time.mn

Illustration of a bird flying.
  • Улиастайнхан ууланд алхдаг болжээ

    Улиастайнхан ууланд алхдаг болжээ

    Завхан аймгийн Биеийн тамир, спортын газраас “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд өвлийн уулын алхалтын хуваарийг өнгөрсөн онд баталжээ. Үүний дагуу бүх нийтийн уулын алхалт зохион байгуулж, Улиастай сумын төрийн 60 байгууллага өнгөрсөн оны 12-р сарын 7-ны өдрөөс эхлэн ууланд алхаж эхэлсэн байна.Байгууллага бүр хуваарийн дагуу 7 хоног бүрийн бямба гарагт Улиастайн зүүн урд зүгт…

    January 28, 2025
  • Эрдэнэсээр бүтээсэн аварга шатрыг дуудлага худалдаагаар зарна

    Эрдэнэсээр бүтээсэн аварга шатрыг дуудлага худалдаагаар зарна

    Монголын уран дархан Р.Баясгалан “Хүннү, Монгол эрдэнийн шатар” бүтээлээ Чингис хаан үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд үзэгчдэд үзүүлж байна. Р.Баясгалан 2003 оноос эхэлж, 20 жилийн хөдөлмөр шингээсэн энэ бүтээлээ Монголын эртний соёл, Хүннү гүрний үеийн дүрст тэмдэгтүүд, шүтээнүүдийг уран дархны нарийн хийц, орчин цагийн технологитой хослуулан урлажээ. Шатрын хөлөг нь 61.3 кг жинтэй, 82 см…

    January 28, 2025
  • Осака хотын гудамжинд тамхи татахыг хориглов

    Осака хотын гудамжинд тамхи татахыг хориглов

     Японы Осака хот энэ онд болох “Дэлхийн экспо”-г угтан зочид гийчдийн ая тухтай байдлыг хангахын тулд нэгдүгээр сарын 27-оос эхлэн нийтийн гудамж талбайд тамхи татахыг хориглолоо. “Экспо” нь бол дэлхийн өөр өөр улс оронд таван жил тутамд зохион байгуулагддаг үзэсгэлэн бөгөөд Осакад болох “Экспо-2025”-д дэлхийн 160 орчим улс орон, бүс нутаг оролцоно. Өмнө нь төмөр…

    January 28, 2025
  • Гадаадын мэргэжилтнүүд монгол ажилчдад эрдэм мэдлэгээ зааж өгөх нь юу л бол…

    Гадаадын мэргэжилтнүүд монгол ажилчдад эрдэм мэдлэгээ зааж өгөх нь юу л бол…

    “Ажил хийх хүн олдохгүй байна” гэж захирлууд, хүний нөөцийн менежерүүд үглээд удав. “Гайгүй цалинтай ажил олдохгүй байна” гэж ажиллах хүчин гомдоллоод улиг болов. Энэ хоёрын эрх ашиг хаана хүрч огтлолцох нь үүнээс тодорхой байна. Хүний хэрэгцээг хангах цалин дээр огтлолцох цэг оршиж байна. Гэвч огтлолцдоггүй ээ. Тэгээд л ажиллах хүчээ харьд алдчихаад, одоо гадаадаас ажиллах…

    January 28, 2025
  • Зэрлэг амьтанд халтай торон хашааг халах стандарт баталлаа

    Зэрлэг амьтанд халтай торон хашааг халах стандарт баталлаа

    Улаанбаатар хотын зуслангийн бүс болон түүнтэй хил залгаа улсын тусгай хамгаалалттай газарт хэрэгжих Зэрлэг амьтанд сөрөг нөлөө багатай хашаанд тавигдах нийслэл хотын UCS стандартын төслийг өчигдөр нийслэлийн ИТХ баталлаа. Ингэснээр зэрлэг амьтан, мал торон хашаанд сүлбэгдэх, хавчуулагдах байдлаар хорогдох эрсдэл багасах боломж бүрдэж байгаа юм. Байгаль, зэрлэг амьтдад ээлтэй энэ чухал стандартын төслийг боловсруулахад Дэлхийн…

    January 28, 2025
  • Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслийн зохицуулагч бол нийтийн албан тушаалтан гэж шүүх үзжээ

    Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж буй төслийн зохицуулагч бол нийтийн албан тушаалтан гэж шүүх үзжээ

    Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч М-ийг “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн зохицуулагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал үүсгэн, бусдад их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын эсрэг гэмт хэрэг үйлдсэн…

    January 28, 2025
  • 176-р цэцэрлэг өргөтгөлтэй боллоо

    176-р цэцэрлэг өргөтгөлтэй боллоо

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, шүршүүр, агуулах, урлаг заал, эмчийн өрөө, унтлагын өрөөтэй уг өргөтгөлийг 4 бүлэг анги хичээллэх багтаамжтай төлөвлөжээ. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар энэ барилгыг “Солармед Монгол” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалан бариулсан байна.

    January 28, 2025
  • Өөрийн зохицуулалтын тогтолцооны сонгодог жишээ нь ХМЗ

    Өөрийн зохицуулалтын тогтолцооны сонгодог жишээ нь ХМЗ

    2015.01.28 Энэ бол Монголд Хэвлэл Мэдээллийн Зөвлөл мэндэлсэн өдөр. Энэ тухай би “Өнөөдөр” сонины маргаашийнх нь дугаарт “Монголын сэтгүүлчид Хэвлэл Мэдээллийн Зөвлөлтэй боллоо” хэмээн баяртайгаар зарлан тунхаглаж байлаа. Сэтгүүлч бид энэ өдөр нэгэн хүслээ хамтарч биелүүлсэн юм. Энэ хүсэл хялбар бүтээгүй. Анхны оролдлогыг 2004 онд УИХ-ын сонгуулийн үеэр хийжээ. МСНЭ, “Глоб интернэшнл” ТББ хамтран, “Нээлттэй…

    January 28, 2025
  • 80 жилийн өмнөх холокостын хохирогчдыг дэлхий даяараа дурсаж, хүндэтгэл үзүүлж байна

    80 жилийн өмнөх холокостын хохирогчдыг дэлхий даяараа дурсаж, хүндэтгэл үзүүлж байна

    Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд холокостын хохирогчдыг дэлхий даяараа дурсаж, хүндэтгэл үзүүлж байна. Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1942 оны 1-р сарын 27-ны өдөр Зөвлөлтийн арми Польшийн өмнөд нутагт байрлах Аушвицын хорих лагерийг чөлөөлж байсан түүхтэй ба нацист Германы үй олноор нь хомроглон устгах ажлыг голлон гүйцэтгэсэн энэхүү хорих лагерьт еврей, польш, румын, оросын…

    January 27, 2025
  • 32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

    32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг зарлалаа

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл…

    January 27, 2025
←Previous Page
1 … 1,522 1,523 1,524 1,525 1,526 … 2,525
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress