-
Австрали улсын Засгийн газрын төхөөрөмжүүдээр “DeepSeek” хэрэглэхийг хориглов

Австрали улсын Засгийн газрын бүхий л компьютер, бусад дижитал төхөөрөмж, системүүдэд Хятадын хиймэл оюун ухааны “DeepSeek” программыг хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн сарын сүүлээр зах зээлд нэвтрүүлсэн, ердөө 6 сая ам.долларын өртгөөр бүтсэн Хятадын хиймэл оюуны чатбот “DeepSeek” нь ажиллагаа, гүйцэтгэл, үзүүлэлт зэргээрээ Америкийн олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай өрсөлдөгчдөөсөө дутахааргүй гэдгээ харуулж, улмаар…
-
Роналдо: Би хамгийн шилдэг тоглогч. Надаас өөр сайн тоглож байгаа хүн хараагүй

Өчигдөр хөлбөмбөгийн супер тамирчин, Португалын шигшээ багийн ахлагч Кристиано Роналдо 40 нас хүрлээ. Тэгш насанд хүрсэн тэрээр Испанийн сэтгүүлч Эду Агирретэй ярилцжээ. Ингээд түүний ярицлагын онцлох хэсгүүдээс хүргэе. Би хамгийн шилдэг тоглогч Үнэнийг хэлэхэд би өөрөөсөө илүү сайн хүнийг хараагүй. Би өөрийгөө урьд өмнө байгаагүй хамгийн төгс тоглогч гэдэгт итгэдэг. Сэтгэл зүй, шаргуу хөдөлмөр, өдөр…
-
ЭМД-ын шимтгэлийг сэмхэн нэмж, иргэдээс 1%-ийн хулгай хийлээ

1%-ийн хулгай Эрүүл мэндийн даатгалын шимтгэл (ЭМД)-ийг 2025.01.01-нээс нэмжээ. ЭМД-д 1%-ийн шимтгэл төлүүлдэг байсан бол одоо 2%-ийг авдаг болжээ. Шимтгэлийн хэмжээ 1%-иар нэмэгдэв. Хамгийн гол нь энэ тухайгаа хэлэлгүйгээр, цалингаас сэмхэн хулгайлав. 1%-ийн хулгай ч гэсэн хулгай шүү дээ. Хүн бүрээс 1%-ийг хулгайлан цуглуулахад, ЭМДС-гийн мөнгө 2 дахин нэмэгдэнэ. Хувиараа хөдөлмөр эхэлдэг, ажилгүй хүмүүс…
-
Үтрэмийн багтаамж 11 мянган тонноор нэмэгджээ

“Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна. 2023-2024 онд үр үржүүлэх анхан шатны төв, үтрэм барих чиглэлээр нийт 27 иргэн, аж ахуйн нэгжид 11.46 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгожээ. Үүний үр дүнд үтрэмийн багтаамж…
-
ЕХ В.Путиныг яллах тусгай шүүхийг байгуулах төлөвлөгөөнд ахиц дэвшил гаргажээ

ЕХ-ны бүх гишүүн улс орнуудыг багтаасан, нийт 38 улс орон нэгдэн орсон эвслийн зүгээс Украины эсрэг түрэмгийллийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг яллах тусгай шүүхийг байгуулах хамтарсан төлөвлөгөөнд “томоохон ахиц дэвшил” гарсан талаар мягмар гарагт мэдэгджээ. Европын Ардчилал, шударга ёс, хууль эрхзүйн асуудал хариуцсан комиссар Майкл МакГрат хэлэхдээ “Тусгай шүүх байгуулах хамтарсан төлөвлөгөөнд…
-
Газын зурваст гал зогсоох тохиролцооны хоёр дах үе шатны яриа хэлэлцээ эхлэв

Израил, Хамасын хооронд байгуулсан гурван үе шаттай гал зогсоох тохиролцооны хоёр дах үе шатны асуудлаарх яриа хэлэлцээ эхлээд байгаа талаар Хамас бүлэглэлийн албаныхны зүгээс мягмар гарагт мэдэгджээ. Хамас бүлэглэл Газын зурваст эхлэн үргэлжилж байгаа гал зогсоох тохиролцооны хоёр дах үе шатны яриа хэлэлцээг олон улсын зуучлагчидтай эхлүүлснээ мэдэгдсэн байна. Хоёр дах үе шатны асуудлаарх яриа…
-
М.Болд МХБХ-ны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдэв

Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд санхүү, менежмент, удирдлагын бүтцээс гадна хөрөнгө мөнгөө захиран зарцуулах, санхүүгийн тайлангийн тал дээр асуудалтай байдалд орсон талаар бид өмнө мэдээлсэн. Нэгдүгээр сарын сүүлээр МХХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хурал болох үеэр хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дэд нарийн бичгийн дарга, Гадаад харилцааны хэлтсийн…



