-
Гаальчин нохой Дин

Дэлхийн гаалийн байгууллага, Азербайжан Улс, Монгол Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2014 онд Динар, Роки гэх малинос үүлдрийн эр, эм нохойг Монголын гаальд ирүүлжээ. Тэдний дундаас 9 гөлөг төрсний нэг нь Дин. Энэ нохой эдүгээ Монголын гаалийн албанд 6 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Дин “Шилдэг албаны нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн тэргүүн байр, ОХУ-ын…
-
Цахилгааны тулгуур мөргөсөн жолоочийн балгаар олон айл тоггүй болжээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын Мангиртын 10-р хэсэгт 2024.12.29-ний өдөр нэгэн жолооч цахилгааны тулгуур мөргөж, эрчим хүч тасалдууллаа. Тус гэмтлээс үүдэн 250 орчим цэг хүчдэлгүй болж, тэдгээрээс цахилгаанаар хангагддаг хэрэглэгчдийн цахилгаан тасарчээ. “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК энэ гэмтлийг өчигдөр 14:00-17:00 цагийн хооронд засаж, тулгуур солив. Жолооч нарт хурдаа тохируулж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг…
-
Э.Батмагнай начин Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болов

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эм Си Эс” групп, “Богд” банк, “Хосхаш-Оюу” ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшингийн Батмагнай түрүүлж, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ыг анх удаагаа авлаа. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо,…
-
Машин дотор нь кино үзүүлнэ

Төв аймгийн “Мөнгөн үдэш 2024” Шинэ жилийн баяр Зуунмод сумын Мөнх-Алдарын талбайд болно. Энэ хүрээнд 12-р сарын 30-ны 19:00 цагаас “Movie night” үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Төв талбайд машинтайгаа очсон иргэдэд энэ үдэш машин дотор нь кино үзүүлэхээр төлөвлөжээ. Иргэдийг машинаа Шинэ жилийн баярын чимэглэлээр чимэглэж ирэхийг зохион байгуулагчид нь уриалж байна.
-
Мөсөн талбай байгууллаа

“Өвөл цагийн цэнгэг агаар” арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Зуунмод сум Соёл амралтын хүрээлэндээ стандартад нийцсэн 2000 м2 талбай бүхий мөсөн талбай байгууллаа.
-
Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт…
-
Онгоцны ослоос хоёр хүн амьд үлджээ

Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсгийн Муан нисэх онгоцны буудалд Чежү Эйр компанийн онгоц газардах үедээ дэлбэрч осолдсон харамсалтай хэрэг явдал болсон байна.Чежү Эйр компанийн Тайландын нийслэл Бангкокоос Өмнөд Солонгосыг зорьсон 7C2216 нислэгийн тус онгоцонд нийт 175 зорчигч, хөлгийн багийн 6 гишүүн зорчиж явсан бөгөөд анх 28 хүн, удалгүй 62 хүн амиа алдсан талаар мэдээлж байсан…



