандивын аян 4 дүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.

    March 27, 2025
←Previous Page
1 … 1,351 1,352 1,353 1,354 1,355 … 2,517
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress