time.mn

Illustration of a bird flying.
  • Цэцэрлэг, бага сургуулийн барилгыг хүлээн авлаа

    Цэцэрлэг, бага сургуулийн барилгыг хүлээн авлаа

    Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд цэцэрлэг, бага сургуулийн барилга ашиглалтад орлоо. Барилгы зураг төслийг “Батпреокт” ХХК боловсруулж, “Шонхорчин” ХХК барьжээ. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс энэ сарын 24-нд уг барилгыг ашиглалтад хүлээн авсан байна.

    December 26, 2024
  • “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэсэн самбарыг авчээ

    “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэсэн самбарыг авчээ

    Дархан-Уул аймгийн төв дотор “Зам тавьж өгөөд, баруун эргэж болно” гэх мэдээлэх самбар 4 уулзварт байдаг байв. Тээврийн цагдаагийн алба 2016 онд Улаанбаатар хотын олон уулзварт ийм самбар байрлуулснаар замын түгжрэлийг мэдэгдэхүйц багасгасан юм. Түүнээс санаа авч, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг 2022 онд “Монгол-Алт” компани, DBS телевиз, 25-р хороо, “Хараа” зочид буудлын…

    December 26, 2024
  • 95 сургуулийг зөөврийн компьютертой болголоо

    95 сургуулийг зөөврийн компьютертой болголоо

    Боловсролын яам, Гадаад харилцааны яам, Олон улсын энэрлийн байгууллага хамтран хот, хөдөөгийн боловсролын ялгааг багасгах, цахим сургуулийг дэмжих, англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Говь-Алтай, Завхан, Увс, Сэлэнгэ аймгийн алслагдсан сумдын 95 сургуульд зөөврийн компьютер (Chromebook) өглөө. Олон улсын энэрлийн байгууллага 190 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсад 31 дэх жилдээ хүмүүнлэгийн төслүүд хэрэгжүүлж…

    December 26, 2024
  • 28-р сургууль шинэ барилгатай болов

    28-р сургууль шинэ барилгатай болов

    Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургууль шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Уг барилгын зураг төслийг “Эм Эс Эл” ХХК боловсруулж, “Содон номин констракшн” ХХК барилга барьсан байна. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс энэ сарын 24-нд уг барилгыг шалгаж, ашиглалтад оруулахыг зөвшөөрлөө.

    December 26, 2024
  • Сахаргүй бэлэг бэлэглэе

    Сахаргүй бэлэг бэлэглэе

    Шадар сайд С.Амарсайхан Шинэ жилийн баяраар хүүхдүүдэд “Сахаргүй бэлэг бэлэглэе” буюу “Ирээдүйнхээ төлөө стандарт хэрэгжүүлье” уриалга гаргажээ.

    December 26, 2024
  • Уяач Э.Улаанхүү “түмний хар үрээ”-гээ 500 сая төгрөгөөр заржээ

    Уяач Э.Улаанхүү “түмний хар үрээ”-гээ 500 сая төгрөгөөр заржээ

    2023 оны Улсын баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уясан хар зүсмийн үрээ түрүүлж, түмэн олноос “Түмний хар үрээ” гэж нэрийг авч байв. Энэ ч утгаараа морь уяач хоёр олны хайр хүндэтгэлийг хүлээж байлаа. Тухайн үед Улсын баяр наадмын дараа “Түмний хар үрээ”-г АПУ компанийн эзэн П.Батсайхан 800 сая төгрөгөөр худалдан…

    December 26, 2024
  • Швейцарийн сноубордчин Софи Хедигер цасан нурангид даруулж амиа алджээ

    Швейцарийн сноубордчин Софи Хедигер цасан нурангид даруулж амиа алджээ

    Швейцарийн сноубордын тамирчин Софи Хедигер уулын амралт зугаалгын газарт гулгаж яваад уулын цасан нурангид даруулж, 26 насандаа таалал төгсжээ. Уг золгүй явдал даваа гарагт Швейцарийн Ароса хэмээх уулын амралт зугаалгын цогцолборын ойролцоо болсон байна. Түүнийг харамсалтайгаар нас барсан тухай мэдээллийг Швейцарийн цанын холбооны зүгээс мягмар гарагт мэдээлсэн байна.    Софи Хедигер 2022 оны Бээжингийн өвлийн олимпын…

    December 25, 2024
  • Nissan, Honda, Mitsubishi компаниуд хамтарсан холдинг компани байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ

    Nissan, Honda, Mitsubishi компаниуд хамтарсан холдинг компани байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ

    Японы автомашин үйлдвэрлэгч Nissan, Honda, мөнMitsubishi компаниуд даваа гарагт хамтарсан холдинг компани байгуулах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Өнгөрсөн 8-р сарын 1-ний өдөр Nissan болон Honda компаниудын хооронд байгуулсан түншлэлийн гэрээний эх үндэс болсон баримт бичгийн дагуу дээрх гурван компани ийнхүү цаашдаа хамтарсан компани байгуулах яриа хэлэлцээг үргэлжлүүлэх тохиролцоонд хүрсэн байна.  Mitsubishi компанийн хувьд 2025 оны 1 дүгээр сарын…

    December 25, 2024
  • Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн нь шүүгчийн алдаа биш гэв

    Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн нь шүүгчийн алдаа биш гэв

    Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүй шүүсэн анхан шатны шүүхийн шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийг сайд О.Алтангэрэл өнгөрсөн долдугаар сард “Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлыг явуулахдаа өмгөөлөгчгүй оролцуулж, ял оноож, анхан шатны шүүхийн шүүгч нар ёс зүйн алдаа гаргасан” хэмээн үзэж, Шүүхийн сахилгын хороонд хандаад…

    December 25, 2024
  • Ромын Пап Францис “Ариун жил”-ийг угтсан шашны баяр ёслолыг нээлээ

    Ромын Пап Францис “Ариун жил”-ийг угтсан шашны баяр ёслолыг нээлээ

    Католик шүтлэгтнүүдийн хувьд “Ариун жил” хэмээн тодорхойлогдсон 2025 оныг нээж угтсан шашны зан үйл, ойн баяр ёслолын арга хэмжээ мягмар гаригт Италийн нийслэл Ром хот дах Гэгээн Петрийн сүмд зохион байгуулагдлаа. Ромын Пап Францис зул сарын баярын өмнөх өдөр Гэгээн Петрийн сүмийн Ариун хаалгыг нээснээр “Ариун жил” гэгдэх 2025 оныг албан ёсоор нээсэн байна. Анхны…

    December 25, 2024
←Previous Page
1 … 1,551 1,552 1,553 1,554 1,555 … 2,463
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress