time.mn

Illustration of a bird flying.
  • “Орана майнинг”-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд МАРГААШ гарын үсэг зурна

    “Орана майнинг”-тай байгуулах  хөрөнгө оруулалтын гэрээнд МАРГААШ гарын үсэг зурна

    Монгол улсын засгийн газар, БНФУ-ын “Орана майнинг” компани хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудал ураны хор хөнөөлийн талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өглөө. Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Миний бие энэхүү төсөлд мэргэжлийн шинжээчээр ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол улс технологийн туршилт хийж 10 мянган тонн уран олборлосон. Газар доор уусан баяжуулах аргаар нийт олборлож…

    January 16, 2025
  • 10-аас доошгүй жил мал малласан малчны 1 хүүхдийг дээд сургуульд төлбөргүй суралцуулна

    10-аас доошгүй жил мал малласан малчны 1 хүүхдийг дээд сургуульд төлбөргүй суралцуулна

    Малчны тухай хуулийн 12 дугаар зүйлд УИХ нэмэлт өөрчлөлт оруулан, 2025.01.01-нээс мөрдөж эхэллээ. Арилжааны банкаар дамжуулан малчныг үйлдвэрлэгч болгох, эрсдэлээ өөрөө даван туулах чадвартай болгох ерөнхий зорилготой. Малын тоо толгойн албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, арилжааны банканд данстай малчид хөнгөлөлттэй зээл авах боломж нь нэмэгдэнэ. Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малын тэжээл тарих,…

    January 16, 2025
  • Юн Сок Ёлыг өнөөдөр үргэлжлэн байцааж шалгана

    Юн Сок Ёлыг өнөөдөр үргэлжлэн байцааж шалгана

    Өмнөд Солонгсоын Ёнхап агентлагийн мэдээлснээр БНСУ-ын төрийн өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөн албаны зүгээс орон нутгийн цагаар 14:00 цагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлыг үргэлжлэн шалгаж, түүнээс байцаалт авах болно гэжээ. Өнөөдөр өглөө эхлүүлэх ёстой байсан байцаалтыг Юн Сок Ёлын талаас эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргаж, хүсэлтийг нь хүлээн…

    January 16, 2025
  • Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх хориглосон тэмдгийг байрлууллаа

    Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх хориглосон тэмдгийг байрлууллаа

    Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 58 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 52 см байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см-ээр бага байна. Тиймээс мөсөн дээгүүр зорчих болон явахыг хориглосон тэмдгийг байршуулаад байна. Иймд Хөвсгөл нуурыг зорих гэж байгаа аялагчид, тээвэрчид болон нутгийн ард, иргэд, малчид,…

    January 16, 2025
  • Газар зохион байгуулагч мэргэжилтэй М.Буяндэлгэрийг СЗХ-ны хяналтын зөвлөлийн даргаар томилжээ

    Газар зохион байгуулагч мэргэжилтэй М.Буяндэлгэрийг СЗХ-ны хяналтын зөвлөлийн даргаар томилжээ

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Хяналтын зөвлөлийн дарга, орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 55.6 хувийн саналаар санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн даргад М.Буяндэлгэрийг дэмжсэн байна. Түүнийг томилох эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ” Хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагчаар 20 жил ажилласан хүн…

    January 16, 2025
  • Хөдөөгийн сургуулиудын хичээл 1-р сарын 20-нд, нийслэлийнх 27-нд эхэлнэ

    Хөдөөгийн сургуулиудын хичээл 1-р сарын 20-нд, нийслэлийнх 27-нд эхэлнэ

    Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөр 4 улиралтай байсан бол Боловсролын сайдын тушаалаар 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн 3 улиралтай болгосон. Одоо I улирлын амралт дуусах гэж байна. II улиралд сурагчдын хичээл эхлэх, амрах хугацаа хот, хөдөөд өөр өөр байх юм. Орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын хичээл 1-р сарын 20-нд эхэлж, 3 дугаар сарын…

    January 16, 2025
  • Мөсөнд авиралтын 2025 оны УАШТ эхэллээ

    Мөсөнд авиралтын 2025 оны УАШТ эхэллээ

    Мөсөнд авиралтын 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээн u16,u18,u20,u21 насны ангилалд мөсөнд авиралт болон техник хурдны төрөлд аваргуудаа тодруулна. Тус тэмцээнд таван спорт холбоо, хөдөө орон нутгийн нийлсэн 43 тамирчин өрсөлдөж байна. Мөн АНУ-д залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх зургаан тамирчин шинэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнд хүч сорин өрсөлдөж байна.

    January 16, 2025
  • “Брэд Питт”-тэй цахимаар харилцсан франц эмэгтэй 830 мянган евро алджээ

    “Брэд Питт”-тэй цахимаар харилцсан франц эмэгтэй 830 мянган евро алджээ

    Францын TF1 телевизийн сувгаар хуурамч “Брэд Питт”-тэй интернетээр харилцаж, 830 мянган еврогоо алдсан эмэгтэйн талаар өгүүлсэн нэвтрүүлгийг цацсаны дараа цахим залилангийн хохирогч болсон тэрхүү эмэгтэй олон нийтийн доог тохууны бай болон хувирчээ. Өнгөрсөн ням гарагт TF1 телевизийн сувгийн оргил цагаар цацагдсан тэрхүү нэвтрүүлэг үндэсний хэмжээнд олон нийтийн анхаарлыг татсан сонирхолтой нэвтрүүлэг болсон бөгөөд цахим луйварчдын…

    January 16, 2025
  • “Амьдрал” өнөөдөр эхэлнэ  

    “Амьдрал” өнөөдөр эхэлнэ  

    Монголын кино урлангийн санг өргөжүүлэн, сонирхолтой уран бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох эрхэм зорилготой Orange entertainment болон Voo хамтын ажиллагааны мастер гэрээнд (урт хугацааны хамтран ажиллах гэрээ) гарын үсэг зуржээ. Уг ажиллагааны хүрээнд эхлүүлсэн анхны томоохон уран бүтээл болох “Амьдрал” ОАК үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Кино төсөл 211 хоногийн хугацаанд 300 гаруй хүний хүч…

    January 16, 2025
  • “Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-д гэмтэл гарчээ

    “Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-д гэмтэл гарчээ

    УБЦТС ТӨХК: “Дулааны цахилгаан станц IV” ТӨХК-д гэмтэл гарч, эрчим хүчний чадлын дутагдал үүссэн тул 2025 оны 01-р сарын 16-ны ПҮРЭВ гарагт “ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭЖ БОЛЗОШГҮЙ” байршлуудыг мэдээлж байна. Эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангаж халаагуурынхаа горимыг багасгах, заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж “ТОГОО” тохируулахыг уриалж байна.

    January 16, 2025
←Previous Page
1 … 1,555 1,556 1,557 1,558 1,559 … 2,527
Next Page→

time.mn

Proudly powered by WordPress