-
4-р сарын 23-наас 6-р сарын 23-ныг дуустал иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан 4 дүгээр сарын 23-наас 6 дугаар сарын 23-ныг дуустал иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох юм байна. Шилжих иргэд үүнээс өмнө иргэний бүртгэлээс хасуулах, нэмүүлэх шаардлагатай. Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан,…
-
Хөрөнгө, орлогынхоо үндэслэлийг тайлбарлаж чадаагүй албан тушаалтныг шалгаж дуусжээ

Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан Н.Б-гийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн ч түүнийхээ үндэслэлийг АТГ-т тайлбарлаж чадаагүй байна. АТГ түүнд холбогдох хэргийг шалгаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. НПГ уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Орхон…
-
Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг Өмнөговьд шүүнэ

Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК-ийн ажилтан Н.Т их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогджээ. Түүнд прокурорын байгууллага Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар…
-
Украиныг дэмжигч эвслийн орнуудын ээлжит чуулган Парис хотноо пүрэв гарагт зохиогдоно

Украиныг дэмжигч Европын голцуу орнуудын эвслийн ээлжит шинэ чуулга уулзалтыг энэ долоо хоногийн пүрэв гарагт Парис хотноо зохион байгуулахаар болсныг Францын ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдсэн байна. Э.Макрон мэдэгдэлдээ пүрэв гарагийн чуулганаар Украиныг дэмжигч эвслийн орнууд дайтагч талуудын хоорондох гал зогсоох тохиролцооны аюулгүй байдлын талаарх өөрсдийн төлөвлөгөөг эцэслэнэ гэдэгт найдаж байгаагаа тодотгожээ. Ням гарагт АНУ-Украины уулзалт явагдсан…






