-
Оросын уран гулгагчид олимп, Дэлхийн мөсөн дээр хэзээ эргэн ирэх вэ?

Хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 24-30-ны хооронд АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотноо 2025 оны уран гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ ДАШТ-ээс ирэх жил Италийн Милан, Кортина-Ампеццо хотноо болох өвлийн олимпын XXV наадмын уран гулгалтын тэмцээнд оролцох 83 эрх (эм, эр тус бүр 24, спортын хос 16, бүжгийн хос 19) олгох юм. Харамсалтай…
-
Microsoft компани Skype үйлчилгээг ирэх 5-р сард бүрмөсөн хаана

Microsoft компани видео дуудлага буюу дүрсээ харж ярих үйлчилгээ үзүүлэгч Skype үйлчилгээг энэ оны 5-р сард бүрмөсөн хаахаар болсноо мэдэгджээ. Нэгэн цагт дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй вебсайтуудын нэг байсан Skype үйлчилгээ нь компьютерыг компьютертэй холбож видео дуудлага хийдгээрээ бусад ижил төрлийн программуудаас ялгаатай байсан бөгөөд дэлхий даяар олон зуун сая хэрэглэгчтэй байсан юм. Microsoft компанийн…
-
2025 оны Дэлхийн үүрэн холбооны чуулган зохион байгуулагдаж байна

Энэ долоо хоногийн даваа гарагт 2025 оны Дэлхийн үүрэн холбооны чуулган, үзэсгэлэн яармагийн арга хэмжээ Испанийн Барселона хотноо нээгдэн, үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Үүрэн холбоо, гар утасны салбарын томоохон үзэсгэлэн яармагт тооцогддог “Mobile World Congress” арга хэмжээнд салбарын манлайлагчид, бодлого шийдвэр гаргагчид, технологийн тэргүүлэгчид, үйлдвэрлэгчид оролцдог бөгөөд энэ жилийн чуулган болон үзэсгэлэн яармагийн арга хэмжээ…
-
“Не Жа 2” Холливудад хийгдээгүй хамгийн өндөр ашиг олсон кино болжээ

Хятадын “Не Жа 2” хүүхэлдэйн кино орлогоороо олныг гайхшируулж байна. Одоогийн байдлаар тус киноны цэвэр ашиг дэлхийн хэмжээнд 2 тэрбум ам. доллар даваад байгаа юм. Өмнө нь Холливудад хийгдээгүй кино ийм их хэмжээний ашиг олсон түүх байхгүй гэдгийг судлаачид онцолжээ. Хятадын цагаан сарын баяраар буюу 1-р сарын 29-нд нээлтээ хийснээс хойш ердөө 30 гаруй хоногийн…






