-
О.Есүгэн Дэлхийн цомын финалын тэмцээнд зургадугаар байрт орлоо

Энэтхэг улсын Шинэ Дели хотод буудлага спортын Дэлхийн цомын финалын тэмцээн аравдугаар сарын 13-18-нд болж байна. Тэмцээнд манай улсаас урилгаар Үндэсний шигшээ багийн тамирчин О.Есүгэн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөж финалын шатанд 418.1 оноогоор зургадугаар байрт орлоо. Энэ дасгалд Дани улсын тамирчин түрүүлж, Норвеги, БНХАУ-ын тамирчид удаалав. Дэлхийн цомын финалын тэмцээнд тухайн оны…
-
Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа. Монгол, Орос, Хятадын…
-
Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллах Боловсролын яам болон Үндэсний статистикийн хорооны албан хаагчдад тус төлөвлөгөөг танилцууллаа. Арга хэмжээг нээж…
-
Ханни: Бид нар ч гэсэн хүн шүү дээ

“New Jeans”охидын хамтлагийн гишүүн Ханни ажлын байрны дарамт болон уран бүтээлчдийн эрхийн асуудлаар Үндэсний Ассамблейн хуралд гэрчээр дуудагдан мэдүүлэг өгөхдөө ингэж хэлсэн байна. Тэр бээр олон тэрбум долларын хөрөнгө эргэлддэг К-поп хөгжмийн салбарт ажлын байрын дарамт, шахалт, дээрэлхэлт байдаг тухай шүгэл үлээж Үндэсний Ассамблейн анхааралд аваачиж чадлаа. К-поп Ертөнцийн хамгийн алдартай охидын хамтлаг болох “NewJeans”…
-
Герман мэргэжилтэн Томас Тухель Английн шигшээ багийг удирдана

Английн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Герман мэргэжилтэн Томас Тухель ажиллах бүрэн боломжтой хэмээн Их Британийн томоохон хэвлэлүүдээр өнөөдөр нийтлэгдэж эхэллээ. Гарет Саутгэйтийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Английн хөлбөмбөгийн холбоо түүний залгамж халааг хамгийн сайн орлох менежерээр Томас Тухелийг сонгож байна. Хэрэв энэ мэдээлэл бодит биелэлээ олвол ирэх 2025 оны зун 3 арслангууд түүхэндээ анх удаа…
-
Э.Аззаяа: Жирэмснээс хамгаалах эм, тариа хэрэглэх нь хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог

Дэлхий даяар 10 дугаар сарыг “Хөхний хорт хавдартай тэмцэх сар” болгон зарлаж, энэхүү өвчин эмгэгийг эмчлэх, эрт илрүүлэхэд анхаарлаа хандуулах, дэмжлэг үзүүлэхэд тусалдаг байна. Жилд ойролцоогоор 1.38 сая тохиолдол шинээр бүртгэгдэж, энэ өвчнөөс шалтгаалан 458000 хүн нас бардаг байна. Манай улсад уг өвчлөл хэр илэрч байгаа болон оношлох аргууд, шалтгааны тухай “Хөхний эрүүл мэндийн төв”-ийн…
-
С.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын асуудлыг засах ёстой ч шударгаар төлж байгаагаа шийтгэж болохгүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа. -Таны хувьд Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхээр гишүүн болоод ямар зүйл дээр түлхүү анхаарал хандуулж ажиллах зорилготой байгаа вэ? -Шинэ парламент маань гишүүдийнхээ тоог нэмж, нийгмийн олон дуу хоолойг оруулж ирсэн. Ингэснээр УИХ-ын гаргаж байгаа шийдвэр маань илүү бодитой болно гэж бодож байгаа. Тиймээс хамт олон маань намайг…



