-
Гаалийн байгууллага “Тоёота приус”-ийг автоматаар үнэлж байна

Гаалийн ерөнхий газар гадаад худалдааг хөнгөвчлөх зорилгоор энэ оны 11-р сарын 1-нээс “Тоёота приус” маркийн машины үнийг системээс автоматаар үнэлэх үйл ажиллагааг туршилтаар эхлүүлээд байна. Гаалийн байгууллага бүрдүүлэлтийг хялбарчилж, боловсронгуй болгож, үйлчлүүлэгчийн цаг хугацаа болон зардлыг хэмнэх зорилгоор ийм туршилт хийж буй аж. 2024 оны 11-р сарын байдлаар улсын хэмжээнд 117.6 мянган суудлын автомашин импортолсноос…
-
Евразийн эдийн засгийн хэлэлцээрт нэгдэх нь цагаа олоогүй юм биш үү

Евразийн орнуудтай эдийн засгийн харилцаанд орно, зах зээлээ тэлнэ гэх их гоё нэршлээр зарим хүмүүст ойлгогдох байх. Гэвч цаанаа ердөө л дайныг өдөөгч, дарангуйлагч ОХУ-ын атганд л орох бас нэгэн хэлэлцээр гэдгийг мэргэжлийн эдийн засагч, улстөрч болон олон улс судлаачид хэлж байна. Цаад учрыг нь мэддэг, гадарладаг хүмүүс үүнийг нь эсэргүүцэж байгаа. Мэдээж олон улсын…
-
Утсаар ярих эмгэг гэж байдаг уу?

Өмнөд Солонгосын залуу үеийнхэн утасны дуудлагаас айх эмгэгт өртөх болжээ. Тэд утсанд нь дуудлага ирэх үед авахаас эмээдэг бөгөөд танихгүй дугаараас дуудлага ирсэн тохиолдолд хариу өгөхгүй байхыг илүүд үздэг байна. Гэвч ганц Солонгос гэлтгүй манай улсад ч ийм эмгэгтэй хүн олширч байна. “Би утсаар ярих дургүй. Утсанд дуудлага ирэх үед сэтгэл түгшээд, айх мэдрэмж төрдөг.…
-
Гүржийн ерөнхийлөгч С.Зурабишвили шинээр томилогдсон төрийн тэргүүнийг шүүмжилжээ

Өнгөрсөн бямба гаригт Гүржийн парламентад явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үр дүнд тус улсын шинэ төрийн тэргүүнээр хөл бөмбөгчин Михейл Кавелашвили тодорсон бөгөөд одоогийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили түүнийг ерөнхийлөгчөөр сонгосон явдлыг “ардчиллыг доромжилж, доог тохуу хийсэн явдал боллоо” хэмээн шүүмжлээд авсан байна. Нийт 300 суудалтай Гүржийн парламентад эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам бүрэн хяналтаа тогтоосон…
-
Тархины яаралтай мэс засалд орсон Бразилын ерөнхийлөгч эмнэлгээс гарчээ

Тархиндаа цус алдсан шалтгаанаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт тархины яаралтай мэс засалд орсон Бразилын ерөнхийлөгч Лула да Силва ням гаригт эмнэлгээс гарсан байна. Өдгөө 79 настай ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд тэрээр Сан Паулу хотын Сирио-Либанес эмнэлэгт зохиогдсон хэвлэлийн бага хуралд эмч нарын багийн хамт оролцжээ. Тэрээр “Би талархал илэрхийлэх гэж энэхүү хэвлэлийн…





