-
Нипах вирусийн халдварын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ээс гаргалаа

Ерөнхий мэдээлэл: Нипах вирус (NiV)-ийн халдвар нь жимсний сарьсан багваахай (Pteropus spp.)-аас гаралтай, амьтнаас хүнд дамжих эрсдэлтэй, шинээр сэргэж буй зоонозын халдварт өвчин юм. Уг вирусийн халдвар нь халдварласан амьтантай шууд хавьтлаар, сарьсан багваахайн шүлс, шээсээр, бохирдсон хоол хүнс (ялангуяа түүхий дал модны шүүс, жимс) хэрэглэх замаар, мөн хүнээс хүнд шууд хавьтлаар дамжих боломжтой. Хүний…
-
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийж байна

Хотжилт, хүн амын төвлөрлийг дагаж бохир усны хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Усыг цэвэршүүлэхэд ахуйн болон үйлдвэрлэлийн асар их хэмжээний лаг гардаг. Энэхүү лагийг шатаан устгах Лаг шатаах үйлдвэр төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна. Манай улсад лагийг бүрэн усгүйжүүлж, хатаан шатаах зориулалтын бие даасан…
-
Трамп Өмнөд Солонгост 25%-ийн татвар ногдуулжээ

Доналд Трамп Өмнөд Солонгос улсыг “Өнгөрсөн жил хийсэн арилжааны тохиролцоондоо хүрч чадаагүй” хэмээн үзэж, импортын бараануудад нь 25%-ийн татвар ногдуулж байгаагаа мэдэгдлээ. Трамп “Бид тохиролцооныхоо дагуу татвараа нэр даруй бууруулсан бол Өмнөд Солонгосын хууль тогтоогчид тохиролцоондоо хүрэх гэж хэт удсан” хэмээн мэдэгдсэн байна. БНСУ-ын тал зарим бараанд нь ногдуулсан татвар өссөн талаар албан ёсны мэдэгдэл…
-
О.Наранбаатар: Эрчим хүчний нэгдсэн сүлжээ 300 мВт-ын дутагдалд орсон учраас цахилгаан хязгаарлаж байна

Эрчим хүчний нэгдсэн системд үүссэн асуудлын талаар Диспетчерийн үндэсний төвийн Төв диспетчерийн албаны ахлах инженер О.Наранбаатар мэдээлэл өглөө. -Цахилгаан хязгаарлалтыг яагаад үргэлжлүүлэх болов. Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ? -Манай улс ОХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд явдаг. ОХУ-тай холбогдсон 2 шугамын хамгийн дээд авах чадал 310 мВт. Үүнээс дээш гарах юм бол шугам халах,…
-
Цасан шуурганд 7 хүн амиа алдаж, 800 мянган хүн цахилгаангүй болжээ

Сүүлийн өдрүүдэд АНУ-д их хэмжээний цас орж, шуурсны улмаас 7 хүн амиа алдаж, 800.000 хүн цахилгаангүй болж, 11.000 нислэг цуцлагджээ. Уг цасан шуурга Техас мужаас Нью-Ингланд муж хүртэл АНУ-ын газар нутгийн тэн хагасыг хамарсан байна. Цасан шуурга гамшгийн хэмжээнд хүрсэн тул улс даяар сургууль, авто замуудыг хаагаад байна. Уг байгалийн гамшигт АНУ-ын 180 сая иргэн…





