-
Боловсролын салбарт 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1,330.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр батлагдав. Төсвийн урсгал зардлыг бууруулсан эх үүсвэрээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар нэмж…
-
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын…
-
Дэлхийн шилдэг хотуудын жагсаалтыг Лондон тэргүүлэв

“The Mori Memorial Foundation’s Institute” байгууллагаас дэлхийн шилдэг хотуудын жагсаалтыг гаргалаа. Тус жагсаалтыг Лондон тэргүүлж, Нью-Йорк, Токио хотууд удаалсан бөгөөд эдгээр гурван хот сүүлийн хэдэн жилд яг ийм дарааллаар тэргүүлж байна.Дэлхийн хүчирхэг хотуудыг шалгаруулахдаа эдийн засаг, байгаль орчин, судалгаа-хөгжил, соёлын харилцаа, амьдрах нөхцөл, зам, тээвэр зэрэг зургаан хүчин зүйлд үндэслэдэг.Жил бүр шилдэг 42 хотыг жагсаадаг…
-
Селена Гомез сүй тавьснаа зарлалаа

Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез дуу зохиогч, хөгжмийн продюссер Бенни Бланко-той сүй тавьснаа олон нийтэд зарлаад байна. Тэрээр өөрийн Instagram хуудсандаа асар том очир эрдэнэ шигтгэсэн сүйн бөгжний зургаа оруулж, доор нь “үүрдийн хамтын амьдрал маань энэ цаг мөчөөс эхэлж байна” хэмээн бичиж нийтэлжээ. Мөн тэрээр сүйн бөгжөө хуруундаа зүүсэн зураг болон Бенни Бланко-той хамт…
-
АНУ-ын Нью-Йорк мужид цасан шуурганы улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна

АНУ-ын Нью-Йорк мужийн баруун бүс нутгаар 12.2 м зузаан цас орж, 17-20 метр секунд хүрч цасан шуурга шуурсаны улмаас хот хоорондын авто тээврийн замуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон зуун том оврийн тээврийн хэрэгсэл цасанд боогджээ. Мөн тус мужийн Эри хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулсан байна. Ойрын өдрүүдэд нөхцөл байдал хэвээр байх тул…
-
Марк Цукербергийн Meta компани Трампын санд 1 сая доллар хандивлав

Facebook болон Instagram-ийн толгой компани болох Meta-гийн зүгээс АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трампын тангараг өргөх ёслолын санд 1 сая ам.доллар хандивласан талаараа лхагва гарагт зарлажээ. Meta компанийн тэргүүн Марк Цукерберг өнгөрсөн сард Д.Трампын Мар-а-Лаго амралтын сувиллын газарт очин, түүнтэй оройн зоог барьж, хоорондын эв түнжингүй харилцаагаа шинэ тутамд сэргээсэн гэж хэлж болно. Д.Трампын хувьд…




