time.mn

Illustration of a bird flying.
  • Алматы олон улсын нисэх онгоцны буудлын ажилтан эмэгтэйг барьцаалсан хутгатай этгээдийг зодог тайлсан боксчин аюулгүйжүүлжээ

    Алматы олон улсын нисэх онгоцны буудлын ажилтан эмэгтэйг барьцаалсан хутгатай этгээдийг зодог тайлсан боксчин аюулгүйжүүлжээ

    Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Казахстан улсын Алматы олон улсын нисэх онгоцны буудалд хутгатай этгээд онгоцны буудлын ажилтан эмэгтэйг барьцаалсан хэрэг гарсан байна. 67 настай тэрхүү этгээдэд онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсгийн ажилтан эмэгтэй бичиг баримтыг нь шалгах хүсэлт гаргах үед гал тогооны хутга гарган ирж, 21 настай тэрхүү ажилтан бүсгүйн үснээс нь зулгаан авч,…

    March 10, 2025
  • Хөвсгөлийнхөн шинэхэн спортын мастер С.Нямсүхийн цолыг 46 сая төгрөгөөр мялаав

    Хөвсгөлийнхөн шинэхэн спортын мастер С.Нямсүхийн цолыг 46 сая төгрөгөөр мялаав

    Волейболын үндэсний дээд лигийн хошой аварга, лигийн мөнгө, хүрэл медальт “Хасу Мегастарс” багийн тамирчин, спортын мастер С.Нямсүхийн цолыг төрөлх нутгийхан нь 46.121.430 төгрөгөөр мялаав. 2024-2025 оны улиралд багийнхаа хамт алтан медаль, аваргын цом өргөсөн С.Нямсүхийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард “Спортын мастер” цол, тэмдгээр шагнуулсан юм. Ийн “Их-Уул” нутгаараа овоглон улсынхаа дээд лигт ур ухаан, уран…

    March 10, 2025
  • Дорнод өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

    Дорнод өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

    Өнөөдрөөс эхлэн Дорнод аймгийн хэмжээнд гурван сарын хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Шалтгаан нь ой хээрийн түймэртэй тэмцэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллахын тулд гэнэ. 2025 он гарснаас хойш зүүн гурван аймгийн нутагт гарсан ой хээрийн түймрийн улмаас 53 мянган га талбай шатсан гэдэг мэдээлэл байна. Энэ 7 хоногт нийт нутгаар салхи шуурга…

    March 10, 2025
  • П.Наранбаяр: 2 тэрбумын санхүүжилт авсан ч сургуулийн барилгыг 6 жил гацаасан “Шимт газар” компанид хариуцлага тооцож, гэрээг цуцална

    П.Наранбаяр: 2 тэрбумын санхүүжилт авсан ч сургуулийн барилгыг 6 жил гацаасан “Шимт газар” компанид хариуцлага тооцож, гэрээг цуцална

    Дорнод аймгийн Чойбалсан хотын 3 дугаар багын нутаг дэвсгэр дээр баригдах байсан 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга зургаан жил гацжээ.Уг барилгын ажлыг авсан “Шимт газар” компани 5.4 тэрбумын санхүүжилттэй энэхүү ажлын 24 хувь буюу хоёр тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг авсан боловч зургаан жил балгас мэт зогсоосон. Боловсролын сайд П.Наранбаяр газар дээр нь үзэж танилцаад…

    March 10, 2025
  • “Турин-2025” тусгай олимпын өвлийн наадам эхэллээ

    “Турин-2025” тусгай олимпын өвлийн наадам эхэллээ

    Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг тусгай олимпын наадам өчигдөр хөшгөө нээлээ. Тус наадамд 100 орны 1500 тамирчин, 1000 багш дасгалжуулагч, 2000 сайн дурын ажилтан, 100 орчим залуу манлайлагчид, 500 хэвлэлийн мэдээллийн байгууллагын төлөөлөгчид болон 1300 гаруй хүндэт зочид урилгаар оролцож байна. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас 24 тамирчин уулын цана, гүйлтийн цана, сноуборд, цасны гуталтай…

    March 10, 2025
  • “Тосон” Дулааны Цахилгаан Станц амжилттай ажиллаж байна

    “Тосон” Дулааны Цахилгаан Станц амжилттай ажиллаж байна

    Дотоодын хувийн хөрөнгө оруулалттай Завхан аймгийн Тосонцэнгэл суманд баригдсан Тосон ДЦС 2025 оны нэнгдүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд амжилттай залгагдснаас хойш Диспичерийн Үндэсний Төвийн удирдлага дор гуравдугаар сарын 10-ны байдлаар 7 211 227 кВт.ц цахилгаан эрчим хүч боловсруулж, 6 254 454 кВт.ц цахилгаан эрчим хүч системд нийлүүлээд байна. Тус ДЦС…

    March 10, 2025
  • Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-14-нд зохион байгуулна

    Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 12-14-нд зохион байгуулна

    Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 4,041, үүнээс нийслэлд 1,703 иргэн бүртгүүлжээ. Бүртгэгдсэн иргэдийн тооноос хамаарч төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэлд гуравдугаар сарын 12-14-нд, есөн аймагт 12-13-нд, 12 аймагт 12-ны өдөр зохион байгуулах юм. Нийслэлд Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт, аймгуудын хувьд төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт…

    March 10, 2025
  • Ч.Өнөрбаяр: Бид сайд нарыг вакумжилтаас гаргахын төлөө ажиллана

    Ч.Өнөрбаяр: Бид сайд нарыг вакумжилтаас гаргахын төлөө ажиллана

    Засгийн газрын үйл ажиллагаа хэрэгжиж байгаа эсэхийг Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулж Ч.Өнөрбаяр даргаар томилогдон иргэдийн гаргасан өргөдөл гомдлын дагуу төрийн байгууллага яамдад хяналт шалгалтын ажил хийх чиг үүрэгтэй ажиллах болжээ. Уг нь бол Хууль зүй дотоод хэргийн яам, хууль хяналтын байгууллага Монголд байгаа боловч яагаад чиг үүргийн давхардал бүхий агентлаг нэмж төрийг улам данхайлгаж байна…

    March 10, 2025
  • Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ

    Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ

    Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн хүрээнд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Өнөөдөр тус төслийн барилга угсралтын ажил эхэллээ. Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна. Энэ талаар тус төслийн ахлах инженер Г.Түвшинсанаагаас тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр буюу гуравдугаар сарын…

    March 10, 2025
  • Улаан бурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа

    Улаан бурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдлаа

    Улаан бурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол лабораториор батлагдсаныг ХӨСҮТ-өөс мэдээллээ.Эдгээр батлагдсан тохиолдлууд тандалт судалгаагаар улаан бурхны эсрэг товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад өрх, сумын эрүүл мэндийн төвд очин хамруулахыг уриаллаа.

    March 10, 2025
←Previous Page
1 … 1,408 1,409 1,410 1,411 1,412 … 2,521
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress